Цахим ертөнцийн цочирдом баримтууд

Өдгөө цахим сүлжээг хэрэглэдэггүй хүн үгүй болжээ. Цаашлаад түүндээ донтож, амьдралынхаа нэгээхэн хэсэг мэтээр санаж, амьдралаа үрэн таран хийх нь харамсалтай. Бид хэдийгээр цахим ертөнцийн талаар маш олон мэдээлэлтэй ч, энэхүү мэдээлэл танд нэгээхэн нь ч болтугай шинэ мэдлэгийг хайрлах болов уу. Иймд та бүхэндээ цахим ертөнцийн талаарх ам ангайлгаж, чих дэлдийлгэм зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Цахим ертөнцийн цочирдом баримтууд

1 Дэлхийн удирдагчид бүгд Твиттер ашигладаг

Сүүлийн 5 жилийн дотор Твиттер хуудас нь улс төрийн сүлжээ болсон гэхэд хислдэхгүй. Улс орнуудын төрийн удирдлагуудын 85 хувь нь твиттерт бүртгэлтэй байдаг бөгөөд үүгээрээ ажил үүргээ гүйцэтгэж, өөрсдийн нэр хүндээ өсгөж байдаг билээ. Үүнээс гадна алдар нэртэй одууд ч фейсбүүк, инстаграмаас илүүтэй твиттерийг хэрэглэдэг аж. Тэдэнд хэдийгээр Фейсбүүк хаяг байх боловч үүнийгээ өөрсдөө ажилуулдаггүй төдийгүй албан ёсны мэдэглэл зэргээ зөвхөн твиттер зарладаг юм. 

Дэлхийн удирдагчид бүгд Твиттер ашигладаг

2 Сурталчилгаа

Брэнд дэлгүүр, компани зэрэг нь өдгөө телевиз, радиогоос илүүтэй цахим ертөнцийг ашиглаж, өөрсдийн сурталчилгаа, мэдээллийг түгээдэг болоод байгаа юм. Энэ нь ч үр дүнгээ гайхалтай үзүүлж тэдний ашгийн ихэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд цахим сүлжээний сүр хүчийг ч давхар харуулаад байгаа билээ. 

Сурталчилгаа

3 Нас барсан хүмүүсийн хаяг

Олон нийтийн сүлжээний ноён оргил гэгддэг "Фэйсбүүк" нь 1.2 тэрбум хэрэглэгчтэй билээ. Харин өдөр бүр тус сүлжээнд бүртгэлтэй хүмүүсийн 10,000 гаруй хүн нь нас барж байдаг. Ингэснээр одоогийн байдлаар 30 сая гаруй нас барсан хүний фэйсбүүк хаяг цахим ертөнцөд хөвөрсөөр яваа аж. 

Нас барсан хүмүүсийн хаяг

4 Цахим сүлжээ нь донтуулдаг

Энэ нь цахим сүлжээнд донтож, бодит харилцаанаас илүүтэй, бодол ертөнц, комьпютертэйгээ ихэнх цагаа өнгөрүүлж, түүнгүйгээр байхад ч тун хэцүү болохыг илтгэнэ. Өдгөө залуус хүүхдүүд олон цагийг цахим сүлжээнд өнгөрүүлж, бодит байдлаас холдон одож байгаа нь эмгэнэлтэй. Хэдийгээр олон нийтийн сүлжээ, утас зэрэг нь хол байгаа нэгнийг ойртуулах боловч хажууд байгаа нэгнийг тань улам холдуулж байдаг юм шүү. 

Цахим сүлжээ нь донтуулдаг

5 Пицца бол топ сэдэв

Цахим сүлжээ хэрэглэдэг хүн бүр үүнийг мэдэж, ойлгож байгаа бизээ. Тэд өөрсдийн идэж байгаа бүхний зургыг авч, өөрийн хуудсандаа байршуулах тун ч дуртай юм. Харин тэдний байршуулсан хоолны зургийн ихэнх хувийг алдарт пицца эзэлдэг аж. Ингэснээр энэ нь нэг төрлийн сурталчилгаа болдог төдийгүй ийнхүү хоол хүнсний зураг байршуулах нь улс орон бүрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнийг тодорхойлох нь ч бий. 

Пицца бол топ сэдэв

6 Мөнгөний дайсан

Хүмүүс интернэт тоглоом тоглож, донтсоны улмаас хамаг мөнгөө салхинд хийсгэж байдаг юм. Харамсалтай нь тэд үүнийгээ өөрдсөө ч анзаардаггүй. Тоглоомын амь, цэнэг, бараа худалдан авахад ганц хоёр доллар шаарддаг бөгөөд жилд гэхэд л хэдийн 100 гаруй долларыг зөвхөн интернэт тоглоомд зарцуулсан байдаг гэх судалгаа ч бий. Нэг хүнээс ийн хэмжээний мөнгө авч байгаа тус тоглоомын эзэн болох компани жилд хамгийн багадаа л гэхэд 2 тэрбум долларыг зөвхөн тоглоомноос буюу бидний халааснаас авч байдаг юм. 

Мөнгөний дайсан

7 Хайрын зууч

Интернэт ертөнц илүүтэй тэлэгдэж, олон хүн ашиглах болсноор шинэхэн хосууд маш олноор дуугаа хадаан мэндэлж байгаа юм. Энэ нь нэг ёсондоо хайрын гүүр, зууч болох сайн талтай боловч заримдаа эсрэгээрээ элдэв гэмт хэргийг өдөөж ч мэдэх аж. Өдгөө шинээр төрсөн хос болсон 10 хүн тутмын 3 нь цахим сүлжээгээр танилцсан бөгөөд үүндээ зуучлах сайт, фейсбүүк хуудас зэргийг ашигласан байдаг билээ. 

Хайрын зууч

8 Салалтын эх үндэс

Цахим сүлжээ нь маш олон шинэхэн хайр дурлалыг бий болгож байгаа боловч өн удаан жил болон үндэслэсэн хайрыг үгүй хийх нь элбэг байх аж. Хуульчид 5 салалт тутмын нэг нь олон нийтийн сүлжээнээс болж байгаа гэдгийг олж тогтоосон байна. Учир нь энэ нь хосуудын харилцаанд сэв суулгаж, хардалт үүсгэх нэгээхэн гол түлхүүр болдог бөгөөд үүнийгээ даван туулж чадаагүй хосууд хоёр тийш болж, тус тусын мөрөө хөөдөг байна. Ихэвчлэн хуучны амрагийн зураг, янагын зурвас, хэн нэгний хайрын сэтгэгдэл зэрэг нь тэдний хардалтыг өдөөдөг аж. 

Салалтын эх үндэс

9 Хурдацтай хөгжил

Сүүлийн хэдэн жилд олон нийтийн сүлжээ нь маш хурдацтай хөгжиж, дэлхий нийтийг хамарч чадсан юм. Өдгөө цахим сүлжээнд бүртгэлтэй 2 тэрбум гаруй хүн байгаа бөгөөд энэ тоо нь жил ирэх тусам 200 саяар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байгаа аж. Энэ нь минут бүрт хэдэн арван шинэ хаягууд цахим ертөнцөд шинээр нэмэгдэж орж ирж байгаа гэсэн үг билээ. 

Хурдацтай хөгжил

10 Хүүхдүүд

Угтаа бол бүхий л олон нийтийн сүлжээний хэрэгсэлд 13-аас дээш насны хүүхдүүд, хүмүүсийг бүртгэж авахыг дүрмэндээ тусгасан байдаг юм. Гэтэл олон зуун сая 13-аас доош насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй байдаг бөгөөд үүнийг эцэг эх нь мэддэг боловч арга хэмжээ авалгүй яваа нь харамсалтай. Олон нийтийн сүлжээнд элдэв бусын зүйлс хөврөн явдаг тул тэдний боловсрол, ёс зүй болоод мэдлэгт сөргөөр нөлөөлж  ч мэдэх байна. 

Хүүхдүүд

11 Снапчат

Хэдхэн жилийн өмнө цахим сүлжээнд түрэн орж ирэн, залуусыг шуугиулсан билээ. Энэ нь хүн бүрийг хөгжөөж, уйтгар гунигыг үргээдэг шидтэй. Харин тус аппликейшн нь таны цаг завыг хэрхэн хумсалж, ихийг бүтээж болох байсан хугацааг ашиггүй үрдэг болохыг мэдэх үү? Өдөрт гэхэд нийт "Снапчат"-ийг ашигладаг хүмүүс зөвхөн 10 секундийн 6 тэрбум гаруй бичлэг үздэг бөгөөд үүндээ 100 сая цагийг зарцуулдаг байна шүү. 

Снапчат

12 Стресстүүлнэ

Сайн муу холилдон оршдог сошиал медиагаас та сэтгэл сэргээх, инээд хүргэх зүйлс олж харах боломжтой боловч үүнээс илүүтэй бухимдал төрүүлж, уур хүргэм зүйлсийг олох болно. Энэ нь цаашлаад стресс болж, дордох нь ч бий. Үеийн залуус, найз нөхдөө амжилттай явааг харж, өөртэйгээ харьцуулан бухимдах нь хамгийн түгээмэл бөгөөд үүнээсээ улбаалан амжилт өөд тэмүүлэх нэгэн байхад улам л гутарч, шантрах нэгэн ч байна. 

Стресстүүлнэ

13 Баасан гараг

Фэйсбүүк хуудас нь баасан гарагт илүү ачаалал өндөртэй байдаг аж. Мэдээж баасан гараг бол долоо хоногийн хамгийн сайхан өдөр юм. Тиймдээ ч хүмүүс маргааш нь амралтын өдөр тул алжаал ядаргаагаа тайлж, амралт авах үүднээс олон нийтийн сүлжээгээр аялж, их ажлаас хөндийрдөг байна. Мөн нийт пост, сэтгэгдэл, мессежний 17 хувийг зөвхөн баасан гарагт хийгддэг хэмээгддэг юм.  

Баасан гараг

14 Хувийн мэдээлэл

Нийт хэрэглэгчдийн ердөө 25 хувь буюу дөрөвний нэг нь л өөрсдийн хувийн мэдээллээ шалган, засч залруулдаг байна. Энэ нь хэрэглэгчдэд тун ч хэрэгтэй боловч үүнийг огт анзааралгүй хайнга хандах нь эрсдэл дагуулдаг аж. 

Хувийн мэдээлэл

15 +18

Хэн ямар зураг өөрийн хуудсандаа байршуулах нь бидэнд огтоос хамаагүй боловч эдгээр нь бусдад хэр хэмжээний хохирол учруулж байдгыг бид анзаардаггүй. Шалдан биеэ гайхуулах охид олширч, өгзгөө тонтойлгож, хөхөө ил гаргасан зураг цахим ертөнцийг бүчин авч байгаа юм. Харин тэнд насанд хүрээгүй хүүхдүүд, өндөр настнууд байгаа гэдгийг бүү март. Үүнээс гадна машин барьж явсан залуу хэт халуухан бүсгүйн зургыг харж ангайн осол гаргах нь ч энүүхэнд. 

+18

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()