10
Чингис хаан
МЭ 1162 оноос 1227 оны хооронд амьдарч байсан, Монголын эзэнт гүрний хүчирхэг удирдагч юм. Түүний хөрөнгө, эд баялгийг тоолж барамгүй. Учир нь зөвхөн алт эрдэнэ бус, тухайн үед мэдэгдээд байсан дэлхийн хуурай газар нутгийн тэн хагасыг морьт дайчдын хамтаар эзэлсэн юм. Тэрээр маш үнэнч, шударга, ард түмнийхээ гэсэн агуу сэтгэлтэй дайчин удирдагч байсан билээ. Өдгөө дэлхий даяар түүний байгуулсан гавьяа, нэр алдрыг мэднэ.
9
Билл Гейтс (Bill Gates)
Тэрээр 1955 онд АНУ-д төрсөн бөгөөд өнөөг хүртэл мэдээлэл технологийн салбарт шилдгүүдийг тэргүүлсээр байна. Түүний хөрөнгийн хэмжээг 78.9 тэрбум доллар гэдэг. "Forbes" сэтгүүлд түүнийг 17 жил хамгийн хүчирхэг бизнесмэнээр нэрлэсэн байдаг билээ.
8
Алан Руфус (Алан Руфус)
МЭ 1040 оноос 1093 онуудад амьдарч байсан Вильгельмийн ач, Английн сурвалжит эрхэм юм. Нийт хөрөнгийн хэмжээг 194 тэрбум доллар хэмээдэг. Түүний үхлийн шалтгааныг олон талаар тайлбарладаг боловч, гэдэсний хижиг өвчний улмаас турж эцэн, нас барсан гэдэг.
7
Бага Жон Д. Рокфеллер (John D. Rockefeller, Sr.)
1839-өөс 1937 оны хооронд амьдарч байсан, "Standard Oil" газрын тосны компанийн үүсгэн байгуулагч, алдартай бизнесмэн Рокфеллерийн хөрөнгийн хэмжээ 1.5 тэрбум доллараар үнэлэгддэг. Түүний компани нь АНУ-ын газрын тосны бүтээгдэхүүний 90%-ийг дангаар хянадаг болжээ. Түүнийг "Нью Йорк Таймс" сонинд хамгийн хүчирхэг эрхмээр тодруулсан юм.
6
Эндрю Карнеги (Andrew Carnegie)
1835-1919 онуудад амьдарч байсан, АНУ-ын алдартай бизнесмэн, "JP Morgan" компанийн үүсгэн байгуулагч, хамгийн баян эрхмүүдийн нэг билээ. Түүний хөрөнгийн хэмжээг 480 сая доллар хэмээдэг.
5
Иосиф Сталин (Joseph Stalin)
1878 оны 12 сарын 18-нд төрж, 1953 оны 3 сарын 5-нд нас барсан ОХУ-ын төрийн гарамгай улс төрч, удирдагч юм. Тэрбээр Гүржид гуталчны хүү болж төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа хүнд хэцүү зовлонт амьдралыг туулсан байдаг. Түүний хөрөнгийн хэмжээг одоогоор тодорхойлж мэдэхгүй ч, эд баялаг нь Зөвлөлт Холбоот Улсын эд баялаг тэр чигээрээ байсан гэхэд буруудахгүй.
4
Акбар хаан (Grand Akbar)
МЭ 1542-1605 онуудад амьдарч байсан, Энэтхэгийн сурвалжит ноён юм. Тэрээр улсынхаа нийт хөрөнгийн 25 хувийг дангаараа эзэмшиж байсан гэдэг. Түүний эдэлж хэрэглэж байсан тансаг хэрэглээ, орон байр, зоогийн тансаг болоод ихийг хэмжихийн аргагүй билээ.
3
Шэнь Цзун хаан (Emperor Shenzong)
МЭ 960-1279 онуудад Сүн гүрний 6 дахь удирдагч, Шэнь Цзун хааныг бүх цаг үеийн хамгийн хүчирхэг, харгис удирдагчдын нэгээр нэрлэдэг. Түүний хөрөнгийн хэмжээ нь улс гүрний 30 хувийг дангаараа эзэлсэнтэй тэнцдэг байжээ.
2
Август Цезарь (Augustus Caesar)
МЭӨ 63 оноос МЭ 14 оны үед амьдарч байсан Ромын эзэнт гүрний хүчирхэг удирдагч байсан юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээг 4.6 их наяд доллар хүрнэ хэмээн багцаагаар тооцоолсон байдаг. Тэрээр тухайн үеийн улсын нийт хөрөнгийн 25-30 хувийг эзэлдэг байсан аж.
1
Манса Муса (Mansa Musa)
МЭ 1280-1337 оны хооронд амьдарч байсан хүчирхэг удирдагч, хаадын нэг билээ. Тэрээр Мали улсыг захирдаг байсан бөгөөд хөрөнгийн хэмжээг нь тааварлахын аргагүй ч энэ хорвоо дээр амьдарч байгаа хэн бүхнээс илүү хэмээн судлаачид дүгнэсэн байдаг. Муса өөрийн хөрөг зураг дээр алтан сэнтий дээр заларч, алтан таяг, алтан аяга барин алтан титэм толгой дээрээ тохсон байдаг нь түүнийг хамгийн баян хүмүүсийн нэг гэдгийг яахын аргагүй харуулж байгаа юм.