Зика вирус ба “РИО 2016” Олимпын наадам

2016-07-08, 08:14
3,538

Энэ зун Бразилд зохиогдох "Рио 2016" Олимпын наадмын үеэр oлон нийтийг аюулт Зика вирусын халдвараас хамгаалах зорилгоор АНУ-ын “SC Johnson" компани нь өөрийн шавж устгагч OFF брэндийн бүтээгдэхүүнүүдээрээ Oлимпын наадмыг албан ёсоор ивээн тэтгэн ажиллахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд тус компани нь OFF брэндийн олон мянган ширхэг бүтээгдэхүүнийг оролцогч тамирчид, зохион байгуулагчид болон сайн дурынханд хандивлах юм.

Зика вирус ба “РИО 2016” Олимпын наадам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

SC Johnson компанийн гүйцэтгэх захирал Фиск Жонсон Bloomberg-д өгсөн ярилцлагадаа "Шумуулнаас үүдэлтэй өвчний эсрэг тэмцэх үйл хэргийнхээ хүрээнд бид өөрсдийн 60 жилийн хугацаанд хуримтлуулсан мэдлэг туршлагаа Олимпын наадамд оролцож буй тамирчид, зохион байгуулагчид, үзэгчидтэй харамгүй хуваалцан, тэднийг өөрсдийгөө шумууланд хазуулахаас сэргийлэхэд нь туслах болно" хэмээжээ.

Дашрамд дурьдахад зарим тамирчид зика вирусаас сэргийлэх зорилгоор Олимпын наадамд оролцохоос татгалзаад байгаа бөгөөд тэдний дунд дэлхийд алдартай гольфийн тамирчид болох Жэйсон Дэй болон Рори Макилрой нар ч нэгдээд байна.

Эх сурвалж: http://fortune.com/2016/07/05/off-insect-rio-olympics/

http://www.bloomberg.com/news/articles
 

Зика вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Зика вирусын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд та доорх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Жич: Одоогоор Зика вирусын эсрэг вакцин гараагүй байна.

  • Халдвар тархсан бүс нутгаар аялахгүй байх
  • Аль болох биеийн хэсгүүд ил гаргахгүй битүү хувцас цамц болон өмд өмсөх
  • Орон сууцандаа шумуул орохоос сэргийлэх (Тор татах)
  • Лабораторийн шинжилгээгээр баталгаажсан шумуулны эсрэг буюу шумуулнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Бэлгэвч хэрэглэх (Зика вирус нь бэлгийн замаар халдах боломжтой)
  • Нэг удаагийн зүү тариур хэрэглэх (Зика вирус нь цусаар халдах боломжтой)

SC JOHNSON’S OFF брэндийн шавьж устгагч бүтээгдэхүүний давуу тал:

  • Шумуул болон нисдэг шавьжнаас 2-8 цагийн турш хамгаална.
  • Цацахад маш хурдан ууршиж, арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.
  • Зуун настны ханд болон найрлагандаа DETA 7.5% – 30% агуулсан.
  • Анхилуун зөөлөн үнэртэй.
  • Арьсанд хурдан шингэнэ.
  • Хувцасанд толбо үлдээхгүй.
  • Шумууланд хазуулсан шархыг анагаана.
  • Авч явахад тохиромжтой авсаархан савлагаатай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()