Эмэгтэй цамцны товч яагаад зүүн талдаа байдаг вэ?

2016-07-12, 15:35
19,023

Эрэгтэй сорочкин цамцны товч баруун талдаа, харин эмэгтэй цамцны товч зүүн талдаа байдгийг та өмнө нь анзаарч байсан уу? Тэгвэл энэ нь эртнээс түүхтэй ийм учиртай ажээ. 

Эмэгтэй цамцны товч яагаад зүүн талдаа байдаг вэ?

Эмэгтэйчүүд мориндоо мордохдоо үргэлж, зүүн тийш хардаг тул цамцных нь энгэр салхинд сийгэхгүй хэмээж ийн шийдсэн гэдэг.

Түүнчлэн дундад зууны үеийн дээд зиндааны хатагтай нар өөрсдөө биш зарц нараараа хувцаслуулдаг байсан тул тэдэнд товчлоход амар болгож товчыг зүүн талд нь гаргасан гэж ч ярьдаг. Энэ бол хамгийн үнэнд ойр, байж болох өндөр магадлалтай таамаглал юм. 

Эмэгтэй цамцны товчыг зүүн талд нь хаддаг уламжлал бүр тэртээ 1850-аад оноос эхтэй ажээ. Дундад зууны үед охид нас биед хүртлээ галбираа тодотгосон эмэгтэйлэг хувцас өмсдөггүй байв. Тиймээс 18 нас хүрмэгцээ зүүн талдаа товчтой даашинз өмсөж, нэг ёсондоо гэрлэхэд бэлэн болж байгаагаа илэрхийлдэг байжээ. 

Харин Напелеон Бонапарт үргэлж л энгэртээ гараа хийж явдаг хүн байжээ. Тиймээс Напелеон өөрөө эмэгтэйчүүдийн хувцасны товчыг зүүн талдаа байлгах ёстой хэмээн тушаасан гэж ч ярьдаг. 

Ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ зүүн гартаа тэвэрч хөхүүлдэг. Энэ нь солгой, баруунаас хамаарч байгаа хэрэг. Тиймээс цамцаа амархан тайлж, товчлоход илүү дөхөм болгох үүднээс ингэсэн байж болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()