1
"Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?". Энэ нь таныг хаана яах гэж ирснээ ч мэдэхгүй яваа хачин болоод хариуцлагагүй нэгэн мэт ойлгуулна.
2
"Би цалингийн хэмжээгээ мэдмээр байна?". Мэдээж цалин, мөнгөгүйгээр амьдарна гэдэг бүтэшгүй. Хэдий цалин чухал боловч дөнгөж ажлын ярилцлаганд орж байж ийн асуух нь тун ч зохимжгүй. Таниас ярилцлага авч байгаа эрхэм өөрт тань хэлтэл нь хүлээ. Тэгээд ч та хараахан ажилд ороогүй байгаа гэдгээ бодууштай.
3
"Хэр олон цаг ажиллах юм бол?". Энэ нь яг л би жаахан залхуу хүн л дээ гэж сонсогдох болно. Харин залхуу хүнийг ажилд авна гэдэг юу л бол.
4
"Хэр удаан ажиллаж байж амралт авах боломжтой вэ?". Үүнийг хуулинд 1 жил гээд заагаад өгчихсөн байдаг тул асуух шаардлага байхгүй. Энэ нь мөн л таныг шаргуу, хөдөлмөрч нэгэн биш юм гэж ойлгуулах болно.
5
"Зардлын данс нээж өгөх үү?". Ажлын ярилцлагад орж байгаа тохиолдолд үүн шиг хэрэггүй асуулт гэж үгүй. Мэдээж компаниас үүдэлтэй зардал гарсан тохиолдолд төлөх нь зүйн хэрэг тул үүнийг лавлаж, төвөг удах шаардлага байхгүй.
6
"Хэр удаж байж дэвших боломжтой бол?". Эхлээд ажилла, түүний үр дүнгээс хамаарч, дэвших, буурах тань хамаарна гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ийн асууж өөрийг тань үнэлэх үнэлэмжийг бууруулах гэсний хэрэггүй юм шүү.
7
"Би ажлын хамтрагч, захиралтайгаа учраа олохгүй, таагүй харилцаатай байвал яах вэ?". Ямар ч компанид нийтэч, багаар ажиллах чадвартай хүнийг авахыг хүснэ. Харин та ийн асуувал яг л "би бусадтай харилцаа үүсгэхдээ муу" гэж байгаатай адил юм.
8
"Энэ ажил надад ямар ашигтай вэ?". Ингэхэд та ажилд орохыг үнэхээр хүсч байгаа хүн мөн үү? Тийм бол хэзээ ч тус асуултыг асуугаарай. Харин таныг ажилд урьсан тохиолдолд бол байж болох юм шүү.
9
"Хэр удаан ажиллаж байж цалингаа өсгөх боломжтой вэ?". Энэхүү асуулт нь таны толгойд мөнгөнөөс өөр юу ч эргэлддэггүй нэгэн гэж харагдуулна. Харин тухайн компани ийн төрлийн хүнийг ажилд авахыг хүсэх болов уу?
10
"Би ажлын цагаасаа эрт ирээд, эрт тарж болох уу?". Бүх л ажилтан, дүрэм журам цагийн хуваарьт захирагдан ажилладаг. Гэтэл та ажилд орж ч амжаагүй байж зоргоороо аашлах нь дэндүү бүдүүлэг хэрэг юм.
11
"Та гэрлэсэн үү? хүүхэдтэй юу?" гэх зэрэг хувийн асуултыг ярилцлага авч буй хүнээс асуух нь бараг л хориотой гэсэн үг.
12
"Олон нийтийн сүлжээний хэрэгслийг ашиглаж болно биздээ". Таныг ажиллах гэж байна уу, амарч, зугаацах гэж байна уу хэмээн эргэлзүүлж мэдэх асуулт юм. Өдгөө олон нийтийн сүлжээнд хамаг цагаа барах болсон ажилтнуудаа сургаж дийлэхгүй байхад дахин нэг тийм хүнийг авахыг хүсэхгүй л болов уу.
13
"Та комьпютер, интернэт ашигладаг уу?" Өдгөө комьпютер, интернэт ашигладаггүй байгууллага, компани гэж үгүй. Харин ийн асуух нь таныг мэдлэг дутуу эс бөгөөс өөр асуух зүйл олдоогүй хэмээн ойлгуулна.
14
"Би өөрийн гэсэн өрөөтэй болж болох уу?". Та үнэхээр ингэж асуулаа гэж үү? Ажилд орж л байвал өрөөтэй эсэх нь ямар хамаа байна.
15
"Захирлын тухай цуурхал үнэн үү?". Ажлын ярилцлаганд орж байгаа тохиолдолд хэзээ ч битгий хов ярь. Энэ бол алтан дүрэм. Энэ нь хэтэрхий бүдүүлэг бөгөөд соёлгүй үйлдэл билээ.
16
"Би хэр удаан ажиллах боломжтой вэ?". Эхлээ ч үгүй байж, төгсгөлийг бүү лавла. Энэ бүхэн зөвхөн таны ажлын бүтээмж, ур чадвараас хамаарна гэдгийг үргэлж санаж яваарай.
17
"Ажил дээр утсаар ярьж болно биз дээ?". Таны асууж байгаа асуултаас тань ур чадвар, үзэл бодлыг тань харах боломжтой байдаг юм. Тиймээс хэрхэвч хоёрын хооронд, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг асууж болохгүй.
18
"Ажлын эрч хүч сэргээх ямар нэгэн амттан байдаг уу?". Энэ нь яг л ажлын амжилтыг амттангаар дүгнэж буйтай адил. Үнэхээр л ямар нэгэн зүйлсийг идэж байж эрч хүчтэй болдог бол өөрөө л аваад идчих. Өөр асуудал алга шүү дээ.
19
"Би жоохон аймхай л даа". Та үнэхээр өөртөө итгэлтэй, аймхай нэгэн бол ямар ч компани таныг ажилд авахыг хүсэхгүй. Тэд бүгд л урам зориг, итгэлээр дүүрэн дүрэлзсэн залуусыг ажилд авахыг хүсч, мөрөөдөж байдаг билээ.
20
"Танайд ажилладаг хүмүүсээс хамгийн муухай ааштай нь хэн бэ?" Та ажилдаа орж ч амжаагүй байж ажлын хамтрагчидтайгаа онцгүй харилцаатай болох гэсний хэрэггүй юм шүү.
21
"Уучлаарай". Хийсэн үйлдэл болгондоо өршөөл эрэх гэсний хэрэггүй. Энэ нь таныг сул дорой нэгэн мэт харагдуулах бөгөөд уучлал эрсэн ч эрч хүчтэй, цоглог бай.
22
"Надад ямар ч сул тал гэж байхгүй". Мэдээж өөртөө итгэлтэй байх нь сайн чанар боловч ямарваа зүйлсийн тунг нь тааруулж байх хэрэгтэй. Чадахгүй зүйл гэж байхгүй хэмээн онгирох нь таныг хэт бардам, хямсгар гэж ойлгуулна.
23
"Новш гэж, хараал ид" гэхчлэн хараал хэлсэн тохиолдолд таныг ажилд авахыг хүсэх нь юу л бол?. Мэдээж өдгөө хараал хэлдэггүй хүн гэж ховор боловч ажлын ярилцлагын үеэр хараал хэлэх нь таныг соёлгүй, бүдүүлэг болоод боловсрол нимгэн гэж харагдуулах сөрөг талтай тул амнаасаа унагах үг бүрээ бодоорой.
24
"Би ажилд тэнцсэн болов уу?" Түр хүлээ. Үнэхээр та тус ажилд орохыг хүсч байлаа ч хариу иртэл хүлээцтэй хандаж, чимээгүй суу.Ярилцлагын хариу гарч амжаагүй байхад ахин дахин "би тэнцсэн болов уу" хэмээн мэйл бичих нь таны хүлээцгүй, сандруу гэдгийг илтгэж өгнө.
25
"Та хэрэгт холбогдож байсан эсэх мэдээллийг шалгах уу?" Энэ нь таны хэрэгт холбогдож байсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлэх юм. Хэдийгээр та хэрэгт холбогдож байгаагүй байлаа ч ийн асуух нь дэмий төөрөгдөл бий болгох аж.