1
Анхны гоо сайхны мэс засал
Хамгийн анхны гоо сайхны мэс заслыг 16-р зуунд Италийн физикч Гаспер Таглиакоци (Gaspare Tagliacozzi) хийж байсан гэдэг. Тэрээр хамрын хэлбэрийг засах хагалгаа хийсэн бөгөөд үүндээ 1000 жилийн тэртээх Энэтхэг аргыг ашигласан байдаг. Түүний хийсэн хагалгаанаас үндэслэн, сайжруулан 1817 оноос гоо сайхны мэс засал хийх болсон юм.
2
Хөхний мэс засал
Сүүлийн үед бүсгүйчүүд хөх томруулах хагалгаанд орох хандлага ихсэж байгаа. Харин энэ нь таны төсөөлж байгаагаас олон жилийн өмнөөс хийгдэж эхэлжээ. Хамгийн анхны хөхний мэс засал 1895 онд болж өнгөрсөн бөгөөд ингэхдээ хөхний том жижиг байдлыг липом ашиглан тааруулж байжээ. Мөн 1962 онд хамгийн анхны силикон хөхийг хүний биед суулгаж байсан гэдэг.
3
Арьс нөхөх
Дайны жилүүдэд маш олон тооны цэргүүд халуун амь, бүлээн цусаа золиослон, хүйтэн дайнаас болж бэртэн, шархдаж байсан билээ. Харин Дэлхийн Нэгдүгээр Дайны үеэр түлэгдэж шархадсан цэргүүдэд арьс нөхөх хагалгаа хийдэг болжээ. 1917-1925 оны хооронд буюу 8 жилийн дотор 3,000 гаруй цэргүүд нүүрийхээ арьсыг нөхүүлж байсан гэдэг.
4
Машины осол
1930-аад оны үед машин тэрэгний аюулгүй байдал тал дээр огтоос анхаардаггүй байжээ. Иймд осолд орсон эмнэлэгт хүмүүс нүүр ам нь урагдаж, аймшигтай болж ирэх нь элбэг тохиолддог байв. Тухайн үед тэд гоо сайхны хагалгаанд орж, өөрсдийн төрхөө эргүүлэн олж авсан байдаг билээ. Харин энэхүү байдлыг залруулж, машиныг илүүтэй аюулгүй болгох талаар гоо сайхны мэс засалч Клэр Стрэйт (Claire Straith) үйлдвэрлэгчдэд сануулж, өвчтөнүүдийнхээ аймшигт төрхүүдийг үзүүлж байсан гэдэг юм. Түүний энэхүү үйлдлийн дараа машин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдал тал дээр илүүтэй анхаарах болсон байдаг.
5
Эрхтэн шилжүүлэх мэс засал
Хүмүүс эрхтэн шилжүүлэх хагалгаа, гоо сайхны мэс засал хоёрыг өөр зүйл хэмээн ойлгодог. Харин үнэндээ анх гоо сайхны мэс заслаас улбаалан эрхтэн шилжүүлэх ажилбарыг хийх болсон юм. Хамгийн анхны эрхтэн шилжүүлэх мэс засал нь 1954 онд болсон бөгөөд уушигийг өвчтөний биед амжилттай суулгасан байна.
6
Гар шилжүүлэн суулгах
1999 онд хүний гарыг шилжүүлэн суулгах мэс ажилбар амжилттай болж өнгөрсөн байдаг. Үүнийг мөн л гоо сайхны мэс заслын аргаар хийсэн билээ. Мэтью Скотт (Matthew Scott) гэх эрхэм салют буудуулж байгаад осолдон, гаргүй болсон юм. Харин түүнд гар шилжүүлэн суулгахаар 3 жилийн турш судалгаа, шинжилгээ хийсний дүнд мэс засал амжилттай болсон билээ.
7
Олон улс дамнасан эмчилгээ
Дэлхий нийтээр гоо сайхны хагалгаа нь тархан, дэлгэрч байгаа билээ. Харин улс орнуудын мэс заслын ур чадвар, үнэ өртөг зэргийг харгалзан үзэж, дэлхийг тойрон аялах хүмүүс ихсээд байгаа юм. Тэд өөрсдийн сонирхолд нийцэх улсыг олж, гоо сайхны мэс засалд орох боломжтой.
8
Шинэ техник
Жил ирэх тусам гоо сайхны хагалгааны хүнд нөхцөл байдал нь багассаар байна. Олон цагийг хагалгааны орон дээр нойрсуулагчтай өнгөрүүлдэг үе хэдийн ард хоцорч өдгөө лазер ашиглан, ботокс шахах гэх зэргээр гоо сайхныг авардаг болоод байгаа билээ.
9
Эрчүүд ч мөн ихээр хагалгаа хийлгэж байна
Эмэгтэй хүмүүс л гоо сайхны хагалгаа хийлгэдэг гэх хуучинсаг ойлголтыг халах цаг нэгэн болжээ. Гоо сайхны хагалгаа хүрээгээ тэлэхийн хэрээр үүгээр үйлчлүүлэх эрчүүдийн тоо ихсэж байна. Сүүлийн таван жилд хагалгаа хийлгэх эрчүүд эрс буюу 50 хувиар ихэссэн байгаа юм. Тэдний тухайд ихэвчлэн хөнгөн, болоод багахан мэс засал хийлгэдэг аж.
10
Нүүрний арьс бүтнээр нь солих мэс засал
2012 онд хүний нүүрний арьсыг бүтнээр нь солих мэс засал хийгдсэн юм. 1997 онд Ричард Норрис (Richard Norris) гэх залуу амиа хорлох гэж оролдон, нүүрээ тэр чигт нь сүйтгэж, хүн харахын эцэсгүй болгож орхижээ. Олон жил ийн байдалтай явсан эр хагалгаанд орж, нүүрний арьсаа бүтнээр нь солиулж цоо шинэ нэгэн болжээ. Тэрээр үүндээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд эмч нарын чадварыг ч биширч байгаа гэнэ.