Биднийг юу муухай харагдуулдаг вэ?

Бидний амьдрал бол адал явдлын ёроолгүй их далай л гэсэн үг. Тиймдээ ч өдөр бүрийг олон төрлийн ааш араншин, зүс царайтай хүмүүстэй таарч, тодорхой хэмжээгээр тэдэнд уусаж, тэднээс суралцаж, сургамж авч харилцаж өнгөрүүлдэг. Тэр болгоноос мууг нь хаяж, түүнийг ойлгож байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ингээд олныг үл нуршин, ямар үйлдэл бидний муухай харагдуулж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг талаар хамтдаа ярилцъя.

Биднийг юу муухай харагдуулдаг вэ?

1 Алхаж байхдаа утсаараа оролдох

Олон нийтийн газарт, зам хөндлөн гарч байхдаа, хоол идэж байх зуураа гээд л утаснаасаа хараагаа салгаж чаддаггүй тийм хүмүүс олширчээ. Бид тэднийг хараад үнэндээ л таагүй сэтгэгдэл төрдөг. Цахим ертөнц, гар утастайгаа хэт хамааралтай байх нь цаашлаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, амь насанд хүртэл аюул заналыг учруулж байдаг юм. 

Алхаж байхдаа утсаараа оролдох

2 Чихэвч зүүгээд гадуур явах

Магадгүй орчноо зөв мэдэрч, өөрт таарсан чихэвчээ зүүгээд яваа залуус маш доргио, зугаатай харагддаг байх л даа. Гэвч хаа явсан газраа чихэвч хэмээх дөнгөнд өөрийгөө дөнгөлж, орчин тойрноосоо тасрах нь мөнхийн зөв шийдэл биш. Хэрвээ гучин минут чихэвч зүүсэн тохиолдолд чихээ хоёр цаг амраах ёстой, учир нь чихэн дэх бактери хоёр дахин ихэсдэг ажээ. Тиймээс энэ нь зөвхөн харагдах байдлаасаа ч биш, таны амь нас, эрүүл мэндэд маш хортой эд юм шүү. 

Чихэвч зүүгээд гадуур явах

3 Киноны хэлээр ярих

Зарим хүмүүс үздэг хүүхэлдэй, кинон дээр гардаг үгсийг тогтмол хэрэглэж, яг л өөрийн хэлсэн үг мэтээр бусадтай харилцахдаа ашигладаг. Ялангуяа сүүлийн үед манай залуус хошин шогийн тоглолтын хэсэг бүрийг цээжилтлээ үзэж, түүнийхээ учрыг нь ч зөв ойлгоогүй байж хэрэглэж байгаа нь нэг талаас өрөвдөлтэй, нэг талаас харамсалтай зүйл юм. Магадгүй энэ нь тухайн үедээ таныг илүү хөгжилтэй, сэргэлэн мэт харагдуулах боловч, үргэлж хэлээд байх нь оюуны хомсдолтой, өөрийгөө хөгжилтэй нэгэн хэмээн боддог гэх "хөгийн" бодлыг бусдад төрүүлнэ. 

Киноны хэлээр ярих

4 Олон нийтийн газар хоол идэх

Ялангуяа манайх шиг тоос шороо, агаарын бохирдол ихтэй газарт гадаа хооллоно гэдэг маш бохир зүйлсийн нэг. Тэрчлэн олон нийт холхидог, ил задгай автобусны буудал, гудамж талбайд бол бүр ч тохиромжгүй. Гараа угаагаагүй, гудамжны шороо тортогтой хольж идэх нь таны байгаа байдлыг хэд дахин буулгаж харагдуулдаг юм. 

Олон нийтийн газар хоол идэх

5 Хэт хэлхгэр хувцас өмсөх

Тухайн хүн юу өмсөх, яах нь түүний өөрийн эрх ч гэлээ нийтээрээ дагаж мөрдөл зохих ёс зүйг дагах нь зүйтэй. Хэдийгээр сул, хэлхгэр хувцсанд дуртай байж болох ч, ядаж нэг дор олон нэвсгэр хувцас өмсөхгүй байх хэрэгтэйг сануулъя. Ялангуяа махлаг, жин ихтэй хүмүүсийг бүр л нүсэр том, мөсөн уул шиг харагдуулах болно. Тиймээс хувцасны сонголтондоо анхаарч байх нь зүйтэй.

Хэт хэлхгэр хувцас өмсөх

6 Сүлжмэл үсний засалт

Ялангуяа эрчүүдийн хувьд гэзэг ургуулах, түүнийгээ сүлжих нь үнэхээр онцгүй харагдуулж, бүсгүйчүүдийг өөрөөсөө түлхэх шалтгаан болдог. Бүсгүйчүүд, тэдгээр эрчүүдийг яг л эртний соёл иргэншилт, харанхуй бүдүүлэг залуустай харьцуулан хардаг гэнэ. Тиймээс эрчүүд аль болох гэзэгтэй үсний засалтаас татгалзах хэрэгтэй.

Сүлжмэл үсний засалт

7 Гараа угаахгүй байх

Пицца, бургер гээд л ямарваа хоолыг хийх, идэхдээ гараа угааж байх нь эрүүл ахуй, өөрт мэдрэгдэх тав тух гээд л бүхий л талаасаа ач холбогдолдтой байдаг. Мөн зөвхөн гар ч гэхгүй, хувь хүний ариун цэврээ сайтар сахих хэрэгтэй. Мөн нойтон гараар хүнтэй гар барих, хоол идэх нь хамгийн бүдүүлэг үйлдлүүдийн нэг юм.

Гараа угаахгүй байх

8 Хэт их кофе уух

Бид ямарваа ажлын ачаалал, шөнө сууж ажиллах, хичээл хийх үедээ кофе уух нь элбэг. Учир нь кофе биднийг эрч хүчээр тэтгэж, нойр хүрэх мэдрэмжийг бууруулдаг. Гэвч нэг дор олон аяга кофе уух нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс илүүтэйгээр өөрийн тань эрүүл мэнд, хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг юм. 

Хэт их кофе уух

9 Тэнэг юм шиг инээх

Бид заримдаа өөрийн мэдэлгүй, тэнэг хүн шиг чанга инээх, эсвэл үнэхээр муухай өнгө аястайгаар инээчихдэг шүү дээ. Олон нийтийн газарт байхдаа өөрийгөө аль болох мэдэрч, бусдыг анхаарлыг татахгүй, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхаар бодолцож инээх хэрэгтэй. Мөн амны хөндийн ариун цэвэртээ анхаарах нь чухал юм. Бусадтай ярилцаж байж, амнаас нь таагүй үнэр үнэртэж, шүдэнд тань шар өнгөр тогтсон бол тухайн хүн ахиж тантай ярилцах хүсэлгүй болчихно.

Тэнэг юм шиг инээх

10 Өөрийнхөө талаар хэт ихийг ярих

Сайн танихгүй хүнтэй ярилцаж байж, "хэт дундаа орох", эсвэл өөрийн талаар хэтэрхий ихийг зогсоо зайгүй өгүүлэх нь сонсож байгаа хүнийхээ дургүйг хүргэх, хурдан залхаах хандлагатай байдаг. Тиймээс тухайн хүн сонирхоогүй л бол өөрийн талаар хэтэрхий ихийг ярихаас болгоомжлох хэрэгтэй. Энэ нь таниас хүмүүс дөлөх, зугтаах бас нэг шалтгаан болдог.

Өөрийнхөө талаар хэт ихийг ярих

11 Загварын мэдрэмжгүй байх

Хэт их загварын трэнд, хэв маяг хөөж байна гээд бусдын анхаарлыг татах өвөрмөц содон хувцаслах нь мөн л зохимжгүй. Хамгийн гол нь өөртөө таалагдсан, биед эвтэйхэн, элдэв онцгой чимэглэл багатай хувцсыг сонгох нь чухал. Ялангуяа албан уулзалт, гадаадаар аялж байгаа бол эдгээрийг санах нь зүйтэй.

Загварын мэдрэмжгүй байх

12 Хэт үсэрхэг байх

Ялангуяа эрчүүдийн хувьд, тэд сахал, биеийн үс нь өөрсдийг нь эршүүд, сайхан харагдуулдаг хэмээн андуурдаг. Гэвч бодит байдал дээр бүсгүйчүүд тэдгээр эрчүүдээс дөлж байдаг. Хэт их үс нь ариун цэвэр талаасаа ч тэр, тийм ч таагүй байхгүй нь лавтай. Яг л агуйн эр шиг харагдахыг хүсээгүй бол шаардлагагүй их үснээсээ үтэр түргэн салах нь зүйтэй.

Хэт үсэрхэг байх

13 Хувийн ариун цэвэр муу сахих

Зуны халуун өдрүүдэд бид бүхэн ариун цэврээ гойд сайн сахих хэрэгтэй болдог. Тэгэхгүй бол уулзсан хүндээ үнэхээр таагүй сэтгэгдлийг төрүүлэх болно шүү дээ. Биеэс нь хөлсний таагүй эхүүн үнэр үнэртвэл хүмүүс тухайн хүнээс дөлөх ч багадна. Тиймээс эдгээр өдрүүдэд ариун цэврийг гойд сахих нь зүйтэй.

Хувийн ариун цэвэр муу сахих

14 Сөрөг хандлагатай байх

Аливаа зүйлсэд үргэлж сөрөг хандлагаар хандах нь эргэн тойрны хүмүүст маш их дарамт авчирдаг. Хамт ажиллах, ярилцахад хүртэл хүндрэл учирч, яваандаа таниас бүгд дөлөх, зугтаахад хүргэдэг. Тиймээс орчноо мэдэрч, аль болох хамт олонтойгоо халуун дулаан яриаг өрнүүлж, эе эвээр ярьж байх нь чухал юм. 

Сөрөг хандлагатай байх

15 Зохисгүй үйлдлүүд хийх

Бид заримдаа өөрийн ч мэдэлгүй хийчихдэг таагүй үйлдлүүд байдаг. Эвшээлгэх, суниах, хэхрэх, чанга инээх, гэдэс дугарах зэрэг үйлдлийг олон нийтийн газар аль болох гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн ажил дээрээ хэт хувийн зүйлс хийх, шүдээ угаах, үсээ угаах зэрэг нь тохиромжгүй аж.

Зохисгүй үйлдлүүд хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()