1
"1950-аад оны Америк төгс байсан"
Хэрвээ та Америк улсыг 1950-аад оны үед үнэхээр сайхан байсан хэмээн бодож байвал энэ эндүүрэл юм. Учир нь тухайн үед, Дэлхийн II дайнаас болж маш олон залуу эрчүүд дайнд амь үрэгдэн, эдийн засгийн их хямралд өртөөд байсан юм. Мөн түүнийг дагаад архидалт, хүчирхийллийн гэмт хэргүүд маш их гарч байсан. Мөн дайны үеийн цөмийн бөмбөгийн хор уршгаас бүгд эмээдэг байжээ.
2
"Фердинандын аллага Дэлхийн I дайнд эхэлсэн"
Ихэнхи дунд сургуулийн багш нар, Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Франц Фердинандыг Гаврило Принципа (Gavrilo Princip) хэмээх этгээд буудан хөнөөсөн хэмээн тайлбарладаг. Гэвч үнэндээ түүний үхэл нь бүхэлдээ улс төрлийн аллага байсан юм. Тэрээр 1914 оны 6-р сарын 28-нд нас барсан бөгөөд энэ нь дэлхийн I дайн үүсэх гол нөхцлийг бүрдүүлсэн юм. Фердинандын үхэл ердөө дайныг эхлүүлэх, өдөөх нэг шалтаг байсан гэхэд болно. Ийнхүү 6-р сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, үүний дараа Белги, Люксембург болон Франц руу хийсэн Германы довтолгоо, мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт мөргөлдөөнийг эхлүүлсэн юм.
3
"Адольф Гитлер (Adolf Hitler) цэргийн суут удирдагч байсан"
Ихэнхи хүмүүс Нацист Германы удирдагч, Адольф Гитлерийг Дэлхийн II дайны үеийн суут удирдагч, тактик бүр нь мэргэн байсан хэмээн андуурдаг. Гэвч бодит байдал дээр энэ зүгээр л олон нийтийн түүнийг харах өнцөг, хуурмаг баг төдий зүйл байсан юм. Гитлер дэлхийн I дайны үеЭр үргэлж нуугдаж, бусдын ардуур ордог байсан тулдаа амьд үлдсэн гэдэг. Мөн тэрээр хэзээ ч толгой мэдэн шийдвэр гаргадаггүй байсныг сурвалжуудад бичсэн байдаг. Герман Геринг (Herman Goering), Эрвин Роммель (Erwin Rommel) гэх хоёр генерал түүнд тактик боловсруулах, шийдвэр гаргахад тусладаг байжээ. Гитлерийн хувьд, зүгээр л өөрийн санаагаа хэлдэг байснаас ихэнхи нь авах зүйлгүй хог байсан гэдэг.
4
"Дундад зуун бол тэр чигтээ гамшиг байсан"
Бид дундад зууны үеийн хүмүүсийг маш ихээр тарчлаан зовдог, өлсгөлөн, шашны золиос болдог байсан хэмээн боддог. Мэдээж тухайн үед ядуурал, өлсгөлөн ихээр газар авч, эрх мэдэлтнүүд төрд сандайлан сууцгааж, улсын хөрөнгийг хувьдаа завшиж байсан нь үнэн. Гэвч дэлхийн урлагийн суут бүтээлүүд, уран зураг, баримал зэргийн ихэнхи нь дундад зууны үед бүтээгдсэн байдаг. Ямарваа цаг хугацааны эргүүлэгт, улс үндэстний амьдрал ахуй доройтох үе байх ч, төдий чинээгээр ард түмний чансаа, хүч бяр, ухааныг сорьж олон шинэ зүйлс урган гардаг нь гайхалтай. Яг л хадны завсраас цэцэг цухуйх мэт...
5
"Христофор Колумб (Christopher Columbus) Америк тивийг зорилготой нээсэн"
Тэр бол Италийн Генуя хотоос гаралтай аялагч, худалдаачин бөгөөд Америк тивийг нээж, колоничлолын эринийг эхлүүлсэн хүн юм. Ихэнхи сурах бичиг, ном товхимол дээр түүнийг ийнхүү дурдсан байдаг. Энэ ч үнэн юм. Түүнийг зах хягааргүй далайд нөхдийн хамт хөвж яваад, санаадгүй байдлаар 1492 оны аравдугаар сарын 12-ны өдөр эх газар олж, бөөн баяр хөөр болсон хэмээдэг. Гэвч тэрээр олон жил судалгаа шинжилгээ хийсний дүнд, төлөвлөж байж аялалд гарчээ. Нэг ёсондоо санаандгүйгээр биш зорилготой явсан аж. 1503 онд “Novus Mundus” (Шинэ Тив) нэртэй ном хэвлэгдсэн байна. Энэ номын зохиогч, далайчин Америго Веспуччи (Amerigo Vespucci), Колумбын очсон газрыг шинэ тив болохыг хүн төрөлхтөнд ойлгуулж, улмаар Веспуччийн нэрээр "Америк" хэмээн нэрлэсэн байдаг.
6
"Хүн өдөрт 8 стакан ус уух хэрэгтэй"
Усны талаарх ойлголт хүн бүрт л харилцан адилгүй байсаар ирсэн. Зарим хүмүүс өдөрт 2 литр усыг уух хэрэгтэй хэмээн санаж, харин үлдсэн хэсэг нь ууж чадах хэмжээгээрээ уухыг хичээдэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Тухайн хүний биеийн жин, өндөр, нас зэргээс шалтгаалан өдөрт уух ёстой усны хэмжээ харилцан адилгүй байдаг. 1.5 литр ус нь залуу гоолиг бүсгүйн уух ёстой өдрийн хэмжээ гэнэ. Харин 30-аас дээш насны хүмүүст энэ нь тохиромжгүй. Тэрчлэн бага насны хүүхдэд хэтэрхий их ус уулгавал эсрэгээрээ өвдөх аюултай гэнэ. Тиймээс усыг хүчилж биш, өөрийн мэдрэмжээр уух нь зөв юм.
7
"Хүлэмжийн хий зөвхөн бидэнд хортой"
Дэлхийн энергийн шингээх, гаргах явц нь хүлэмжийн ажиллах зарчимтай ижил тул хүлэмжийн үзэгдэл гэдэг. Хэт улаан туяаны халуун цацрагийг шингээсэн их хэмжээний хийн молекул нь цаг уурт нөлөөлөх чадвартай. Ийм төрлийн хийн молекулуудыг хүлэмжийн хий гэдэг. Карбон Диоксид (CO2) зэрэг бусад хүлэмжийн хийнүүд нь хэт улаан туяаны цацрагийг өөртөө шингээж сансар огторгуйд буцаалгүй үлдээдэг байна. Ингэж алгуурхнаар дэлхийн гадаргуу, атмосферийг халаах үзэгдлийг дэлхийн дулаарал гэнэ. Хүлэмжийн хий нь зөвхөн бидний эрүүл мэнд ч биш, цаашлаад дэлхийн дулаарлын хурдасгах, ан амьтдыг хөнөөх, ой модыг сүйтгэх хөнөөлтэй.
8
"Хятадын цагаан хэрэм сансраас харагддаг"
Хятадын одон орон судлалын хүрээлэнгээс Цагаан хэрмийг сансраас ч харагдана хэмээн хэлсэн байдаг. Цагаан хэрэм нь ойролцоогоор 9000 км урт, 10 метр өргөнтэй ажээ. НАСА-гийн ажилтнуудын үзэж буйгаар Цагаан хэрэм сансраас харагдах боломжгүй хэмээсэн байна.
9
"Тройн морь жинхэнэ байсан"
Эртний Трой (Troy) хотоос гаралтай бөгөөд Грекүүд заль зохион дотроо хөндий модон морьнууд хийж, улмаар өөрсдийн зэвсэглэсэн цэргүүдийг нуун эвлэрэхийн билиг тэмдэг болгон Tрой хот руу илгээснээр хотыг эзэлж авсан түүхтэй. Гэвч түүхчдийн үзэж буйгаар түүхэнд ийм үйл явдал огтоос болоогүй, ердөө зохиомол зүйл хэмээн үздэг.
10
"Хүн төрөлхтөн мичнээс үүссэн"
Эрдэмтэд хүний үүсэл гарлын талаар өнөөг хэр нь судалсаар байна. Тэд шимпанзе сармагчны ясны бүтэц, амьдралын онцлогийг судлан, хүн төрөлхтөн мичнээс үүссэн хэмээсэн ч, өнөө цагт энэ онол улам л эргэлзээтэй болсоор байна. Мөн эрдэмтэн, судлаачид өнөөг хэр нь өөрсдийн онолыг дэвшүүлж, түүнийгээ батлах гэж оролдсоор байгаа юм.
11
"Эйнштейн (Einstein) маш муу математикч байсан"
Зарим багш нар Жүүд гаралтай Германы алдарт эрдэмтэн, физикч түүнийг маш муу математикч байсан хэмээдэг. Гэвч тэрээр дөнгөж 12 насандаа хэн хүнээс илүү суут математикч болчихсон байсан гэдэг. Энэ нь хүүхэд байхаасаа олон ном уншиж, тархиа үргэлж цэнэглэж байсантай нь холбоотой.
12
"Махан хоолыг 7 хоногт 1-3 удаа идэх ёстой"
Зарим хүмүүс мах бага идэх тусам хүн эрүүл, урт удаан аз жаргалтай амьдардаг хэмээдэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Хүн тухайн өдөрт авч чадах шим тэжээлийнхээ хэрэгцээг авч байвал, мах их, бага идэх нь хамаагүй гэнэ .
13
"Одод шатдаг"
Од нь манай сүүн зам, галактик дотор биднээс маш алс зайд орших нартай ижил хэмжээтэй, аварга том гэрэлтдэг хийн бөмбөлөгнүүд юм. Оддыг гэрэлтэж харагддаг учраас шатдаг хэмээн ойлгож болохгүй. Одод нь өөрөөсөө гэрэл гаргадаг биет юм. Тиймээс ч шөнө гэрэлтэж харагддаг. Харин өдрийн цагаар нарны гэрлээс шалтгаалан бидний нүдэнд үзэгддэггүй байна.
14
"Хүн ердөө 5 мэдрэхүйтэй"
Бидний сургуульд байхад хүн ердөө 5 мэдрэхүйтэй хэмээн заадаг байсан. Харин бид хамгийн багадаа 20 орчим мэдрэхүйтэй болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Зөвхөн харах, сонсох, үнэрлэх, мэдрэх, ярих бус хүний сэтгэлээс урган гарах, мэдрэх бүхий л мэдрэмжүүд үүнд багтах гэнэ.
15
"Баруун зүүн тархи гэж байдаггүй"
Одоогоос хэдхэн жилийн өмнө эрдэмтэд хүнд баруун, зүүн хэмээх тархи байдаггүй хэмээн хэлсэн байдаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Хүний зүүн тархи нь аливааг сэтгэн бодох, тооцоолол гаргах, зэргийг удирддаг бол баруун тархи нь сэтгэл хөдлөл, бүтээлч байдал, мэдрэмжийг илтгэдэг байна.