Доорх орц бол 4-6 хүний жороор бичигдсэн бөгөөд тахианы махаар хийх тул шим тэжээл сайтай аж. Энэхүү Грек жорны гол амтлагч бол цазики соус юм. Ингээд хоолныхоо орц, жортой танилцъя.
1
Орц:
Амтлагч:
- Сармис- 3 хумс
- Алимны цуу- 3 халбага
- Нимбэгний шүүс- 3 халбага
- Оливын тос- 1 халбага
- Тараг- 3 халбага
- Хатаасан орегано- 1 халбага
- Давс- 1 халбага
- Хар перец - амталгаагаар
Цазики соус:
- Өргөст хэмх- 2 ширхэг
- Тараг- 2 аяга
- Алимны цуу- 2 халбага
- Нимбэгний шүүс- 1 халбага
- Оливын тос- 1 халбага
- Давс- 1 халбага
- Хар перец
Салад:
- Улаан лооль- 3 ширхэг
- Өргөст хэмх- 3 ширхэг
- Ягаан сонгино- тал
- Яншуй- аяганы дөрөвний нэг
- Давс, перец
Бэлтгэх:
- Таконы бэлэн гурил - 4-6 ширхэг
- Тахианы цул мах - 1 кг
2
Хийх арга:
Амтлагчны орцнуудаа нийлүүлж, томхан аяганд хийж сайтар хутгана. Үүндээ тахианы махаа хийж, массаж хийн, 2-3 цаг байлгаж амраах юм. Харин одоо цазики соусаа бэлтгэцгээе. Өргөст хэмхээ уртааш нь хэрчиж, үүнийгээ үрүүлээр үрж бэлтгэн, аяганд хийж тавиарай. Үүндээ тараг, алимны цуу, нимбэгний шүүс, оливын тос, давс, перец зэргээ хийж сайтар хутгаад 20 минут амраана. Харин салатны орцуудаа бүгдийг нь ижил хэмжээтэй хэрчиж, нийлүүлээд болох аж.
3
Харин одоо тахиагаа бэлтгэцгээе. Хайруулын тавгаа халааж, оливын тосоо хийнэ. Махаа амтлагчнаасаа гаргаж, тал бүрээр нь 2-3 минут шарж болгоорой. Гол нь тахианы мах бор өнгөтэй болох ёстой бөгөөд болсон гэж үзвэл тугалган цаасанд боож, 5 минут амраагаарай. Хэрэв мах тань хэт том хэмжээтэй байвал таконы талхандаа тааруулж, жижиглээрэй. Таконы талхаа калькан цаасан дээр тавиад талхныхаа голд салатаа хийж, дээрээс нь мах болон цазики соусаа хийгээд калькан цаасандаа боож, иднэ. Амархан байгаа биз? Танд амжилт хүсье. Сайхан хооллоорой.
Та сайхан хооллоорой.