Бидний гаргадаг хамгийн соёлгүй үйлдлүүд

Бид санаатай болон санаандгүй байдлаар үргэлж л ямар нэгэн алдаа гаргаж байдаг. Гэхдээ тэдгээр алдааны зарим нь тун ч соёлгүй санагдаж, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж, таны үнэлэмжийг бууруулах нь ч бий. Ингээд та бүхэнд хүмүүсийн хамгийн түгээмэл гаргадаг алдаануудыг танилцуулж, үүнээс аль болох зайлсхийхийг зөвлөж байна. 

Бидний гаргадаг хамгийн соёлгүй үйлдлүүд

1 Бусдаар даажигнах

Бусадтай даажигнаж, басамжилсан мэт харилцах нь тухайн хүнд болоод бусдад тун ч эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс хаана ч хэзээд ч бусдад зөвөөр ойлгогдох, хүндэтгэж байгаа гэдгээ илтгэхийг хүсвэл хүн бүхэнтэй зөв зүйтэй харилц. Соёлтой байна гэдэг нь хүн төрөлхтний хамгийн түрүүнд гүйцэлдүүлэх ёстой үүрэг юм шүү. 

Бусдаар даажигнах

2 Цагаасаа хоцрох

Бусадтай тохиролцож, болзсон цагаасаа хоцорно гэдэг тун ч бүдүүлэг зүйл. Энэ нь тухайн хүнийг хүндлэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх төдийгүй худалч, хуурмаг хүн байна гэх сэтгэгдлийг төрүүлдэг. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ганц удаа хоцорсныг хүндэтгэн үзэж болох ч товлосон цаг бүрээсээ хоцорч, бусдыг хүлээлгэн, төвөг удах нь таны байр суурь, нэр хүндэд төсөөлшгүй их сөрөг нөлөөтэй. 

Цагаасаа хоцрох

3 Буруу нэрээр дуудах

Та урьд нь таньж мэддэг байсан хүнтэйгээ тааралдсан боловч нэрийг нь санахгүй байвал яадаг вэ? Арай хэнэг ч үгүй буруу нэрээр дуудаад, хэлэх үггүй болгож инээж зогсдог юм биш биз? Энэ нь маш буруу үйлдэл юм. Харин үүний оронд та шууд л "Бид урьд уулзаж байсан. Би таныг таньж байна. Гэхдээ нэрийг тань санахгүй байна уучлаарай. Таныг хэн гэдэг билээ?" гээд шуудхан хэрнээ эвтэйхэн асуучих хэрэгтэй. Энэ нь танд ч, тухайн хүнд ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлэхээс сэргийлэх болно. Мөн цааш үргэлжлэх яриандаа түүний нэрийг дурдаж байх нь харилцаж буй хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхээс гадна, таныг хэр соёлтой хүн болохыг харуулна. 

Буруу нэрээр дуудах

4 Утсаараа оролдох

Хүмүүстэй хамт суун ярилцаж, гадуур хооллох үедээ шууд л утсаа далд хийж байгаарай. Дуугарсан ч бүү ав эсвэл хамт яваа хүнээсээ уучлал эрэн, утсаа аван ярьж болно. Харин та үүнийг яг эсрэгээр нь хийж, байн байн утсаа гарган оролдож, үл ойшоох нь тухайн хүнд тийм ч таатай, тухтай санагдахгүй л болов уу... Тиймээс заавал утасныхаа дууг хааж, далд гэгч нь хийгээрэй. Энэ нь хэн хэнд нь амар байх болно. 

Утсаараа оролдох

5 Баяр, ёслолд очиж чадахгүй болох

Хэн нэгэн хүн таныг баяр, ёслол, цэнгүүнд урьсан тохиолдолд очиж амжихааргүй болсон бол арай зүгээр л очилгүй, орхидог юм биш биз. Тийм бол одооноос тус алдаагаа засаж, дахин гаргахгүй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь тэд таныг урихдаа бүгдийг тооцоолж, уригдсан хүнийхээ тоогоор ширээ, хоол зэргээ захиалсан байгаа тул хэрхэвч очихгүй байж болохгүй. Үнэхээр амжихгүй болсон тохиолдолд урьдчилан утсаар мэдэгдэж, тэдэнд өөр хүн урих боломжийг олгох хэрэгтэй юм. Тиймээс бусдын сэтгэл, хичээл зүтгэлийг үргэлж хүндэтгэн үзэж байхыг зөвлөе. 

Баяр, ёслолд очиж чадахгүй болох

6 Хэт өөрийнхөөрөө аашлах

Орчлон ертөнц дээрх зүйлсийг бүгдийг мэддэг мэт аашилж, өөрийн зөв бурууг ч ялгахгүй атлаа хүчлэн дайрах нь өдгөө маш түгээмэл ажиглагдах болжээ. Тухайн хүмүүс өөрийгөө хичнээн соёлгүй, муухай харагдаж байгаагаа огтхон ч анзаардаггүй бөгөөд хэт өөрийнхөөрөө зүтгэж, хамт байгаа хүнээ бухимдуулж ч мэднэ. Иймээс ганцаараа зүтгээд байлгүй бусдын үзэл бодлыг ч мөн сонсож, харилцан үзэл бодлоо солилцох нь таны боловсрол, соёлыг бусдад харуулж, хүндлэх сэтгэл төрүүлэх юм. 

Хэт өөрийнхөөрөө аашлах

7 Ширээний ард бүдүүлэг аашлах

Яг л турж үхэх гэж мэт байгаа аашилж, харсан бүхнээ хамж идэх нь хамт хооллож байгаа хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэд бүр таниас зайгаа барьж ч мэднэ. Хоолны ширээний ард хамаагүй аашлах нь хамгийн бүдүүлэг зан. Бусад хүмүүсийн идэх хүслийг бууруулж, авах гэж байсан хоолыг нь булаах, нэг тавагтай хоол руу зэрэг дайрах, хэт их хэмжээгээр идэх, тухайн хоолны үнийг шууд асуух, ахиад нэмж болох тухай байн байн асуух зэрэг нь үгээр хэлшгүй бүдүүлэг алдаа шүү. 

Ширээний ард бүдүүлэг аашлах

8 Талархаж мэддэггүй

Хэн нэгэн танд бэлэг өгөх, эсвэл хэрэгтэй зүйлээр тань тусалж байгаа тохиолдолд баярлаж, талархсанаа хэлэлгүй өнгөрч хэрхэвч болохгүй юм. Том, жижиг зүйл хэмээн ялгалгүй бүх зүйлсэд талархаж байгаагаа илэрхийлэх нь таныг соёлт нэгэн гэх бодлыг бусдад суулгаж өгнө. Мэдээж энэ нь тийм ч хэцүү зүйл биш тул боломж гарвал бусаддаа баярлалаа гэх үгийг хэлж, чин сэтгэлээ зориулсных нь хариуд ч чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байгаарай. 

Талархаж мэддэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()