“KFC” тахиаг гэртээ хийж сурцгаая!

Бид амралтын өдөрт тань аз жаргал баяр хөөр нэмэх амттай хоолны жорыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд хүргэдэг уламжлалтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ дэлхийн алдарт "KFC" сүлжээ рестораны амтат тахиаг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь таны мөнгийг хэмнээд зогсохгүй, амт чанарын хувьд хол илүү байх болно гэдгийг дуулгахад таатай байна. 

“KFC” тахиаг гэртээ хийж сурцгаая!

Сүүлийн үед "KFC"-ийн шарсан тахианд дурлахгүй, хүсэхгүй хүн гэж үгүй болоод байгаа. Онцгой амт чанар, арааны шүлс асгаруулам үзэмжээрээ бусад сүлжээ ресторануудыг ардаа орхисон тэдний нууц жороос хуваалцаж, гэртээ хийж идэх боломжийг танд олгож байна. 

Орц:

Амтлагч бэлтгэх:

  • Давс- тал халбага
  • Нунтаг сармис- 2 халбага
  • Хатаасан ганга- тал халбага
  • Хатаасан базилик- тал халбага
  • Хатаасан орегано- тал халбага
  • Нунтаг хар перец- тал халбага
  • Нунтаг гич- 1 халбага
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбага
  • Нунтаг газрын цагаан гаа- 1 халбага

Тахиа бэлтгэх:

  • Тахианы цул мах- 700 гр (10-12 хэсэг)
  • Сүү- 1 аяга
  • Гурил- 1 аяга
  • Талхны үйрмэг, эсвэл зориулалтын бүрэгч үйрмэг- 1 аяга
  • Эрдэнэшишийн гурил- аяганы дөрөвний нэг
  • Цөцгийн тос- 2 халбага
  • Ургамлын тос- 1 халбага

Хийх арга:

Амтлагчны орцуудаа бүгдийг нийлүүлж, сайтар хутгана. Үүний нэг халбагыг хэрчиж бэлтгэсэн махандаа хийж, цөцгийтээ сүүгээр хутган, базаж, 2-3 цаг амраагаарай. Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халаана. Шарах шүүгээний тавцандаа цөцгийн тосоо түрхэж, бага зэрэг халаана. 

Харин үлдсэн амтлагчны хольцоо гуриландаа хийж, талхны үүрмэг, эрдэнэшишийн гурил зэргээ хамтад нь хутгаж цааш тавиарай. Одоо өмнө нь бэлтгэсэн тахиан махаа сүүнээс нь салгахын тулд шүүлтүүр ашиглах бөгөөд үүнийгээ тусгайлан бэлтгэсэн амтлагчтай гуриландаа хийж, ард, урд талаар нь өнхрүүлнэ. 

Урьдчилж халаасан шарах шүүгээний тавцандаа ургамлын тосоо түрхэж, махнуудаа өрөөрэй. Нэг талд нь 12 минут шараад, нөгөө тал руу нь эргүүлээд дахин 8-10 минут байлгахад хангалттай. Мөн та шарсан тахиагаа өөрийн хүссэн соустай хольж идэх боломжтой.  

Та сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()