Зун дуусахаас өмнө амжиж хийх 25 зүйл

Зун цаг ирлээ. Дулаахан, нартай, сэтгэл сэргэм олон гайхалтай үйл явдал, арга хэмжээгээр дүүрэн энэ л улиралд хүссэн бүхнээ хийх сайхан. Жил бүр нэгэн хэвийн уйтгартай зүйлсийг хийгээд залхаж байвал, бид та бүхэндээ зуныг зугаатай болгох маш гоё зүйлүүдийг танилцуулья.

Зун дуусахаас өмнө амжиж хийх 25 зүйл

1 Аялалд явах

Магадгүй бага зэрэг хуучны мэт санагдах ч, зуныг илүү зугаатай хөгжилтэй болгодог. Хайртай дотны хүмүүстэйгээ бага зэрэг хоол, амттай зүйлсийг бэлтгэн, цэвэр агаарт модон дунд бүтээлэг дэвсээд л суух сайхан шүү дээ. Тэр дурсамж хэзээ ч мартагдахгүй нь лавтай.

Аялалд явах

2 Амьд ертөнцтэй харилцах

Та арай энэ зуныг компьютер, утасныхаа ард зүгээр суугаад өнгөрүүлэхийг хүсээгүй биз. Хэдэн өдөр ч болов тэдгээрээс холдон, цэвэр агаарт найз нөхөдтэйгээ уулзан, цагийг илүү зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийг зөвлөж байна. Заримдаа интернэт, гар утас зэрэг нь бидний дунд хана үүсгэж, харилцаанд сөргөөр нөлөөлж байдаг юм.

Амьд ертөнцтэй харилцах

3 Гол орох

Гэр бүл, найз нөхдөөрөө голын эрэг дээр сэрүүцэн, зугаацах сайхан шүү дээ. Нэг өдрийг хэзээ ч мартагдахгүй, сайхан өнгөрүүлээрэй. Далай, нуур, гол ер нь аль нь ч байсан болно. Гэвч аюулгүй байдлаа харгалзан үзэж, бага насны хүүхдийг ганцаар орхих хэрэггүй шүү.

Гол орох

4 Гадуур алхах

Өглөө, оройн сэрүүнд гудамжаар, цэцэрлэгт хүрээлэн гээд л найз нөхдөөрөө эсвэл ганцаараа юм бодон алхах сайхан шүү дээ. Гадаах орчноо сайтар судалж, үнэгүй Д витаминыг авбал ямар вэ? Түүнчлэн цэвэр агаараар амьсгалж, тархи толгой ч гэсэн сэргэг байх болно.

Гадуур алхах

5 Урьд нь хийж үзээгүй, шинэ зүйлсийг турших

Бид нэг л амьдарна. Тиймээс үргэлж нэгэн хэвийн уйтгартай амьдралаар амьдраад байх сонирхолгүй шүү дээ. Та урьд өмнө ямарваа шинэ зүйлийг туршиж, хийж үзэхийг хүсэж байсан уу? Хэрвээ тийм бол одооноос туршаад үзэхэд оройтохгүй болов уу. Иога хийх, бүжигт явах, эсвэл ном уншиж болно шүү дээ.

Урьд нь хийж үзээгүй, шинэ зүйлсийг турших

6 Ногоо тарих

Зуны улиралд, гэртээ цэцэрлэгтээ ногоо тарих нь үнэхээр сайхан байх болно. Хүнсний ургамал, эсвэл жимс, тасалгааны ургамал ч байсан болох юм. Гэр болон орчны агаарыг цэвэршүүлж, өнгө үзэмжинд ч сайнаар нөлөөлдөг. Мөн бага насны хүүхэдтэй бол гадны хортой жимс биш, гэртээ амттай жимсгэнэ тариарай. 

Ногоо тарих

7 Дасгал хийж, галбиржих

Зуны улирал бол дасгал хийх, жингээ хасахад маш тохиромжтой улирал юм. Тиймээс энэ зуныг ашиглан, биеийн жин галбиртаа анхаарах, галбиржих тал даар анхаарах нь зүйтэй юм. Нимгэн, хөнгөхөн хувцас өмсөөд явах гэхээр энд тэндээс илүүдэл мах цухуйгаад байвал тийм ч таатай биш шүү дээ.

Дасгал хийж, галбиржих

8 Аяллаар явах

Хүмүүс ихэвчлэн намар, зуны улиралд илүүтэй гадаад дотоод, амралт зугаалгаар явдаг. Урин дулааны улирал учраас замд ядрах, зутрах нь харьцангуй бага. Хүйтэн, сэрүүн улиралд зугаалга, аяллаар явахад тийм ч таатай биш. Даарч, хөрөхөөс эхлүүлээд биед тухгүй, тохиромжгүй юм.

Аяллаар явах

9 Амттай хоол хийж идэх

Ил гал дээр, эсвэл гэртээ сэтгэл сэргэтэл амттай сайхан хоолыг хийж идэх сайхан шүү дээ. Гэр бүлийнхэндээ өөрийн гараар амттай хоолыг хийж, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Эсвэл энэ зун амжаад сургалтанд сууж, хоол хийх чадвараа дээшлүүлж болно шүү дээ.

Амттай хоол хийж идэх

10 Гэрээ тохижуулах

Гэрээ тохижуулж, засвар хийн, бага сага цэвэрлэгээг хийвэл ямар вэ? Хэрвээ та гэртээ ойрын хэдэн жил засвар хийлгээгүй, муудаж, эвдэрсэн зүйл байвал энэ зун амжиж засаарай. Мөн гэртээ хэрэгцээгүй зүйлсийг шийдэж, аль болох тохилог, эмх цэгцтэй болгох нь чухал.

Гэрээ тохижуулах

11 Салют буудахыг харах

Ялангуяа зуны үдэшлэг, ямарваа тоглолтын дараа маш үзэсгэлэнтэй салют буудуулдаг шүү дээ. Тэдгээрийг харахад өөрийн эрхгүй сэтгэл сэргэж, сайхан болчихдог. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цуг, заавал  амжиж хараарай.

Салют буудахыг харах

12 Ууланд авирах, зугаалах

Магадгүй ууланд авирах, зугаалгаар явах дуртай хүмүүсийн хамгийн дуртай улирал бол зун болов уу. Учир нь цэвэр цэнгэг агаарт, дулааны улиралд аяллаар явж, биеэ сэргээн, илүү их эрч хүчийг авдаг. Интернэт, гар утас гээд цахим хүрээллээс хол, маш сайхан амралт болж чадна.

Ууланд авирах, зугаалах

13 Маш их жимсний шүүс

Өдөртөө аль болох шингэн зүйл сайн ууж, хөнгөн хоол идэхийг хичээгээрэй. Зун хэт хүнд хоол идэх, мах их идэх нь тохиромжгүй. Сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, цэвэр шүүсийг уух нь биеийг хорт бодисоос салган, царай зүсийг өнгөлөг толигор, биеийг хөнгөн шингэн болгодог.

Маш их жимсний шүүс

14 Сайн дурын ажил хийх

Амьдрал үнэхээр баялаг шүү дээ. Завтай, чөлөөтэй зуны улиралд бусдад тус болох, сайн дурын буяны үйлсэд туславал ямар вэ? Өөрт болон өрөөлд сэтгэлийн асар их таашаалыг өгч, сэтгэл сэргэн сайхан болох болно.

Сайн дурын ажил хийх

15 Хэрэггүй зүйлсээ зарах

Гэрт хөглөрөөд байдаг хэрнээ, хэрэглэдэггүй тийм зүйлс айл бүхэнд л байдаг. Тиймээс энэ зундаа багтаагаад тэдгээр зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь өгөх, зарвал ямар вэ? Гэр тань эмх цэгцтэй, замбараатай болох болно.

Хэрэггүй зүйлсээ зарах

16 Галт наадам үзэх

Зуны үдэш гэр бүл найз нөхдөөрөө аялал зохион байгуулж, үдэш ил галны дэргэд сууж, энерги эрч хүчээ сэлбэж авбал сайхан шүү дээ. Галын дөл, энерги бид бүхний сэтгэлийг амрааж, эрч хүч, хийморийг сэргээж байдаг.

Галт наадам үзэх

17 Амьтны хүрээлэн явах

Бага балчир үрсээ дагуулаад гэр бүлээрээ амьтны хүрээлэн үзэж, нэг өдрийг хэзээ ч мартагдахгүй сайхан өнгөрүүлбэл сайхан шүү дээ. Манай улсын хувьд хэцүүхэн асуудал хэдий ч ойрхныг нь бодолцож үзээд, хойд юмуу өмнөд хөрш рүү явж болох юм. 

Амьтны хүрээлэн явах

18 Кино үзэх

Шинээр нээлтээ хийсэн, шилдэг киног найз нөхөд, гэр бүлээрээ үзэж, сэтгэлээ сэргээгээрэй. Мөн гадаа цэвэр агаарт, машин дотроосоо кино үзэж болох шүү дээ. Та энэ өдрийг хэзээ ч мартахгүй болов уу.

Кино үзэх

19 Дүүжин орон дээр унтах

Ялангуяа амралт зугаалга, хөдөө гадаа явж байхдаа бүтээлэг эсвэл зориулалтын орыг модноос бэхлээд түүн дотроо унтаад үзээрэй. Цэвэр агаарт толгой сэргэж, сэрүүхэн сайхан амрах болно.

Дүүжин орон дээр унтах

20 Нар жаргахыг харах

Орой нар жаргах үеэр, түүнийг хайртай хүнтэйгээ харвал үнэхээр романтик байх болно. Мөн таны нүд амарч, цанааасаа л их сайхан тайвшралыг мэдрэх юм. Тиймээс энэ зун заавал нар жаргахыг амжиж нэг хараарай.

Нар жаргахыг харах

21 Фестивальд явах

Залуу хүмүүсийг үдэшлэг, зугаа цэнгээн, наадамгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ялангуяа зуны улиралд гадаа ил үдэшлэг, хөгжмийн наадам, фестивалиуд зохион байгуулагддаг. Та тэдгээр үдэшлэгт найз нөхдийн хамт оролцоорой.

Фестивальд явах

22 Зэрлэг жимс идэх

Уул, хөдөө гадаа амралт зугаалгаар явж байхдаа болж өгвөл уулын гүзээлзгэнэ, зэрлэг жимсийг идээж үзээрэй. Таныг хормын дотор амин дэмээр хангаж, эрч хүчийг бэлэглэх болно.

Зэрлэг жимс идэх

23 Спортоор хичээллэх

Зуны налгар өдрүүдэд тоглоом, спортоор хичээллэх сайхан шүү дээ. Хэрвээ өдрийн халуунд хэцүү санагдвал үдэш сэрүү орсны дараа сагс, хөл бөмбөг, теннис тоглоорой.

Спортоор хичээллэх

24 Найзуудтайгаа хөгжилдөх

Голын эрэг дээр, гэрийнхээ гадаа найзуудтайгаа хөгжилдөж, сэтгэлээ сэргэж, хөлсөө гартал бүжиглэх, эсвэл сайхан зүйлсийн талаар хөөрөлдөж өдрийг зугаатай өнгөрүүлэх сайхан шүү дээ.

Найзуудтайгаа хөгжилдөх

25 Жагсаалд оролцох

Баярын жагсаал, парад, ямарваа арга хэмжээнд содон сонин хувцсыг өмсөж оролцох сайхан шүү. Ялангуяа аймшгийн, спортын парадад оролцсоноор олон гайхалтай хувцаслалт, дүр төрхийг харах боломжтой.  

Жагсаалд оролцох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()