1
Нууц үхэл
1966 оны 8-р сард нэгэн залуу хөвгүүн Бразил улсын Нитерой мужийн уулнаас хоёр залуугийн цогцсыг олжээ. Ийнхүү цагдаагийн ажилтанд мэдэгдсэн байна. Тэднийг шалгах явцад, залуус борооны цув, хамгаалах өмсгөл, маск зэргийг бүрэн өмссөн аж. Мөн хувцаснаас нь олсон нэгэн зурваст, "14:30 гэхэд ярьсан газраа уулзацгаая! 18:30 гэхэд тохирсон ёсоороо утаа тавьж, ажиллагааг эхлүүлнэ" гэсэн байжээ. Гэвч тэдний үхэл өнөөг хэр нь тодорхойгүй байна. Ямар зорилгоор хамгаалах маск өмссөн, тэрчлэн тэрхүү зурвас ямар учиртай, Бразилийн өндөрлөг ууланд юуг хийхээр бэлдэж байсан зэргүүд нь нууцлаг байсаар байна.
2
Украйны мутант аалз
1986 оны 4-р сарын 27-нд, Украйнд болсон аймшигт Чернобылийн дэлбэрэлтийн дараахан эзгүйрсэн байшингийн цахилгаан шатан дотроос ямар ч цусгүй болсон хэд хэдэн хүний цогцсыг олжээ. Мэргэжилтнүүд юу болоод байгааг ойлгож түвдэлгүй, судлахаар очсон байна. Гэвч маш аймшигтай зүйл нүдэн дээр нь өрнөсөн аж. Харанхуй цахилгаан шат руу орж, доод давхрын нүхэн гарц руу гэрэл тусгахад, судалгааны багийн гишүүд рүү ямар нэгэн зүйл ирж байгааг мэдэрчээ. Гар чийдэнгээ тусгахад асар том, улаан нүдтэй аалз чиглэн ирж байжээ. Хар цагаан дуугүй зугтах оролдлогыг хийх гэхэд, багийн нэг гишүүнээс бусад нь амьд үлдээгүй юм. Сүүлийн эр хамгийн сүүлд тэрхүү аварга аалз, багийн гишүүдийг нь аварга том хөлөндөө тогтоон, шүлсээрээ ороож байхыг л харж амжжээ. Түүнээс хойш тэрхүү аймшигт араатан дахин үзэгдээгүй гэдэг.
3
Зебб Куинн (Zebb Quinn), учир битүүлгээр алга болох
2000 оны 8-р сард, 18 настай Зебб Куинн хэмээх хүү ажлаа тараад найз Роберт Оуэнс (Robert Owens) руу залгажээ. Оуэнс найз руугаа эргэн залгах үед тэрээр машинтайгаа осолдсон байна. Түүнээс хойш хөвгүүн ахин харагдаагүй юм. Хэрэг гарснаас хойш, 14 хоног өнгөрсний дараа хүүгийн машин, ойролцоох эмнэлгийн гаднаас олдсон байна. Түүний машинаас зочид буудлын түлхүүр, гадуур хүрэм, хэдэн шар айрагны шил, мөн амьд нохой олдсон аж. Мөн машины арын цонхон дээр тод ягаан уруулын будгаар уруул зурсан байх ба хажууд нь асуултын тэмдэг тавьсан байсан нь гол зангилаа болж байгаа юм. Хүүгийн цогцсыг өнөөг хэр нь олоогүй гэдэг.
4
Женнигс 8
Женнинс гэдэг нь АНУ-ын Луизиана (Louisiana) мужийн төвд байрлах жижигхэн хот юм. Хүн ам нь ойролцоогоор 10 мянгад хүрнэ. Тус хот нь яг л коммунист дэглэмийг санагдуулам ажээ. 2005-2009 оны хооронд нийт 8 бүсгүйн цогцсыг хурдны замын хажуугаас олсон байна. Хамгийн хачирхалтай нь хохирогчид бүгд нэгнээ таньдаг байсанд оршино. Тэдний нэг хэсэг нь цэнгээний газар хамтдаа ажиллаж байсан, найзууд, ураг төрлийн харилцаатай байжээ. Гэвч тэднийг хороосон цуврал алуурчдыг өнөөг хэр нь олоогүй юм.
5
Учир нь үл тайлагдах бүсгүй
Дороти Форстейн (Dorothy Forstein) хэмээх бүсгүй хэн бүхний хүсдэг сайхан амьдралтай байсан. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд нөхөр нь Филадельфи мужид ажилладаг байжээ. 1945 оны үдэш тэр ганцаараа харанхуйд гэртээ харьсан байна. Гэрийнхээ үүдээр ороход хэн нэгэн түүнийг араас нь цохиж ухаан алдуулжээ. Хэрэг гарсны дараа бүсгүй нөхрийн хамт цагдаад дуудлага өгч, байшинг хэсэг хамгаалалтанд авчээ. Түүнээс 4 жилийн дараа, үдшийн 11:30 цагт нөхөр нь гэртээ ирэхэд, хүүхдүүд нь өрөөндөө чичирчихсэн сууж байв. Тэд яаралтай цагдаа дуудан шалгуулахад, 8 настай охин нь цагдаад ийнхүү хэлжээ. "Намайг унтаж байхад хэн нэгэн дээд давхар руу гарах чимээгээр би сэрсэн. Тэгээд очоод харахад ээж шатан дээр хэвтэж байсан. Нэг танихгүй эрэгтэй надад, ээж нь өвчтэй байгаа, гэхдээ удахгүй зүгээр болох болно гээд ээжийг мөрөн дээрээ тавиад доошоо буусан" гэжээ. Бүсгүйн цогцос түүнээс хойш ор сураггүй алга болсон юм.
6
Ажиглагч
2015 онд, Нью Жерси мужийн нэгэн гэр бүл мөрөөдлийнхөө сая долларын байшиндаа нүүн оржээ. Гэвч түүнээс хойш тэдэнд өөрийгөө "ажиглагч" хэмээн нэрлэх нэгэн учир битүүлэг хүнээс зурвас ирэх болсон аж. Тэрээр зурвастаа "Би та нарыг үргэлж ажиглаж байх болно" хэмээдэг байжээ. Гэрийн эзэн түүнийг хэн болохыг асуухад, залуу цус авчирч өг, тэр үед нэрээ хэлэх болно хэмээжээ. Шинэхэн гэр бүл тэрхүү явдлаас хойш, байшингаа зарж, өөр байр руу нүүсэн гэдэг. Тэрхүү байшинд орсон хүн бүрийг иймэрхүү айдас дагасаар байсан аж.
7
Алуурчин
1947 оноос 1975 оны хооронд нэгэн аймшигт цуврал алуурчин Сан Франциско хотын гудамжинд явж байсан 14 эрэгтэйн аминд хүрчээ. Хамгийн хачирхалтай нь хохирогчид бүгд ижил хүйстэн байсанд хамаг учир оршино. Гэмт хэрэгтнийг харсан хүмүүс энэхүү хар зургийг гаргасан ч тэр огт олдоогүй гэдэг. Алуурчин эр тэдгээр залуустай ямар холбоотой байсан, чухам юу түүнийг иймэрхүү аймшигт хэргийг үйлдэхэд хүргэв гэдэг нууцлаг хэвээр байсаар байна.
8
Эдвард Мордрейк (Edward Mordrake)-ийн аймшигт түүх
Эдвард Мордрейк (Edward Mordake) хэмээх 19-р зууны Английн язгууртан айлын өв залгамжлагч дагзандаа эмэгтэй хүний нүүртэй байжээ. Тэрхүү нүүр нь хоол идэж, ярьж чаддаггүй байсан боловч инээж, уйлдаг байсан гэнэ. Улмаар Эдвард эмч нараас тэрхүү давхар нүүрийг нь авч өгөхийг хүссэн боловч, түүний амь насанд хэтэрхий аюултай, боломжгүй тул хүсэлтээс нь татгалзжээ. Тэрээр 23 насандаа амиа егүүтгэн нас барсан гэдэг.
9
Келли Энн Бейтс (Kelly Anne Bates)-ийн учир битүүлэг үхэл
Келли Энн Бейтс хэмээх 17 настай бяцхан охин маш аймшигтайгаар хорвоог орхисон юм. Түүний цогцос зэрэмдэглүүлэн, тамлуулсан байдалтай олдсон ажээ. Охин ойролцоогоор дөрвөн 7 хоногийн туршид хэрцгийгээр тамлуулсан ул мөр биед нь үлджээ. Түүнийг үснээс нь чангаан хойшоо сандалтай хүлж, ам, чих, хамар, хөмсөг, эмзэг эрхтэн зэргийг халуун индүүгээр дарж түлсэн байв. Охин тэдгээр тамлалыг хүртсэнийхээ дараа ч, амьд байсан аж. Хэргийн сэжигтнээр Жеймс Паттерсон Смит (James Patterson Smith) хэмээх эрийг баривчилсан бөгөөд насаар нь хорих ялыг оноосон байна.
10
Алга болсон хосууд
1992 оны 12-р сарын 12-ны өглөө 19 настай Руби Бругиер (Ruby Bruguier) хэмээх охин, 20 настай найз хөвгүүн Арнольд Архембеау (Arnold Archembeau) болон өөрийн үеэл дүү Трейси (Tracy)-гийн хамт Хойд Дакотагийн замд явж байгаад осолджээ. Тэд бага зэрэг шар айраг уусан, халамцуу байсан бөгөөд Трейсиг сэрэхэд хосууд алга болсон байж. Хэрэг гарснаас хэдэн сарын дараа хосуудын цогцсыг ойролцоох замаас олсон бөгөөд саяхан нас барсан болох нь тогтоогдсон байна. Магадгүй хэн нэгэн тэднийг хорьж байгаад, амийг нь бүрэлгэн зам дээр авчирч орхисон байж болох юм.
11
Роберт хүүхэлдэй
Флорида мужын музейд хадгалагдаж байгаа усан цэргийн хувцас өмсөж, гартаа чихмэл тэвэрсэн энэхүү хүүхэлдэйг хүмүүс сүнстэй хэмээдэг. Учир нь 1906 онд нэгэн хүү тус хүүхэлдэйг авчээ. Хүү түүнд Роберт хэмээх нэрийг өгч, ярилцдаг болсон гэнэ. Хүүгийн эцэг эх, өрөөнөөс хүүгээс нь гадна өөр хүний дуу гарч байхыг сонссон ч тухайн үедээ тоогоогүй өнгөрөөсөн гэдэг. Учир нь хүүгээ тэдгээр дууг гаргаж байна хэмээн бодсон байна. Түүнээс удалгүй хүү хүндээр өвдөж, эцэг эх нь гэртээ номлогч нарыг авчрахад цонхны цаанаас Роберт хүүхэлдэй тэднийг ажиглаад байх шиг санагдсан хэмээжээ. Хүү амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өөрийн хүүхэлдэйнээс холдоогүй бөгөөд шинэ эзэндээ очсон мөчөөс аймшигт зүйлс тохиолдож эхэлсэн гэдэг. Улмаар түүнийг өдгөө музейд хадгалж байдаг ажээ.
12
Фэйсбүүкийн сүнс
2013 онд Натан хэмээх нэгэн эр, 2 жилийн өмнө нас барсан найз бүсгүйгээсээ Фэйсбүүкийн зурвас, шинэ зургийг хүлээн авах болжээ. Тэрхүү зурваст залуугийн ардаас авсан зураг, юу хийж байгааг нь хүртэл тодорхой харуулсан байна.
13
"The Entity" киноны бодит түүх
1982 онд гарсан, "The Entity" хэмээх кино нь 1974 онд болсон, бодит явдлаас сэдэвлэн бүтээгджээ. Дорис Бидер (Doris Bither) хэмээх бүсгүй охиныхоо хамт амьдардаг байжээ. Охины хэлж буйгаар түүний эх Оуижа самбараар тоглодог байсан гэнэ. Тэр мөчөөс хойш эх нь өөрчлөгдөж, зан чанар нь хэрцгий догшин болжээ. Түүний энэхүү явдлаас сэдэвлэн, "Oujia" киног бүтээсэн байна.
14
Гар утсаар заналхийлэгч
2007 онд Вашингтон хотын нэгэн гэр бүлд, учир битүүлэг зурвасууд ирэх болжээ. Тэрхүү зурваст гэр бүлийн гишүүдийг хоолойг нь хэрчинэ, хүүхэд үр ачыг нь хорооно хэмээн заналхийлсэн аж. Утасны цаанаас холбогдох эр, тэдний өмссөн хувцас, юу хийж байгааг нэг бүрчлэн мэдэж байсан гэдэг. Мөн гэр бүлийн хувийн зурвасыг хүртэл дэлгэж байжээ. Гэр бүлийн гишүүд тэрхүү зурвасаас эмээж, цагдаагийн ажилтныг дуудуулж, удалгүй өөр хот руу нүүсэн байна.
15
Үхлийн дуудлага
2008 оны 9-р сард, Лос Анжелас хотод аймшигт осол гарч, 25 хүн харамсалтайгаар нас баржээ. Нас барсан хүмүүсийн нэг болох Чарльз, ажлаасаа гэртээ харих замдаа ийнхүү осолдож, нас барсан байна. Түүний сүйт бүсгүй Калифорни мужид амьдардаг бөгөөд Чарльзыг нас барсны маргааш түүний дугаараас гэр бүлийн гишүүд рүү дуудлага хийгдсэн байна. Гэвч түүний утсыг хэзээ ч олоогүй гэдэг.