Хэрхэн онц сурлагатан болох вэ?

Үргэлж л алтан дунджаа бариад, сайн ч биш, муу ч биш сурахаас залхаж байна уу. Хичээл сурлагадаа зүтгэл гаргаж, багахан зүйлийг өөрчилснөөр таны санаанд оромгүй өөрчлөлтүүд ирэх болно. Тиймээс ч оюутан залуус, ахлах, дунд сургуулийн сурагчиддаа зориулан хэрхэн онц сурлагатан болох хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. 

Хэрхэн онц сурлагатан болох вэ?

1 Кофе уух

Кофе уух нь тархины үйл ажиллагааг сайжруулж, анхаарал төвлөрүүлэх, сэргэг байхад тусалдаг. Гэхдээ өглөө, өдрийн цагаар уусан нь илүү тохиромжтой.

Кофе уух

2 Багшаасаа тусламж хүсэх

Сургууль дээр байхдаа, мэдэхгүй зүйлсээ багшаасаа санаа зовохгүй асууж, зөвлөгөө тусламжийг хүсэх хэрэгтэй. Ингэснээр шинэ зүйл сурах, эргэлзээгээ гаргахад тусалдаг.

Багшаасаа тусламж хүсэх

3 Цээжээр бодох чадвараа нэмэгдүүлэх

Юун түрүүнд цээжээр бодох, толгойгоо ажиллуулах, ой тогтоолтоо сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай. Аливааг түргэн сурах, мартахгүй байхад тустай.

Цээжээр бодох чадвараа нэмэгдүүлэх

4 Бохь зажлах

Бохь зажлах нь тархины үйл ажиллагааг сайжруулах, ой тогтоолт, анхаарлыг сайн төвлөрүүлдэг. Гэвч хичээлээ хийж байхдаа, сургууль дээрээ бохь зажлах нь зохимжгүй юм. Тиймээс гэртээ байхдаа туршаад үзээрэй. 

Бохь зажлах

5 Цахим ертөнцөөс өөрийгөө тусгаарлах

Цахим ертөнц, интернэт, гар утас зэргээс өөрийгөө тусгаарлаж, аль болох хичээлээ хийхэд ухаанаа бүрэн төвлөрүүлэх хэрэгтэй. 

Цахим ертөнцөөс өөрийгөө тусгаарлах

6 Хэт их бүү ид

Хэт их хоол идсэнээс аливааг сурах, ойлгоход маш их саад учруулдаг. Ялангуяа оройн цагаар их хоол идэх, хичээллэхийн хажуугаар хоол идэх нь таныг сатааруулна.

Хэт их бүү ид

7 Шинэ орчинг бүтээ

Өөрийн гэсэн сурах орчин, орон зайг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгж байж л хичээлдээ төвлөрч, өөрийгөө бүрэн зориулна шүү дээ.

Шинэ орчинг бүтээ

8 Чангаар унших

Аливаа зүйлийг түргэн цээжлэх, ойлгохын тулд уншиж буй зүйлээ чангаар дуудаж уншвал илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ олон нийтийн газарт, сургууль дээрэрэ байхдаа амандаа уншсан нь дээр юм. 

Чангаар унших

9 Хичээлээ унших

Хичээлдээ очихоос өмнө, дараагийн хичээлийг унших, эсвэл лекц, хичээлдээ суусны дараа түүнийг ахин давтах, чухал зүйлсийг тэмдэглэж байгаарай. Энэ нь эргээд санах, түүнийг мартахгүй байхад тустай.

Хичээлээ унших

10 Намуухан хөгжим сонсох

Хичээлээ хийж байхдаа намуухан хөгжим сонсох нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Мөн ийнхүү чимээнд ажиллаж сурснаар өөр олон сайхан боломж таныг угтах болно. Анир чимээгүй орчинд ажиллаж сурсан хүн их чимээнд толгой эргэх, хийж буй зүйлээ ойлгохгүй байх хандлагатай.

Намуухан хөгжим сонсох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()