1
Өдөр бүр заавал ус ууж хэвш
Хэрвээ та саяхнаас эхлэн цэвэр ус уухаар шийдсэн бол өдөрт 1.5-2 литр ус ууна гэдэг нэлээд хэцүү санагдах болов уу. Их хэмжээний усанд дасаагүй бие организм таны биенд хаалт хийх болно. Магадгүй эхний өдрүүдэд та хүчээр ус ууж байгаа мэт болох болов ч хэдэн хоногийг дараа бие тань дасаж та өөрөө уухыг хүсэх болно шүү.
Өглөө босмогцоо нэг аяга ус, ажилдаа гарахдаа нэг аяга ус, ажил дээрээ ирээд нэг аяга ус, цаг тутам нэг аяга ус уух гэх мэт хуваарь гаргаарай өөртөө тохируулан хуваарь гаргаарай. Хэдий чинээ та зөв эхлэлийг тавина төдий чинээ хэвшил болоход ихээхэн нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.
2
Амтат ус уух
Цэвэр ус байнга уух заримдаа ядаргаатай, амтгүй санагддаг. Тиймээс л зарим хүмүүс бууж өгдөг болов уу. Энэ бол бууж өгөх шалтгаан биш харин өөрийн хуваарьтаа зөвхөн цэвэр ус биш мөн сайхан амт оруулсан усыг нэмж оруулаарай. Үүнийг хийхэд маш амархан. Та усандаа цэвэр жимс нэмэхэд л хангалттай.
3
Аягандаа бага хэмжээний ус хийж бай
Хэт их дүүрэн ус уухад хэцүү байх нь мэдээж. Тиймээс өөртөө хангалттай гэж үзсэн бага хэмжээний усаар анхныхаа гарааг эхлээрэй. Хэдэн балга усыг тайван уух нь хүчээр нэг аяга ус ууснаас хамаагүй дээр гэдгийг мартаж болохгүй. Нэг удаагаар их хэмжээний ус уух нь маш муу бөгөөд нэг стаканд 250-300 мл ус багтаах хэрэгтэй. Та хоолноос 30 минутын өмнө, мөн юм идсэнээс 30 минутын дараа ус уувал илүү үр дүнтэй байх болно.
4
Бага багаар усныхаа хэмжээг ихэсгэ
Эхний үедээ шууд 6-8 аяга ус уух гэж бүү оролд. Ус уух нь танд таатай, сайхан мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Иймээс аяганыхаа талыг л усаар дүүргэ. Харин тал аяга нь цэвэр жимсний шүүс нэмсэн байвал зүгээр бөгөөд ялангуяа энэ нь нимбэг эсвэл жүрж байвал илүү тохиромжтой. Эсвэл шинэхэн хөлдөөсөн жимсний шүүсийг нэмж болно. Энэ тохиолдолд та ус уух илүү дуртай болох болов уу.
5
Устай саваа хажуудаа байлга
Устай саваа өөрийнхөө хажууд байлга. Гэхдээ харахад таатай гоё сав худалдаж аваад хажуудаа тавиарай. Энэ нь таныг эрүүл амьдралыг дэмжихэд нэг түлхэц болж өгнө. Заримдаа илүү хөдөлгөөн хийх нь ус уухаа хойшлуулах шалтгаан болох магадлалтай учир үргэлж дэргэдээ байлгаарай.
6
Ам цангахыг өлсгөлөн байхтай андуурч болохгүй
Өлсөх мэдрэмж болон ам цангах мэдрэмж хоорондоо бараг л адилхан байдаг. Аяга ус уугаад хүлээхийн оронд тухайн хүн шууд л хөргөгч рүү явдаг. Үүний үр дүнд та илүүдэл илчлэгийг л өөртөө хуримтлуулах болно. Тиймээс хэрвээ та хоол идээд удаагүй байх үед дахин өлсөх мэдрэмж төрвөл ус уугаад үзээрэй.
7
Шингэн ихтэй жимс идэх
Хүнсний ногоо болон жимс нь амин дэм, эрдэс болон шингэний эх үүсвэр билээ. Тиймээс усныхаа хажуугаар жимс жимсгэнэ идээрэй. Учир нь зарим жимс 95% хүртэл ус агуулсан байдаг. Ингэсэнээр таны биенд ямар ч усгүйжилт явагдахгүй бөгөөд дархлаа нэмэгдэх болно. Ялангуяа өргөст хэмх, ший гуа, цитрусын төрлийн жимс, амтат гуа, цукини, улаан лооль, шанцай, хан боргоцой, тоор, усан үзэм, алим идэх хэрэгтэй. Мөн ойн жимс жимсгэнэ ч их хэмжээний ус агуулсан байдгийг мартаж болохгүй.
8
Гар утасны аппликейшн ашиглах
21-р зуун бидний амьдралыг улам л хялбар болгож байгаа билээ. Тиймээс ус уухаа хэвшил болгохын тулд гар утасны аппликейшн татах боломжтой. Энэ нь ус уухыг байнга сануулж, мөн хэр хэмжээний ус уух хэрэгтэйг сануулдаг байна.