Дэлхийд хамгийн их хохирол учруулсан 15 вирус

Техник технологийн үсрэнгүй хөгжил нь нэг талаараа бахархууштай, хэрэгцээтэй боловч эргээд биднийг хохироож байгаа нь нууц биш юм. Өнөөдөр та бүхэндээ комьпютерийн вирус хичнээн аюултай болох дэлхий дахинд хэр хэмжээний хохирол учруулж байсан талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.  

Дэлхийд хамгийн их хохирол учруулсан 15 вирус

1 Микеланджело (Michelangelo)

1992 онд тархан комьпютерийн эд ангийг сүйтгэж, үйл ажиллагааг нь тасалдуулж явсан тус вирус нь тухайн үедээ хүн бүрийг айдаст автуулж байсан билээ. Хэдийгээр ноцтой хохирол учруулаагүй боловч нэг хэсэгтээ л хүн бүр шинээр ирсэн мэйлээ шалгахаас эмээж явсан байна. 

Микеланджело (Michelangelo)

2 Skulls.A

Энэхүү аймшигт вирус нь 2004 онд анх илэрч байсан бөгөөд гар утсанд нэвтэрч, гэнэт хохимой толгой гарч ирснээр ямар ч үйлдэл хийх боломжгүй болгодог байна. Энэ нь цаашлаад утсанд нэвтэрч, хувийн мэдээллийг нь устгах гэхчлэн ихээхэн хохирол учруулдаг юм. Харин өдгөө тус вирус нь илүүтэй дэвшилтэт болж, хакерууд хууль бус үйлдэл хийхдээ ашиглах болоод байгаа аж. 

Skulls.A

3 Анна Курникова (Anna Kournikova)

Нэгэн үл мэдэгдэх вирус нэрт теннисийн тамирчин Анна Курниковагийн комьпютерт нэвтрэн нүцгэн зургийг нь хулгайлж, маш олон хүмүүс рүү вирусын хамт илгээж байв. Тус мэйлийг нээж үзсэн хүн бүрт теннисчин бүсгүйн нүцгэн зураг болон вирус ирж, хүн бүрийн комьпютер вирустэн ашиглах аргагүй болж байсан аж. Харин хакерууд үүнийг хэвийн байдалд нь оруулж, дахин комьпютер руу нэвтрэх аргагүй болгосон байдаг билээ. 

Анна Курникова (Anna Kournikova)

4 "Sasser"

2004 онд "Sasser" гэх вирус эмнэлэг, тээврийн хэрэгсэл болон нисэх буудлын сүлжээнд нэвтэрч, хамаг системийг нь ажиллагаагүй болгож, 18 тэрбум долларын хохирол учруулсан аж. Сүүлд тус вирусыг устгаж цэвэрлэсэн боловч тэр их хохирлыг хэн барагдуулах вэ гэх асуудал урган гарсан юм.

"Sasser"

5 Мелисса (Melissa)

Тус вирус нь дэлхий дээрх нийт комьпютерийн 20 гаруй хувьд нэвтэрч, мэдээллийг устган, ажиллагаагүй болгосон байна. Үүний улмаас нийтдээ 80 гаруй сая долларын хохирол бий болсон бөгөөд тус вирусыг тараасан Дэвид Смит (David Smith) гэх эрийг баривчилсан аж. Энэхүү явдал 1999 онд болж өнгөрсөн төдийгүй Дэвид Смитийг 22 сар шоронд хорьж, 5,000 доллараар торгосон билээ. 

Мелисса (Melissa)

6 "Trojan" шуурга

2007 онд анх илэрсэн энэхүү вирус нь 3 хоногийн дотор маш олон комьпютерт нэвтэрч, үйлдлийн системийг нь устгаж байсан гэдэг юм. Үүнийг олж илрүүлэхэд тун бэрх байсан ч чавдарлаг мэргэжилтнүүдийн ачаар халдлагыг даруй зогсоосон байдаг аж. 

"Trojan" шуурга

7 Зевс (Zeus)

Тус вирус нь ботнет сүлжээгээр дамжуулан хэрэглэгчийн комьпютерт нэвтрэн, удирдах бөгөөд үүгээр ашиг олж байсан аж. Хэрэв тухайн компьютерийн эзэн туршлага муутай бол тооцоолох нөөцөө ашиглуулж, бүх нууцлалаа алдаж байгаагаа мэдэхгүй явдаг ба мэдсэн ч арилгах боломж хомс байдаг гэнэ. Тиймээс тус вирусыг тараасан үл таних этгээд нийт 70 сая доллар онлайн банкнаас хулгайлсан байдаг юм. 

Зевс (Zeus)

8 "I-Love-You"

Хайрын захиа хүлээж авах дургүй хүн гэж байхгүй болов уу. 2000 оны 5-р сард "I-Love-You" гэх зурвас хүмүүс рүү илгээгдэж, захидлыг нээж үзмэгц, вирус комьпютерт нь тархаж байв. Энэ нь комьпютерт нэвтрэн, үйлдлийн системийг нь устгаж, улмаар нийт 15 тэрбум долларын хохирол учруулсан байдаг билээ. 

"I-Love-You"

9 "Sircam"

2001 онд хүн бүрт адил захидал интернэтээр ирж байв. Мэдээж өөрт ирсэн захидлыг нээж унших нь зүйн хэрэг. Харин энэ нь вирус байсан бөгөөд тухайн үед интернэтэд холбогдож байсан нийт комьпютерийн 10 хувь нь тус вирусээр халдварласан байсан аж. Энэ нь мөн л комьпютерт нэвтэрч, хувийн мэдээллийг устгахаас гадна системийг устгаж ашиглах аргагүй болгож байсан аж.

"Sircam"

10 "Nimda"

Терроризм нь дэлхийн нийтийн заналт дайсан билээ. Харин тэд 2001 оны 9 сарын 11-нд АНУ-ын худалдааны төвийг бөмбөгдөж, олон мянган хүний аминд хүрснийхээ дараа банк, эмнэлэг, холбоо гэхчлэн томоохон төвүүдийн сүлжээнд нэвтрэн, вирус байрлуулж байв. Энэ нь мэдээж хүмүүсийн айдсыг төрүүлж байсан бөгөөд хэдхэн өдрийн дотор гэхэд 500 сая долларын хохирлыг учруулаад байсан гэдэг юм. 

"Nimda"

11 Улаан код

АНУ-ын түүхэнд болсон хамгийн аймшигтай вирусуудын нэг билээ. Тус явдал 2001 онд болсон бөгөөд вирус "Цагаан ордон"-ны компьютер, сүлжээг эвдэж, маш их хэмжээний хор хохиролыг учруулсан байдаг. Албаны хуудаснаас хүмүүс рүү маш учир битүүлэг хачирхалтай зурвасууд автоматаар илгээгдэж байсан бөгөөд хэдэн мянган тэрбум долларын хор хөнөөлийг авчирсан ажээ. 

Улаан код

12 "Stunner"

Энэхүү вирус нь хүн төрөлхтөнд дайн хэзээ ч үгүй болохгүй талаар сургамжилсан юм. Армийн арга барил, давуу болон сул талыг олж авах гэсэн зорилгоор бүтээгдсэн бөгөөд 2009 онд кибер дайныг бий болгосон байна. Үүнийг Ираны батлан хамгаалахын байгууллага ашиглаж байсан бөгөөд Израиль болон АНУ ч мөн өргөн тархсан байна. Вирусаар дамжуулан цэрэг, дайны зориулалтай бүхий л зэвсэг, тоног төхөөрөмжийг устгах боломжтой ажээ. 

"Stunner"

13 "MyDoom"

Хакеруудын ур чадвар, мэдлэг мэдээлэл жилээс жилд өсөн нэмэгдэж, сайжирсаар байна. Тэрхүү өсөлт нь интернэтийн аюулгүй ажиллагааг хангах, хамгаалалтыг сайжруулах хэрэгтэйг сануулсаар байгаа билээ. 2004 онд  АНУ-д "MyDoom" нэртэй компьютерийн вирус цахим ертөнцөд тархаж, "Microsoft" программыг зогсоосон юм. Тус вирус Хойд Солонгос улсаас ирсэн хэмээх таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлсэн гэдэг. Үүнээс улбаалан, вирусны хамгаалах программ илүүтэй сайжирсан байдаг билээ.

"MyDoom"

14 "SQL Slammer/ Sapphire"

Тус программ нь аливаа гадны халдлага, вируст өртөх нь хамгийн бага юм. Гэвч нэгэнт вирус тархсан тохиолдолд түүнийг илрүүлэх, засах боломж тун хэцүү гэнэ. 2003 онд цахим мөнгөний машин болон, банкны дотоод сүлжээнд доголдол үүсч, вирустэн маш их хэмжээний хохирлыг учруулсан бөгөөд лавлах утаснууд хэрэглэгчдийн гомдол хүсэлтээс болж, хүндхэн байдалд орсон аж.

"SQL Slammer/ Sapphire"

15 "Cryptolocker"

Энэхүү аймшигтай вирус нь маш олон хэрэглэгчийн компьютерт нэвтэрч, хэрэгцээтэй бүхий л файлыг устгасан байдаг. 2014 онд тус гайтай вирус тархаж, барьж тогтооход хэцүү болжээ. Тиймээс ч АНУ-ын тагнуулын төв газар болон, мэргэжилтнүүд хамтран вирусыг таслан зогсоох, устгахад бүхий л анхаарлаа хандуулж байсан юм.

"Cryptolocker"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()