Таны заавал унших ёстой 10 ном

Ном унших нь таны мэдлэгийг тэлэхээс  гадна давхар ухаарал, сургамжыг хайрлаж байдаг. Түүгээр зогсохгүй үгийн баялаг, үгийн хурцаар таныг цэнэглэж, бусадтай харилцах харилцаанд ч мөн нөлөөлдөг. Тиймдээ ч "Ном бол ертөнцийг харах цонх юм" хэмээх үг байдаг шүү дээ. Ийнхүү бид та бүхэндээ уншсан байхад хэзээ ч харамсахгүй, заавал унших хэрэгтэй 10 номыг танилцуулж байна. 

Таны заавал унших ёстой 10 ном
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Хаадын тоглоом: Мөс болон галын дуу" - (Game of Thrones: Ice and Fire)

Зохиолч Р. Р. Мартин (R. R. Martin)-ын бичсэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Хаадын тоглоом" дэлгэцийн олон ангит киног үзээгүй, мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэгвэл уг киноны эх сурвалж болсон "Хаадын тоглоом" зохиолын "Game of Thrones: Ice and Fire" буюу "Мөс болон галын дуу" хэмээх номонд хаан ширээний төлөөх тэмцлийг харуулсан олон сонирхолтой үйл явдлуудын тухай бичсэн байдаг аж.

"Хаадын тоглоом: Мөс болон галын дуу" - (Game of Thrones: Ice and Fire)

2 "Алга болсон охин" - (Gone Girl)

Гиллиан Флинн (Gillian Flynn) зохиолчийн бичсэн "Gone Girl" буюу "Алга болсон охин" номонд хуримынхаа ойг тохиолдуулан аялахаар явж буй хосуудын тухай гарах бөгөөд эмэгтэй алга болсноор зохиол цааш илүү сонирхолтой байдлаар үргэлжилдэг байна. "Залуу хайртай бүсгүйнхээ юунаас болж алга болсон шалтгааныг олж чадах болов уу?" гэсэн асуултын хариултыг уг номыг уншсанаар олж мэдэх боломжтой юм. Хожим тус зохиолоос сэдэвлэн "Gone Girl" киног бүтээсэн байдаг билээ.

"Алга болсон охин" - (Gone Girl)

3 "Намайг явахыг хэзээ ч бүү зөвшөөр" - (Never let me go)

Японы нэрт зохиолч Казуо Ишигүро (Kazuo Ishiguro)-ийн бичсэн "Never let me go" номонд нэгэн нууцлаг сургуульд сурч буй хүүхдүүдийн хачин жигтэй сургуулийнхаа тухай мэдэхийг эрэлхийлж буй талаар гардаг аж.

"Намайг явахыг хэзээ ч бүү зөвшөөр" - (Never let me go)

4 "Номын хулгайч" - (The Book Thief)

Маркус Зушак (Markus Zusak)-ийн бичсэн "The Book Thief" ном нь аймшгийн төрөл жанрт хамаарах бүтээл бөгөөд  зохиолын гол үйл явдал 1939 оны Германи улсад болж буйгаар өрнөх аж. Эл зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино өдгийн хамгийн шилдэг хэмээн тодотголыг авсан байдаг юм.

"Номын хулгайч" - (The Book Thief)

5 "Өр төлөөс" - (Atonement)

"Atonement" буюу "Өр төлөөс" номыг зохиолч Иан МакЭван (Ian McEwan) бичсэн бөгөөд номонд буруу зүйл хийснийхээ шанг хүртэж буй нэгний тухай гардаг аж. Тэрээр уг зохиолоороо "Venice"-ийн кино наадмаас нэг удаа, "Алтан бөмбөрцөг" кино наадмаас 2 удаа шагнал хүртэж байжээ.

"Өр төлөөс" - (Atonement)

6 "Салхины сүүдэр" - (The Shadow of the Wind)

Зохиолч Карлос Руйз Зафон (Carlos Ruiz Zafon) "The Shadow of the Wind" номоо 1945 онд Барселона хотод хамгийн борлуулж байсан байна. Гол үйл явдал нь 20 настай залуу ер бусын ном олж, түүний амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж байгаа тухай гардаг байна.

"Салхины сүүдэр" - (The Shadow of the Wind)

7 "Үүлэнд хүрэх газрын зураг" - (Cloud Atlas)

XIX зуунд гол үйл явдал нь өрнөх бөгөөд ирээдүйд 6 төрлийн сүйрэл хүн төрөлхтөнд болох тухай гардаг аж. "Cloud Atlas" номыг зохиолч Дэвид Мичелл (David Mitchell) бичсэн ажээ.

"Үүлэнд хүрэх газрын зураг" - (Cloud Atlas)

8 "Америкийн бурхад" - (American Gods)

Зохиолч Ниль Гэймэн (Neil Gaiman)-д амжилт дагуулсан "American Gods" зохиолд эцгээ хайж буй хүү, орон гэргүй хүмүүс, хайртай бүсгүй болон үхэл хагацлын тухай гардаг байна.

"Америкийн бурхад" - (American Gods)

9 "Цаасан шувуу хийсгэгч" - ("The Kite Runner")

Зохиолч Халед Хоссейни (Khaled Hosseini) уг "The Kite Runner" номыг бичихдээ нөхөрлөлдөө үнэнч хоёр найз хүүгийн тухай өгүүлэхийг хүссэн бөгөөд хүүхэд насны үерхэл, найз нөхөд гэж ямар чухал зүйл болох тухай гардаг байна.

"Цаасан шувуу хийсгэгч" - ("The Kite Runner")

10 "Цуглуулагч" - (The Collector)

Жон Фоулес (John Fowles) зохиолчийн хамгийн анхны туурвисан бүтээл болох "The Collector" ном нь триллер төрлийн ном унших дуртай хүмүүст зориулсан бүтээл бөгөөд олон дүрүүдтэйгээрээ өвөрмөц зохиол болсон аж.

"Цуглуулагч" - (The Collector)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()