1
Ванн
Хэдэн удаа усанд орох төдийд л ванн шарлаж, өнгөр тогтдог. Харин та үүнийг арилгах гэж хамаг цагаа гарздах хэрэггүй юм. Ердөө л цайруулагчийг бөмбөлөгөн хөвөнд шингээж, өнгөртсөн хэсэгт тавьж орхиорой. Ийн хонуулаад өглөө нь тухайн хэсгээ цэвэр усаар зайлахад л хангалттай бөгөөд ванн тань яг л шинэ мэт болсон байх аж.
2
Толь
Толийг цэвэрлэхдээ халтардуулж, эсвэл дутуу арчих нь бидэнд байнга шахуу тохиолдолддог. Тэгэх болгонд дахин дахин арчина гэдэг бас ч хүсээд байх зүйл биш. Харин та тал аяга цагаан цууг усанд хийж үүндээ алчуураа норгон, арчаад үзээрэй. Таны төсөөлөө ч үгүй үр дүнг үзүүлэх байна шүү.
3
Ханаа цэвэрлэх
Ханаа угааж, цэвэрлэх гэж ширээ сандал давхарладаг цаг хэдийн өнгөрчээ. Та шал угаадаг зүлгүүр, арчигчаа ашиглаад ханаа цэвэрлэх боломжтой юм.
4
Боржин чулуун тавилга
Боржин чулуун ширээ тавилга зэргийг арчиж, цэвэрлэхдээ та бүлээн усанд аяганы дөрөвний нэг спирт, 5-6 дусал угаагч шингэн хийгээд зөөлөн алчуураар болгоомжтой арчаарай. Ингэснээр элдэв зураас, толбо зэргийг ор мөргүй арилгах аж.
5
Угаалтуур
Зэвэрч, өнгөртсөн угаалтуурын хэсэгтээ багахан хүнсний сод асгаад хэсэг хугацааны дараа устөрөгчийн хэт исэл түрхсэн парлоноор үрж арчаарай. Энэ нь гайхалтай өнгө оруулж, толбо, өнгөрийг хормын төдийд арилгах шидтэй юм.
6
Шарах шүүгээ
Ямар нэгэн хоол хийсний дараа шарах шүүгээ ихэнхдээ түлэгдэж, наалдсан байдаг бөгөөд энэ нь эзэгтэй нарын шүдний өвчин болдог билээ. Та нэг халбага хүнсний сод, нэг халбага аяга таваг угаагч шингэн зэргийг устай хольж, хөөсрүүлээд бохирдсон хэсгүүдэд түрхэн 15 минут байлгах ёстой юм. Харин товлосон цаг болоход үүнийг цэвэр усаар зайлж, арчихад хангалттай аж.
7
Махны мод
Махны модыг цэвэрлэнэ гэдэг тухайн хүнээс нэлээдгүй ур ухаан шаардах ажил юм. Харин танд нэгэн хялбархан болоод үр дүнтэй аргыг дуулгая. Махны модон дээрээ давс цацаж, үүнийгээ тал нимбэгээр арчиж цэвэрлэх боломжтой байна. Энэ нь бохирдлыг цэвэрлээд зогсохгүй эвгүй үнэрийг дарах юм.
8
Пластик махны мод
Шарласан пластик махны модоо халуун устай томхон сав эсвэл угаалтуурт тавина. Ингэхдээ бага зэргийн цайруулагч хийх бөгөөд цагийн дараа гаргаж аваарай. Таны махны мод яг л шинэ мэт гялалзах юм шүү. Мөн махны модоо цэвэр усаар сайтар зайлж, цэвэрлэхээ мартуузай.
9
Цонх
Цонх угаахад сонгино ашигласнаар гайхалтай өнгө орж, гялалздаг гэдгийг та мэдэх үү? Сонгиноо голоор нь хувааж, цонхоо сайтар арчаарай. Үүнийхээ дараа зөөлөн, чийгтэй алчуураар арчиж цэвэрлэх аж. Энэ нь итгэмээргүй үр дүн үзүүлэх бөгөөд таны дотны туслагч болох юм.
10
Түлэгдсэн индүү
Анзаараггүй байдлаасаа болж, индүүгээ түлж орхих нь тун ч хэцүү. Үүнийг цэвэрлэхэд танд цагаан цуу болон хүнсний сод хэрэг болно. Цагаан цууг алчууранд шингээж түлэгдсэн хэсгийн сайтар арчина. Хэрэв энэ нь үр дүн багатай байвал хүнсний содоор үрж болох юм шүү.
11
Угаалгын машин
Та угаалгын машинаа цэвэрлэхдээ цайруулагч, цагаан цуу зэргийг хийж, эргүүлээрэй. Мэдээж үүндээ халуун ус хийх ёстой бөгөөд та хөлсөө урсгах шаардлагагүйгээр угаалгын машинаа гялалзуулах боломжтой билээ.
12
Даавуун буйдан
Даавуун буйдан зэрэг нь бохирдсон тохиолдолд зориулалтын багажаар л биш бол цэвэрлэхэд тун бэрх. Гэхдээ үүнийг гэрийн аргаар ч мөн өнгө оруулж, цэвэрлэх боломж байдаг билээ. Та толбо болсон хэсэгтээ хүнсний сод цацаж, 20 минут байлгаад ширүүн угаалтуураар үрж угаах юм.
13
Арьсан буйдан
Хэрэв танд арьсан буйдан өнгөлөгч байхгүй бол шинэ мэт харагдуулахын тулд өнгөгүй гутлын тосыг ашиглаж болох байна шүү.
14
Элгэн буйдан
Элгэн материалтай буйданг ямар аргаар цэвэрлэхээ хүмүүс төдийлэн мэддэггүй. Харин та бага зэргийн спиртийг шүршдэг саванд хийн цацаж, үүнийгээ пролоноор зөөлөн үрж, толбыг арилгах аж. Мэдээж үүнийхээ дараа цэвэрхэн чийгтэй алчуураар арчихад яг л шинэ мэт харагдах болно.
15
Зурагт дээрх гарын толбо
Та комьптерийн дэлгэц болон зурагтын нүүрийг арчиж, хурууны толбыг арилгахдаа кофений шүүлтүүрийг ашиглаж болох юм. Энэ нь толбыг гайхалтай арилгах бөгөөд илүүтэй гялалзуулдаг аж.
16
Аяганы өнгөр
Чанасан өндөгний хальсыг цуглуулан авч, өнгөртсөн аягандаа хийж өгөх юм. Дээрээс нь бага зэргийн аяга таваг угаагч шингэн болон ус хийж сайтар эргүүлэх ёстой байна. Таны хэр их эргүүлж, сэгсрэхээс хамаарч аяганы тань гялалзан, өнгө орох нь хамаарах билээ.
17
Агааржуулагчийн тор
Торны нарийхан хэсгүүдийг арчихын тулд маслоны хутга ашиглаарай. Хутганы үзүүрийг даавуугаар ороогоод угаагч бодис түрхээд арчих ёстой байна шүү.
18
Түлэгдсэн хайруулын таваг
Хайруулын тавганд ус болон уксус хийгээрэй. Бэлэн болсон бодисыг бага зэрэг буцалгаад 2 хоолны халбага хүнсний сода нэмээрэй. Үүний дараа асгаад хайруулын тавгаа цэвэрлэх хэрэгтэй.
19
Хайруулын таваг, тогоо
Та хайруулын таваг болон тогоондоо давс үүрүүлэн цацаж, үүнийгээ түүхий төмсөөр сайтар үрж цэвэрлэнэ. Дараа нь үүнийгээ цэвэр усаар зайлж, угаах бөгөөд урьд урьдныхаасаа илүү өнгөлөг, шинэлэг болсон байхыг та анзаарах аж.
20
Гэрлийн бүрхүүл
Даавуун гэрлийн бүрхүүл, бүрээс, тавилгын тоос зэргийг өнхрүүшээр цэвэрлэхэд нэн тохиромжтой.