1
Нүцгэн хүмүүстэй байнга тааралдана
Өрөөний үйлчилгээ захиалсан хүмүүс орноосоо босоогүй, нүцгэн байх нь элбэг. Ялангуяа өглөөний цай хүргэж өгөхөд хувцастайгаа байх хүн тун ч ховор аж. Иймд байнга л нүцгэн хүмүүс харна гэдэг тийм ч сайхан санагдахгүй байх нь лавтай. Заримдаа бүр тэднийг өдөж хоргоох эрчүүд ч олон гэнэ шүү.
2
Шүүмжлэл
Тэд үйлчлүүлэгчдийн өрөөнд ормогц маш олон шүүмжлэл, санал хүсэлт хүлээж авах болно. Үйлчлүүлэгчид өрөөний халуун хүйтэн, хоолны амт чанар, орц найрлага, гадаад дотоод орчин гээд л маш олон зүйлсийн талаар ярьж, яг л хөөрхий буудлын үйлчлүүлэгчид буруутай мэт шүүмжлэх, цаашлаад бүр загнаж зандрах нь бий. Мэдээж тэдний зарим нь талархлын үгс дурдах боловч ямартай ч нэлээдгүй хугацааг ганцхан өрөөнд ингэж өнгөрүүлэх хэрэгтэй болдог аж.
3
Мини бар
Өрөө бүрт мини бар байх бөгөөд үүнд 20 өөр төрлийн уух зүйлс, амттан зэргийг тавьсан байдаг. Харин үйлчлүүлэгчид үүнийг их ууж хэрэглэх аваас үйлчлэгчид тэр дор нь шалгаж, гүйцээж, нөхөж хийх үүрэгтэй. Ялангуяа томоохон зочид буудалд ажилладаг бол бүтэн өдрийг зөвхөн мини барыг дүүргэх ажилд ч зарцуулж мэднэ.
4
Зөвлөмж
Ямар ч зочид буудлын үйлчилгээ, орчны талаар дуугүй өнгөрөх хүн гэж тун ховор байдаг гэнэ. Их бага байдлаар бүгд л зөвлөмж өгч их мэдэгч шиг л аашилна. Хамгийн төвөгтэй нь тэд үргэлж биелшгүй зүйлс шаардаж, хүндхэн байдалд оруулна гээч. Гэсэн хэдий ч зочид буудлын ажилчид нүүрээрээ дүүрэн инээмсэглэл тодруулж, нууцхан бухимдавч найрсгаар зөвлөмжийг хүлээж авдаг аж.
5
Хэцүүхэн зүйлс шаардана
Үйлчлүүлэгчийн хэлсэн үг бол хууль. Тэдний хэлсэн, шаардсан бүхнийг биелүүлэх нь зочид буудлын ажилчдын үүрэг тул чадах чинээгээрээ бүхнийг гүйцэлдүүлэхийг хичээнэ. Гэхдээ л тэд бирд биш хойно зарим хүсэлт, шаардлагаас учир байдлаа хэлэн татгалзахаас өөр аргагүй. Зарим үйлчлүүлэгчид хэрээс хэтэрсэн зүйлс шаардаж, хийхгүй тохиолдолд бухимдахыг яана.
6
Хүндэлдэггүй
Тэд ч бас хүн шүү дээ. Гэтэл зочид, үйлчлүүлэгчид нь тэднийг яг л боол мэт харьцах нь дэндүү гомдмоор. Дүрэмт хувцас өмсөж, дээгүүр доогуур тань гүйж үйлчилдэг болохоос биш таны хий гэсэн бүхнийг хийх зарц биш гэдгийг бодолцох хэрэгтэй.
7
Бухимдал
Зочид буудлын ажилчид өдөрт хэд хэдэн удаа үйлчлүүлэгчдийн өрөөгөөр зочилж, аюулгүй байдал, үйл явцтай танилцдаг юм. Харин тэдний энэхүү байдал үйлчлүүлэгчид огтоос таатай санагдахгүй бөгөөд үүндээ бухимдаж, тэднийг зэмлэж, хөөнө. Угтаа бол энэ нь тэдний үүрэг шүү дээ. Хэрэв та үнэхээр л ажилчдыг өрөөндөө оруулмааргүй байвал "Бүү садаа бол" гэх бичгийг өлгөхөд л болно.
8
Хожимдсон захиалга
Зочид, үйлчлүүлэгчид ёс мэт яг цаг дуусах мөчид эсвэл 5 минут өнгөрсний дараа захиалгаа өгдөг. Мэдээж ингэснээр ажилчдад маш их дарамт, стресс ирнэ. Өглөөний цайны захиалга 12 цаг хүртэл үргэлжилдэг байхад үйлчлүүлэгчид 12 цаг 5 минутад өглөөний цайгаа захиалах нь элбэг тохиолдоно. Гэтэл тогооч нар тэдний төлөө цаг нь дууссан байхад дахиад л хоол бэлтгэх хэрэг гарна. Учир нь дээд зэрэглэлийн зочид буудал тул ийн үйлчлэхээс өөр арга байхгүй. Тиймээс их хотын соёлтой иргэн та иймэрхүү бүдүүлэг үйлдлүүдийг битгий гаргаж байгаарай.
9
Олны танилуудыг асууна
Дээд зэрэглэлийн зочид буудалд хүрэлцэн ирсэн хүн бүхэн л энд алдартай, олны танил хүмүүс байрлаж байгаа юу гэхчлэн хэлийг нь сугалах шахна гээч. Мэдээж тэнд одууд байлаа ч ажилчид үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хадгалах үүрэгтэй тул дахин бүү ингэж асууж, цаг завыг нь гарздаарай.
10
Өөрийнхөө тухай тодорхой хэлдэггүй
Үйлчлүүлэгч өөрийн юунд дуртай болон дургүй болохоо хэлчихвэл хэн хэнд нь амар тухтай байх болно. 5 одтой зочид буудлын тухайд үйлчлүүлэгчээ дээд зэргийн тав тухтай, сэтгэл ханамжтай байлгахын тулд бүхнээ дайчилдаг юм. Тиймээс өөрийн тань тухай асуухад татгалзаж, тээнэглзэлгүй зүгээр хэлж өгч тус болоорой.