Аялалд авч явахад тохиромжтой Тако хэрхэн хийх вэ?

Зуны улиралд хөдөө гадаа зугаалж, хөгжилдөх тун ч сайхан. Ялангуяа амралтын өдрүүдээр амтат хоол авч, аялал зугаалгаар явах юутай ч зүйрлэшгүй байдаг билээ. Иймд өнөөдөр та бүхэндээ аялал зугаалгад бэлтгэн авч явах боломжтой төдийгүй хийхэд тун ч хялбар, Мексик үндэсний хоол тако хийх жорыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь амт чанар сайтай төдийгүй авч явахад тохиромжтой билээ. 

Аялалд авч явахад тохиромжтой Тако хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Доорх орц бол 4-6 хүний жороор бичигдсэн бөгөөд тахианы махаар хийх тул шим тэжээл сайтай аж. Энэхүү Грек жорны гол амтлагч бол цазики соус юм. Ингээд хоолныхоо орц, жортой танилцъя. 

1 Орц:

 

Амтлагч:

  • Сармис- 3 хумс
  • Алимны цуу- 3 халбага
  • Нимбэгний шүүс- 3 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Тараг- 3 халбага
  • Хатаасан орегано- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец - амталгаагаар

Цазики соус:

  • Өргөст хэмх- 2 ширхэг
  • Тараг- 2 аяга
  • Алимны цуу- 2 халбага
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Оливын тос- 1 халбага
  • Давс- 1 халбага
  • Хар перец

Салад: 

  • Улаан лооль- 3 ширхэг
  • Өргөст хэмх- 3 ширхэг
  • Ягаан сонгино- тал 
  • Яншуй- аяганы дөрөвний нэг
  • Давс, перец

Бэлтгэх:

  • Таконы бэлэн гурил - 4-6 ширхэг 
  • Тахианы цул мах - 1 кг

 

Орц:

2 Хийх арга:

Амтлагчны орцнуудаа нийлүүлж, томхан аяганд хийж сайтар хутгана. Үүндээ тахианы махаа хийж, массаж хийн, 2-3 цаг байлгаж амраах юм. Харин одоо цазики соусаа бэлтгэцгээе. Өргөст хэмхээ уртааш нь хэрчиж, үүнийгээ үрүүлээр үрж бэлтгэн, аяганд хийж тавиарай. Үүндээ тараг, алимны цуу, нимбэгний шүүс, оливын тос, давс, перец зэргээ хийж сайтар хутгаад 20 минут амраана. Харин салатны орцуудаа бүгдийг нь ижил хэмжээтэй хэрчиж, нийлүүлээд болох аж. 

Хийх арга:

3

Харин одоо тахиагаа бэлтгэцгээе. Хайруулын тавгаа халааж, оливын тосоо хийнэ. Махаа амтлагчнаасаа гаргаж, тал бүрээр нь 2-3 минут шарж болгоорой. Гол нь тахианы мах бор өнгөтэй болох ёстой бөгөөд болсон гэж үзвэл тугалган цаасанд боож, 5 минут амраагаарай. Хэрэв мах тань хэт том хэмжээтэй байвал таконы талхандаа тааруулж, жижиглээрэй. Таконы талхаа калькан цаасан дээр тавиад талхныхаа голд салатаа хийж, дээрээс нь мах болон цазики соусаа хийгээд калькан цаасандаа боож, иднэ. Амархан байгаа биз? Танд амжилт хүсье. Сайхан хооллоорой. 

Та сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()