1
Бөх нойрсоно
Америкийн Нойр судлалын анагаах ухааны академиас гаргасан мэдээллээр хүн бөх нойрсож байх үедээ биеийнх нь хэм байнга буурч байдаг гэжээ. Хүн унтлагын хувцас өмсөж унтсан үед ихээр халууцуулдаг бөгөөд шөнийн цагаар биеийн буурах хэмийг албан хүчээр тогтоон барих гэж хөрвөөх нь нойргүйдэх шалтгаан болдог ажээ. Тиймээс хэрэв таны нойр хулжаад байгаа бол чармай нүцгэн унтаад нэг үзээрэй.
2
Агаар солилцоонд тустай
Унтлагын хувцас ер нь бөх нойрсоход бүрэн тохиромжтой эд биш. Учир нь ийм хувцас өмсөөд унтахад арьс амьсгалж чадахгүйд хүрч, бие баригдаж, хөдөлгөөн хязгаарлагдана. Мөн агаар хэтэрхий чийглэг байх тохиолдолд элдэв төрлийн нян, бактери арьсан дээр үржих нөхцөл болж хувирдаг байна. Тиймээс шөнө нүцгэн унтах нь элэг, бөөрөнд ачаалал өгч, цусыг хорт бодисуудаас цэвэрлэн организмд явагдах бодисын солилцоог идэвхжүүлдэг байна.
3
Аль болох их секс
Доктор Женнифер Ландын хэлснээр дотуур хувцасгүй унтах нь сексийн харилцаанд орох нөхцлийг бүрдүүлж, улмаар энэ нь хосуудын харилцаанд сайнаар нөлөөлж, бат бөх, аз жаргалтай болгодог ажээ.
4
Окситоцин стрессээс хамгаална
Хувцасгүй унтаж дадсанаар хүний организмд окситоцин дааврын хэмжээ нэмэгддэг байна. Энэ даавар нь стрессийн түвшинг бууруулж, хорт хавдар үүсэх нөхцлийг таслан зогсоож, бие организм дахь үрэвслийн үйл явцыг удаашруулдаг аж. Окситоцины ачаар хүн тайван амгалан байж, сэтгэлийн гүн хямралд өртдөггүй байна.
5
Өглөөний шүршүүрийг алгасч болно
Нүцгэн унтсанаар халууцах, хөлрөх гэсэн зовлонгоос ангижрана. Өөрөөр хэлбэл өглөө сэрэхэд бие хөнгөн, цэвэрхэн мэдрэмж төрдөг байна. Тиймээс ажилд гарахаасаа өмнө заавал шүршүүрт орох шаардлагагүй бөгөөд өчигдөр орой шүршүүрт орсон цэвэр байдал өглөө хүртэл хадгалагдах тул зөвхөн нүүр, гараа угаагаад гарахад л хангалттай.
6
Унтлагын хувцсанд мөнгө үрэх шаардлагагүй
Та унтлагын хувцасгүйгээр гайхалтай мэдрэмж авч чадаж байхад заавал худалдаж авч мөнгө үрэх гээд байх хэрэгтэй гэж үү? Төдийлөн хэрэгцээгүй зүйл худалдан авч мөнгө үрэхийн дээр угаах, индүүдэх гээд ажил нэмэгдэх болно. Тэгээд ч бие бариад тээртэй шүү дээ. Тиймээс эрх чөлөөг өөртөө мэдрүүлээрэй.
7
Мөөгөнцөртөхөөс сэргийлнэ
Хувцасгүй, тэр бүү хэл дотуур хувцасгүй унтах нь эмэгтэй хүний бэлэг эрхтэний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэнэ. Хэрэв эмэгтэй мөөгөнцөрт өртөмтгий нэгэн бол энэ бүр ч хамаатай. Дотуур өмдгүй унтах нь бэлэг эрхтэнд нян бактер, мөөгөнцөр үржихэд саад болдог байна.
8
Торгомсог унтлагын хувцас аюултай
Хэдийгээр торгомсог дотуур хувцас өмсөх нь биед зөөлөн, таатай байдаг ч аюул дагуулж мэдэхээр гэнэ. Ялангуяа хэрэв та торгомсог ор хөнжлийн цагаан хэрэглэлтэй бол унтаж байхад чийг нэмэгдүүлж, хөлрөлт үүсгэхээс гадна гулгаж унах магадлалтай.
9
Торгомсог цагаан хэрэглэл юутай ч зүйрлэшгүй
Нөгөө талаас, хэрэв та чармай нүцгэн унтаж байгаа тохиолдолд торгомсог ор хөнжлийн цагаан хэрэглэл төгс зохицно. Торгомсог цагаан хэрэглэл нь нүцгэн биетэй шүргэлцэхэд тансаг байдлыг мэдрүүлэх тул сэтгэл хангалуун тавтай амрах нөхцлийг бүрдүүлдэг байна.
10
Чармай нүцгэн унтах нь турахад тусална
Зарим нэг эх сурвалжаас авсан мэдээллээр бол унтаж байхад хүний бие дэх стрессийн кортизол дааврын хэмжээ буурдаг ажээ. Харин босох цаг ойртох тусам бие организмд өөрийгөө ирж буй өдөрт бэлдэн, кортизолын хэмжээ эргээд нэмэгдэж эхэлдэг байна. Энэ үйл явц нойрны зөв циклд маш чухал үүрэгтэй бөгөөд хэрэв унтлагын хувцас өмссөний улмаас тавгүйтэх эсвэл хэт халууцаж нойроо хулжаах юм бол организм кортизолыг их хэмжээгээр ялгаруулж, хоолны дуршил нэмэгдэх шалтгаан болдог байна. Энэ юу гэсэн үг болохыг та мэдэж байгаа биз дээ?
11
Амьдралыг илүү хялбар болгоно
Нүцгэн унтах нь хамаагүй амар байдаг бөгөөд нойр хүрч ядаж байхад унтлагын хувцас өмсөх гээд хайран хэдэн хормоо үрж байхыг хэн хүсэх билээ. Хийхээсээ хийхгүй байх нь илүү хялбар шүү дээ. Нүцгэн унтахад хамаагүй дээр байхад заавал унтлагын хувцсаар биеэ баглах хэрэг юун? Тиймээс цаг, хүчээ хэмнэх үүднээс унтлагын хувцсаа бүр далд хийж орхи. Мэдээж хөдөө явах, айлд хонохоор бол аваад явах учраас хаячихаж хараахан болохгүй нь лавтай.