Бэлгэвчийг хэрхэн хийдэг вэ?

Өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулахгүйн тулд хамгийн түрүүнд шаардагдах зүйл бол хамгаалалт юм. Харин соёлтой залуусын хэрэглээ болсон бэлгэвчийг хэрхэн хийдэг тухай, үйлдвэрээр нь зочилсон фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Бэлгэвчийг хэрхэн хийдэг вэ?

1

Энэ бол Америкт үйлдвэрлэгддэг "Trojan" бэлгэвч юм. Дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх л бэлгэвчийг латексаар хийдэг. Харин латексийг үүн дотор хадгалдаг юм. 

2

Энэ хоолойгоор минут тутамд үйлдвэрээс гарч буй шинэхэн бэлгэвчнүүд дамжуулагдаж байдаг. 

3

Энэ бол бэлгэвчний хэлбэрийг гаргагч. Латексийг энэ хэлбэрт шахаж, хэлбэржүүлнэ. 

4

3000 гаруй хэвэнд хоёр удаа цутгагдаж байж, латекс хатуурч хэлбэрждэг байна. 

5

Дараа нь амсрынх нь цагирагийг углана. 

6

Дараагийн үе шат руу дамжихаасаа өмнө угаагдаж, ариутгагдаж байна. 

7

Тослох үйл явц. 

8

Бүхий л шат дамжлага, үйл явцыг үйлдвэрийн ажилчид хянаж байдаг. 

9

Бүх үе шатаар дамжуулагдсан бэлгэвчийг ган ёотуу дээр туршиж үздэг. Хэрвээ шаардлага хангахгүй, цоорох, урагдах юм бол ахин үйлдвэрлэгддэг байна. 

10

Туршилтыг амжилтай давсны дараагаар стандартын дагуу эвхэгдэж, савлагдахад бэлтгэгдэнэ.  

11

Эвхэгдсэн бэлгэвчнүүдийг ахин нэг удаа тосолно. 

12

Хянагч самбар

13

Ажилчид савлагдсан бэлгэвчнүүдийг ахин задалж, туршиж байна. 

14

Задалсан бэлгэвчээ агаарын өндөр даралттай орчинд шилжүүлж, уян хатан шинж чанарыг нь шалгадаг. 

15

Харин дараа нь бэлгэвчнүүдийг усаар дүүргэж, ширүүн гараар барьж үзнэ. 

16

Дараагийнх нь суналтын туршилт. Энэ туршилтаар бэлгэвчийг байгаа хэмжээнээс нь бараг 750%-иар илүү сунгаж үздэг. 

17

Хүний биед харшлах эсэхийг нь тусгай химийн лабораторид үзнэ. 

18

Ингээд хамгийн эцсийн шат болох жинхэнэ уут, хайрцгандаа савлагдана. 

19

Бэлэн болсон бэлгэвчнүүд дэлхийн өнцөг булан бүр рүү илгээгдэхэд бэлэн болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()