1
Хөл холгохоос хэрхэн сэргийлэх вэ?
Юун түрүүнд, өөртөө таарсан, хөлд эвтэйхэн гутлыг сонгох нь чухал. Халуунд хөл хөлөрч, дотроо гулгах үед, эсвэл багадаж барьсан гутал өмсөж, үрэлт үүссэнээр хөлийн арьс хуулрах, цэврүү үсрэх, шархлах асуудал гардаг. Мөн хэт хатуу зуузайтай бол хөл холгож мэднэ. Шинэ гутал авсан бол хэсэгтээ л шилэн оймстой өмсөж, хөлдөө хэвшүүлээрэй. Гутал, өндөр намдаа гол нь биш хамгийн гол өөрт хэр тухтай байгаагаас шалтгаалдаг шүү.
2
Хөлс дарагч түрхэх
Хэрвээ гутлаа нүцгэн хөлөн дээрээ өмсөх бол хөлс дарагч деодорантийг холгох магадлалтай газруудад түрхэж өгөөрэй. Энэ нь хөлрөлтийг багасгаж, холгох эрсдлийг бууруулдаг. Хамгийн гол нь хөлс дарагчаа гүйцэд хатсаны дараа гутлаа өмсөөрэй.
3
Гутлаа сунгах
Шинэ авсан гутлын олом, өсгий хэсэг нь үрж холгоод байгаа бол халуун сэнсээр хэсэг үлээлгээд үзээрэй. Мэдэгдэхүйц сунаж, өмнөх шигээ барихаа больсон байх болно.
4
Сургуулилт хийх
Шинэ гутлаа холгох эсэхийг шалгаж мэдэхийн тулд өмсөхөөсөө өмнө, гэртээ 30 минут орчимтой өмсөж, алхаад үзээрэй. Ингэснээр гутал холгох, хэр эвтэйхэн эсэх нь мэдэгдэх болно. Хэрвээ энэ хугацаанд холгож, алхахад хэцүү байвал өөр гутал өмсөхийг зөвлөж байна.
5
Цэврүү үсрэх
Хэрэв хөл холгосноос үүдэн, арьсан дор шингэн хуримтлагдаж, цэврүү үсэрсэн бол хагалах хэрэгггүй. Харин түүний оронд цэврүүтэй хэсгийг нарийн зүүгээр хатгаж, шингэнийг нь бүрэн гаргаж, арьсаа наалдуулах хэрэгтэй. Дахин шингэн хуримтлагдвал дээрх аргыг давтана. Аль болох өөрөөр нь хатаагаарай. Шархны лент нь шархыг зөөлрүүлэн, нялцайлгах сөрөх талтай.
6
Холгосон хөлийг хэрхэн эмчлэх вэ?
Холголтын улмаас хөл шалбарч, шархалсан бол тухайн хэсэгт үрэлт өгч, өвчнийг улам даамжруулахгүйн тулд, тухайн хэсэгт наалт наах хэрэгтэй. Дараа нь гутлаа өмсөхөд, өвдөлт намдаж, зовиур багассан байдаг. Ийнхүү наалт нааснаар шарханд бохир орох, үрэвсэхээс сэргийлж өгдөг юм.
7
Ногоон цай
Ногоон цай нь аливаа шарх, үрэвслийг намдаах гайхалтай үйлчилгээтэй. Тиймээс ч холгосон хөлөнд сайн нөлөөг үзүүлдэг. Үүнийг бэлтгэхдээ, буцалж байгаа усанд, 3 ханд ногоон цайны идээг хийж, дээр нь 1 цайны халбага хүнсний сода хийж өгнө. Буцалсны дараа цайгаа сайтар идээшүүлж, хүйтэн болтол нь хөргөх хэрэгтэй. Ингээд хөргөсөн цайгаа жижиг саванд хийж, хөлөө дүрээд үзээрэй. Эдгэрэлт түргэсэн, өвдөлт намдах болно.
8
Алимны цуу
Алимны цуу нь бактерийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ хэрэглэхдээ маш болгоомжтой хандахгүй бол арьсыг түлэх магадлалтай. Алимны цуу шингээсэн хөвөнгөөр холгож, шархалсан хэсгийг арчиж, элдэв нянгаас хамгаалах боломжтой. Дараа нь шарх, үрэвслийн эсрэг тосыг түрхэж өгөөрэй.
9
Витамин Е
Арьсыг нөхөн төлжүүлж, сэргээх гайхалтай үйлчилгээг үзүүлдэг. Үхсэн арьс, эд эсийг гуужуулан, шинэ арьсыг нөхөн төлжүүлэхэд тусладаг байна. Тиймээс шархан дээрээ капсултай Витамин Е, тос, кремийг түрхэх хэрэгтэй.
10
Кастор тос
Энэхүү тосыг гэрийн нөхцөлд цэврүү, шархыг анагаахад ашигладаг. Орой орондоо орохын өмнө, шархтай хэсэг дээрээ түрхээд унтахад, өглөө нь шарх аньж, эдгэрэлтыг түргэсгэдэг.
11
Шулмын шүүр (Witch Hazel)
Энэхүү ургамлын ханд нь цэврүүг хатаах, эдгэрэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хандаас бага зэргийг хөвөнд шингээн, цэврүү үсэрсэн, шархалсан хэсэгтээ жин тавьж, боож өгөөрэй. Эдгэрэлт нь түргэсч илүү хурдан хатдаг.
12
Зуун настын шүүс, гель
Зуун наст нь бүхий л төрлийн үрэвсэл, улайлт, өвдөлтийг намдаахад чухал үйлчилгээтэй. Гэрийн нөхцөлд зуун наст ургамлын шүүсийг шархалсан хэсэгт түрхэх, эсвэл доторх гелийг нь түрхэж болох юм.
13
Аль болох агаарт байлга
Аливаа шархыг бохир оруулахгүй л бол, ил нөхцөлд аль болох өөрөөр нь эдгээх нь тустай. Наалт наах нь агаарыг хязгаарлаж, шархны эдгэрэлтыг удаашруулдаг.