1
Ангараг дээрх ус
Ангараг гарагт амьдрал байдаг эсэх, байж болох эсэх нь хүн төрөлхтний мөнхийн асуулт байсаар ирсэн билээ. Энэ чиглэлээр маш олон судалгаа, шинжилгээ явуулж байсан бөгөөд олон жилийн турш, тус гарагт ус байдаг эсэхийг судалж байсан юм. Харин өнгөрсөн жил Америкийн сансар судлалын НАСА агентлагаас Ангараг гараг дээрх хөлдүү байдалтай голын урсацыг олж илрүүлсэн бөгөөд зургийн хамт дэлгэн үзүүлсэн нь шуугиан тарьсан байна. Энэ нь давсны агууламж өндөртэй, ууж хэрэглэж болохгүй ус боловч ямартай ч ус урсаж байна гэдэг нь амьдрал бий болох гол суурь хэмээн үзэж байгаа юм. Гэвч зарим нэг эрдэмтэн үүнийг ус биш зүгээр нэг элсний дүрслэл гэж дүгнээд байгаа аж.
2
"Fat Jupiter" буюу "Тарган Бархасбадь"
Бархасбадь гараг нь бидний амьдарч буй дэлхийгээс 1,000 дахин том билээ. Түүнийг гараг эрхэсийн хаан хэмээн нэрийдэх нь ч бий. Харин саяхан одон орон судлаачид Бархасбадь гарагаас 11 дахин том нэгэн гарагыг олж илрүүлсэн юм. Нарны гарагаас алс хол оршдог бөгөөд "Тарган Бархасбадь" хэмээн нэрийдэх болсон гэнэ. Түүний тойрог зам нь одтой төстэй боловч асар том хэмжээтэй аж. Үүнийг судалж, илрүүлэх томоохон ажил одон оронч нарт гарч ирсэн төдийгүй тэд ч хэдийн ажилдаа ороод байгаа билээ.
3
Материйн шинэ төлөв
Материйн төлөвийг асуухад хүн бүр л хатуу, шингэн, хий гэж хариулдаг. Гэхдээ өдгөө үүнийгээ цаг нэгэнт иржээ. Хэдхэн сарын өмнө материйн бас нэгэн шинэ төлөвийг гаргаж ирсэн байна. Энэ нь 40 гаруй жилийн турш оршиж байсан боловч саяхан олж илрүүлэн, "квант эргэх шингэн" хэмээн нэрийдээд байгаа юм. Хэдий нэр нь эргэх шингэн гэх боловч энэ нь эргэдэггүй, шингэн ч биш. Үүний доторхи электрон нь замбараагүй хөвж явдаг тул ийн нэрийдэх болсон аж.
4
"Stonehenge"
Энэ нь яаж, хэрхэн, хэзээ өөрийн байрлалыг олж, ямар зориулалтайгаар баригдсан юм бол? Та ч бас гайхаж, бодол болж байсан нь лавтай. Одоогоор үүний зориулалтыг олж мэдээгүй байгаа боловч ямартай ч тус газраас ганц чулуунууд бус өөр 70 гаруй төрлийн зүйлсийг илрүүлсэн билээ. Эдгээр чулууг тойроод шарил, бунхан, оршуулгын довууд зэрэг маш ихээр гарч ирсэн нь нас барсан нэгнээ хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн юм болов уу гэх магадлалыг дэвшүүлэхэд хүргэсэн байна.
5
Эртний Антрактидийн амьдрал
Антрактик тив нь бүхэлдээ мөс, цасанд хучигдсан байдаг билээ. Харин судлаачид нь 2800 жилийн турш 18 м зузаантай хатуу мөсөнд дарагдсаар ирсэн нэгэн нуурийг олж илрүүлсэн байна. Хамгийн хачирхалтай нь тус нуур амьд буюу урсаж байсан төдийгүй амьд биет хүртэл байсан гэнэ.
6
"Цагаан чимээ"-ний үнэр
Үнэр зөвхөн гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйлсээс гардаг хэмээн бид итгэдэг билээ. Гэтэл 4 жилийн өмнө эрдэмтэд "цагаан чимээ" буюу элдэв зүйлсийн чимээнээс үнэрийг олж илрүүлжээ. Цагаан дуу чимээ нь өөрөөсөө цэцэг, металл гэхчлэн 6 төрлийн зүйлсийг хольж, үнэртүүлдэг бөгөөд тухайн чимээг удаан сонсох тусам үнэр нь мэдрэгдэж эхэлдэг байна.
7
Хамгийн том хар нүх
Гэрэл болон аливаа соронзон долгион нэвтэлж гарч чадахааргүй маш хүчтэй таталцлын оронг хар нүх гэдэг юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй. Нарнаас 4 сая дахин том хэмжээтэй төдийгүй дэлхийгээс 30,000 орчим гэрлийн жилийн зайд оршин байх хар нүх нь хөдөлгөөн багатай бөгөөд орчин тойрноосоо матери түүж иддэг, харьцангуй тайван биет юм. Харин 2012 онд хамгийн том хэмжээтэй хар нүхийг илрүүлсэн бөгөөд энэ нь нарнаас 17 тэрбум дахин том хэмжээтэй гэх аж.
8
Кордицепс мөөгөнцөр
Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн мөөгөнцрүүд бүртгэгдээд байгаа юм. Энэ нь жижиг биет шавьж хорхойны тархинд суурилж, үйл хөдлөлийг нь удирддаг байна. Цаашлаад тархийг нь үхүүлж, нэг төрлийн зомби болгож хувиргадаг аж. Үүнийг "Кордицепс мөөгөнцөр" хэмээн нэрлэдэг бөгөөд азаар хүн төрөлхтөнд халдаж чадахгүй юм.
9
"Yellowstone" галт уул
Үүнийг үзэсгэлэнтэй эсвэл аймшигтай хэмээн нэрлэж болно. Олон жилийн турш идэвхитэй байсан аварга том хэмжээтэй галт уул 2011 онд гэнэт л оргилж эхэлсэн байна. Дэлбэрэхийн өмнөх үе шатанд шилжиж, уур утаа савсаж байсан ч азаар тогтворжиж, ямартай ч буцаад хэвийн байдалдаа орсон аж. Гэхдээ энэ нь дахин хэзээ биднийг айлгах нь тааварлашгүй бөгөөд ирэх 80 жилд дэлбэрч мэднэ хэмээн үзнэ байгаа юм. Мэдээж хор хөнөөл нь маш их байх бөгөөд үүнийг дэлхийн дулаарал, газар хөдлөлт зэргээс илүү аюултай хэмээн дүгнэж байгаа билээ.
10
"Cyclops " аварга загас
Магадгүй таны харж байсан хамгийн хачин, жигтэй амьтан байж болох юм. Энэ бол аварга загасны нэгэн төрөл биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй бөгөөд тус амьтан генетикийн нөлөөгөөр ийн болж хувирсан байна. Мексикийн эргээр загасчилж явсан нэгэн эр аварга загас барьж, түүний гэдсийг задалж үзэхэд хээлтэй байсан төдийгүй тус ганц нүдэт загас гарч ирсэн байх юм.
11
Гартай загас
Гартай байна гэдэг тийм ч гайхаад байхаар зүйл биш. Гэхдээ далайд сэлдэг загас гартай байна гээд боддоо. Энэ нь хүний гартай адилхан сарвуутай учраас “handfish” гэдэг нэртэй болжээ. Тэрээр бусад загас шиг сэлдэггүй, харин гарныхаа тусламжтайгаар далайн ёроолд “явдаг”. Маш ховор тул шууд л "Улаан ном"-д бүртгэгдсэн бөгөөд одоогоор Австрали улсад суурьшдаг аж.
12
Ертөнцийн хязгаар
Ертөнцөд зах хязгаар гэж байдаг болов уу? Хүн бүр л ертөнц зах хязгааргүй хэмээн ойлгодог билээ. Харин эрдэмтэд энэ нь буруу ойлголт гэдгийг олж илрүүлжээ. 2008 тэд олон жилийн судалгааны үр дүнгээ танилцуулж, ертөнц ч мөн адил дуусч, хязгаар дээр ирдэг болохыг хэлсэн юм. Ертөнцийг цаана түүнийг дотроо агуулдаг бүр гайхалтай эцэс төгсгөлгүй зүйл байдаг хэмээн дүгнэсэн аж.
13
Хар нүх бусад гарагыг өөртөө агуулдаг
Бид өдгөө хар нүх нь хичнээн хүчирхэг, аймшигтай болохыг олж мэдсэн билээ. Харин Энэтхэгийн нэгэн эрдэмтэн хар нүх бол өөр нэгэн шинэ ертөнцөд очиж болох гүүр хэмээн дүгнэсэн байдаг. Хар нүх нь өөртөө өөр олон гарагуудыг агуулж байдаг бөгөөд түүнд сорогдон ороход цоо шинэ ертөнцөд очих боломжтой аж. Гэхдээ энэ нь ердөө таамаглал төдий зүйл бөгөөд хараахан батлагдаагүй байгаа билээ.
14
Ертөнц үхэж байна
Судлаачид галактик, огторгуй өөрийн эрчим хүч, энергиэ алдаж байгаа тухай мэдээллэсэн байна. Ирэх 2 тэрбум жилд гэхэд 200 мянга гаруй сая одод хэдийн тал энергиэ алдчихсан байх бөгөөд түүнээс цааш маш хурдацтай үхэж эхлэх аж. Өдгөө бидний амьдарч буй дэлхий, ертөнц нь удаанаар амь тавин үхэж байгаа юм.