Гоо сайхны золиос

Мэдээж муухай эмэгтэй гэж ганц ч үгүй. Гэвч тэд харагдаж байгаагаасаа илүүтэй үзэсгэлэнтэй болохыг үргэлж хүсч мөрөөдөж явдаг. Тиймдээ ч хөрөнгө мөнгө, цаг заваа үл хайрлан, өөрсдийгөө зовоох нь энүүхэнд. Зөвхөн эрчүүдэд ч биш, өөрсдөдөө сэтгэл хангалуун, итгэл өндөр байхын тулд бүсгүйчүүд бүхэн дараах зүйлсийг хийдэг. 

Гоо сайхны золиос

1 Үнэтэй арьс арчилгаа

Тэд арьсандаа хамгаас илүү анхаарал хандуулдаг. Толигор, элдэв батга, сорвигүй, төгс арьстай болох нь эмэгтэй хүн бүрийн хүсэл. Харин тэд хүслээ биелүүлэхээр хэмжээлшгүй их мөнгийг зарцуулахад ч бэлэн байдаг. Өөрт байгаа бүхнээ зориулаад ч хамаагүй өөгүй арьстай болохыг мөрөөддөг юм. Тиймдээ олсон хамаг мөнгөө элдэв маск, тосонд зарцуулах нь байх л үзэгдэл. 

Үнэтэй арьс арчилгаа

2 Үс уртасгах

Үс сайхан бол зүс сайхан гэдэг үгийг баримталж үсээ ч мөн сайхан болгох тал дээр анхаарлаа ихээр хандуулна. Тиймдээ ч богино үсэндээ урт үс залгаж, намирсан сайхан гэзэгтэй болохоор сэтгэл шулууддаг байна. Олон цагийг үсчний сандал дээр өнгөрүүлхээс гадна олсон хамаг мөнгөө ч зарцуулах хэрэг гарна. 

Үс уртасгах

3 Өгзөгтэй дотуур хувцас

Эрчүүдийн хамгийн хүсэмжит бүсгүй бол яалтчгүй тонтгор өгзөгтэй нэгэн байдаг. Харин тэдний шалгуурт тэнцэн, бусдад сайхан харагдахын тулд өгзөгтэй турсик өмсөх бүсгүйчүүд элбэг. Мэдээж байнга ийм дотуур хувцас өмсөж явах нь тухтай сайхан байна гэдэг юу л бол? 

Өгзөгтэй дотуур хувцас

4 Өдөр тутмын нүүр будалт

Хүмүүс ялангуяа эрчүүд бүсгүйчүүдийг дуртайдаа нүүрээ будаж, аальгүйтдэг хэмээн ойлгодог. Гэвч тэд өөрсдийн өө сэвээ дарж, өөртөө сэтгэл ханамж, хүчийг хуримтлуулах гэж ийн нүүрээ буддаг юм. Өглөө бүр эртлэн босч, унтах нойрноосоо хумслан удаан гэгч нүүрээ будна гэдэг хөндлөнгийн хүний нүдээр харахад ч хэцүү. Зарим хүмүүс нүүр будахыг амархан, хэдхэн будаг нялаад л болно гэж ойлгодог. Гэвч нүүр будна гэдэг бол урлаг. Өөртөө тохируулан, төгс будна гэдэг ажиллагаа ихтэй бөгөөд өөрт тохироогүй будалт нь эсрэгээрээ муухай харагдуулж мэдэх тул маш их хичээл зүтгэл, ур ухаан шаарддаг юм.  

Өдөр тутмын нүүр будалт

5 Маникюр, педикюр

Эмэгтэйчүүд өөрийнхөө бүхий л зүйлд анхаарлаа хандуулж, төгс сайхан болгох гэж улайрдаг билээ. Тэд хөл, гараа ч мөн мартахгүй. Тиймдээ ч хумсаа сайхан болгохын тулд олон цагийг гоо сайхны газарт өнгөрүүлж, хөл гараа усанд хийн суудаг билээ. Мөн тэд гэрийн ажил ихээр хийдэг тул гар нь амархан хагарч, хумс нь гэмтэх тохиолдол ихээр гардаг юм. Тиймдээ ч гар хуруундаа анхаарлаа  хандуулж багагүй цаг завыг зарцуулна. 

Маникюр, педикюр

6 Гуужуулагч

Арьсаа гуужуулах нь мэдээж чухал зүйл. Энэ нь үхэжсэн арьсыг цэвэрлэж, арьсыг торгомсог зөөлөн болгодог билээ. Гэхдээ энэ нь мөн л асуудалтай. Нүүрээ үрж, хорсгон байж хөөрхөн болох гэсэндээ өөрийгөө зовооно. Хэн л үүнийг хүсэх билээ дээ. 

Гуужуулагч

7 Үс угаах

Бүсгүйчүүд бүр өөр өөр тул өөр байдал, давтамжаар үсээ угаадаг юм. Гэхдээ ихэнхи нь үсээ намирсан гэмтэлгүй байлгах үүднээс маш их судалгаа хийсний үр дүнд тохирох шампунь, үсний тос, маск зэргийг сонгодог. Үүнийгээ хэрэглэх дараалал, хэмжээ зэрэг нь ч мөн өөр. Шампуниа гартаа хөөсрүүлж байгаад үсээ угаадаг бөгөөд үсний тосыг 2-3 угаалтанд нэг удаа, маскийг 7 хоногт нэг удаа гэхчлэн хэрэглэнэ. Эдгээрийг тогтоож байнгын хэрэгжүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш. 

Үс угаах

8 Маш их ус ууна

Мэдээж ус ихээр ууна гэдэг бол сайн зүйл. Бидний эрүүл амьдралын гол түлхүүр шүү дээ. Гэхдээ та зөвхөн ус ууж амьдарна гээд төсөөл дөө. Элдэв хийжүүлсэн ундаа, чихэртэй жүүс зэргийг зүгээр л мартах хэрэгтэй. Мэдээж энэ нь тэдний гоо сайхан бие галбир, эрүүл төрх зэргийг хадгалах тул ямар ч бүсгүй байлаа гэсэн хэрэгжүүлэхийг хичээдэг байна. 

Маш их ус ууна

9 Гэдэсний даруулга

Унжсан гэдсээ нууж, урам зоригтой алхлах бүсгүйчүүд дотроо асар ихээр зовж, хурдхан даруулгаа аваад хаячихмаар санагддаг. Гоо сайхан харагдахын тулд золиос хэрэгтэй гэдгийн адилаар тэд ч мөн бусдад сайхан харагдаж, өөртөө итгэл олож авахаар ийн алхам хийдэг юм. Амьсгаа давхцаж, агаар дутагдан, хөлс гоожин, хөл бадайрах тэр мэдрэмж хамгаас хэцүү байдаг аж . 

Гэдэсний даруулга

10 Гэрэл сүүдэр тавих

Гэрэл сүүдэр зөв тавьснаар тухайн хүний нүүр зөв дүр төрхтэй харагддаг билээ. Харин үүнийг зурах нь тун ч хэцүү. Хүн бүрийн нүүрний бүтэц өөр тул хүлээцтэй байж эхлээд сурах хэрэг гарна. Энэ нь тэднээс багагүй цаг завыг шаардах бөгөөд төгс сайхан будъя гэвэл дор хаяж 2-3 цагийг зарцуулах хэрэг гардаг юм. 

Гэрэл сүүдэр тавих

11 Зулгаах

Зарим бүсгүйчүүд ваксаас илүүтэй зулгаагуураар илүүдэл үсээ авах нь илүү бага өвдөлт мэдэрдэг хэмээн үздэг юм. Мэдээж энэ нь багагүй өвдөлт мэдрүүлж, нулимс хүртэл урсгаж орхино. Тэд чухам юуны төлөө өөрсдийгөө ийн зовооно вэ? Магадгүй зарим хүмүүс эрчүүдэд сайхан харагдах гэсэндээ хэмээн хариулж мэднэ. Гэхдээ тэд зүгээр л өөртөө итгэлтэй болох гэсэндээ бусдаас дутахгүй гэсэндээ л өвдөлтийг тэсвэрлэн, өөхөө хайлуулах гэж зовдог юм шүү. 

Зулгаах

12 Мөнхийн өлсгөлөн

Жингээ барих, турна гэдэг тэдний хувьд хамгийн төвөгтэй асуудал байдаг. Тиймдээ ч идэх хоолоо хорьж, их хэмжээний ус ууж явдаг билээ. Тэд үүнээсээ харамгүй их сэтгэлийн зовлонг эдэлдэг юм. Өөртөө уурсан гутарч, өрөөлд атаархан явсаар нэг л өдөр зорилгодоо хүрч, нэлээдгүй жинг ч хасч чадсан байдаг юм. Тэдний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр дуусна гэж үгүй. 

Мөнхийн өлсгөлөн

13 Дасгал хөдөлгөөн

Хүссэн жиндээ хүрэхийн тулд хөлсөө урсгаж, хамаг биеэ өвтгөнө. Дуслан урсах хөлс бүрээсээ эрч хүч хуримтлуулан авч, дуусашгүй ихээр хөдөлгөөн хийдэг билээ. Энэ нь зөвхөн гуалиг сайхан биетэй болох гэсэндээ биш бөгөөд өөрийн эрүүл мэнддээ ч давхар анхаарч буйн илрэл юм. 

Дасгал хөдөлгөөн

14 Гоо сайхны шивээс

Хөмсөг, контур, уруулын хүрээ гэхчлэн хүссэн газраа шивээс хийлгэдэг билээ. Мэдээж энэ нь эдгэрэн сайхан харагдах боловч их хэмжээний өвдөлт мэдрэх хэрэг гардаг аж. Сайхан төрхөө өвдөлтөөр солин авсан ч тэд сэтгэл санаагаар унаж, үйлдэлдээ харамсах нь олонтаа.

Гоо сайхны шивээс

15 Вакс хийлгэх

Энд тэндээ үс цухуйлгаж яваа бүсгүй сайхан харагдахгүй нь лавтай. Тиймдээ ч тэд бүгдийг нь ваксдуулж, зөөлөн толигор биеэ гайхуулах дуртай. Мэдээж вакс хийлгэхэд аймшигтай ихээр өвдөнө. Зарим хүмүүс өвдөлтөөс эмээж вакс хийлгэж чаддаггүй байхад зөвхөн өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийг өвдөлт, зовлонг сөрөн зогссоноор өөрийн гоо сайхныг олж авдаг билээ. 

Вакс хийлгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()