1
Загварын чиг хандлага, үзэл бодол
Та анзаарсан бол реппер Канье (Kanye)-ийн загварын чиг хандлага, сонирхол нь маш өвөрмөц байдаг шүү дээ. Түүний гаргасан шинэ загварын брэнд нь олон хүнээс тааламжгүй үнэлгээг авсан. Хэт гудамжны хэв маяг, уранхай цоорхой байдал нь Кимд ч гэсэн төдийлөн тааламжтай санагддаггүй байна.
2
Хувийн ариун цэвэр
Ким нөхрийнхөө үнэр, хувийн ариун цэвэрт төдийлөн тааламжтай ханддаггүй гэжээ. Учир нь тэрээр аливаа тоглолт, бэлтгэлийнхээ дараа хөлстэй биеэ угаахгүй, таагүй үнэртүүлдэг гэнэ. Тиймээс ч тэрээр үргэлж, нөхрөө байнга усанд орж, үнэртэн хэрэглэж байхыг зөвлөдөг аж. Ялангуяа түүний суга, хөл нь үнэхээр таагүй үнэртэй гэнэ. Тиймээс үдэш бүр унтахын өмнө хүүхдийн нунтаг пудрээр хөл, сугаа үрдэг байна.
3
Түүний дууны үг
Канье дуундаа үргэлж хорвоогийн хар бараан талыг өгүүлэх хараалыг их хэрэглэдэг. Тиймдээ ч түүний дууг гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд сонсох бараг л боломжгүй. Рэппер хүний гол онцлог бол хурц үгээр нийгмийг шүүмжлэх гэж хэлж болно. Гэхдээ л энэ хэв маягийг Ким өөрчлөхийг хүсдэг гэнэ шүү.
4
Мэс заслын талаарх түүний бодол
Рэппер эрийн хувьд тэрээр эхнэрийнхээ өөрчлөлт, мэс заслын талаар зүйлсэд маш дургүй гэнэ. Түүний урьдны хийлгэж байсан мэс засал болон одоо хийлгэж байгаа гоо засалд үнэхээр таагүй ханддаг байна. Тиймдээ ч Ким нөхрийнхөө энэхүү бодлыг өөрчлөхийг хүсдэг аж.
5
Хэт үрэлгэн зан
Тэд аль аль нь маш үрэлгэн хүмүүс гэгддэг. Учир нь хаана л үнэтэй шоу, шинэ хувцас, брэнд, машин байна тэр бүгдийг өөрийн болгодог юм. Каньегийн хувьд ч тэр эхнэрийнхээ хэт үрэлгэн байдалд дургүй бол, Ким ч гэсэн адилхан бодолтой ажээ.
6
Дуучин Бейонсе (Beyonce)-д хандах хандлага
Канье Вест уран бүтээлийн хувьд ч тэр, амьдрал дээрээ дуучин Беойнсетэй үнэхээр сайхан харилцаатай. Мөн хэд хэдэн удаа ярилцлагадаа, дуучин бүсгүйг хөдөлмөрч, сайхан бүсгүй хэмээн магтаж байсан билээ. Тэр ч утгаараа Ким нөхрийнхөө энэ байдал, хандлагат дургүй гэнэ. Магадгүй түүнийг хардсандаа ч байж болох юм.
7
Хувийн хөлөг онгоцны талаарх бодол
Канье хувийн хөлөг онгоц, машин цуглуулах, худалдан авах маш дуртай. Тиймдээ ч тэдгээрт мөнгөө харамгүй зарцуулдаг байна. Харин Ким түүнд нь тийм ч тааламжтай биш гэнэ. Нөхрийгөө дэмий зүйлд мөнгөө зарцуулаад байна хэмээн боддог аж.
8
Хуучин найз бүсгүйчүүд
Олны танил байх эрчүүд охид бүсгүйчүүдийг оймс шигээ л олон сольдог. Канье ч, Ким ч тэр урьд нь хоёул маш олон хүмүүстэй нэр холбогдож, тэр бүү хэл таагүй бичлэг, зураг нь цацагдсан гашуун түүхтэй хүмүүс. Гэсэн ч Ким нөхрийнхөө урьдын үерхэж, болзож байсан бүсгүйчүүдэд үнэхээр дургүй гэнэ. Тэдний талаар ярих, харьцахад нь тааламжтай байдаггүй нь лавтай.
9
Нууцлаг байдал
Ким олон нийтийн сошиал ертөнц, Твиттер, Инстаграм, Фэйсбүүкт өөрийн хувийн мэдээлэл, бүхий л зүйлсээ хувцаалцдаг маш нээлттэй чөлөөтэй бүсгүй юм. Харин түүний нөхөр, рэппер Каньегийн хувьд энэ байдал эсрэгээрээ байдаг. Тэр тийм ч нээлттэй нэгэн биш. Кимийн хувьд тэрээр нөхрийнхөө энэ байдалд дургүй гэнэ.
10
Олон хүүхдийн дарамт
Кимийн хувьд олон хүүхэдтэй болохыг хүсдэггүй байна. Энэ нь түүний бие галбир, гоо үзэмжинд нөлөөлөхөөс гадна, илүү завгүй болгоно шүү дээ. Гэсэн ч тэрээр өдгөө 2 хөөрхөн хүүхэдтэй билээ. Каньегийн хувьд хүүхдэд маш хайртай бөгөөд, эсрэгээрээ олон хүүхэдтэй болохыг хүсдэг байна.
11
Хэт уярамтгай байдал
Канье бол харагдаж байгаагаасаа тэс өөр, ямарваа нэгэн зүйлд маш уярамтгай, дөлгөөн хүн гэнэ. Сэтгэл хөдлөл ихтэй учраас уйлж ч мэдэх юм. Харин Ким нөхрийнхөө энэхүү уярамтгай зөөлөн байдалд дургүй гэнэ. Түүний бодлоор эр хүн чанга хатуу, өөрийн гэсэн тогтсон дүрэмтэй байхад дуртай аж.
12
Хэт шүүмжлэлтэй байдал
Ким Кардашьяан нүүр будаг, хувцаслалт зэрэгт өндөр ач холбогдол өгч, маш сайхан хувцаслаж, бусдаас онцгой өнгө төрхийг бүрдүүлэх дуртай нэгэн. Үүгээрээ ч нэр алдарт гарсан. Харин нөхөр нь түүний нүүр будалт, хувцасны сонголтонд үргэлж оролцож, өөнтөглөж шүүмжилж байдагт нь тааламжгүй ханддагаа цахим ертөнцөд нэг бус удаа дурдаад авчээ.
13
Түүний хувирамтай зан чанар
Эр хүн буурь суурьтэй, төлөв томоотой, хатуужилтай, нэг л зангаараа байх нь дээр юм шиг... Харин Канье маш хувирамтгай зантай тул түүний гаргах үйлдэл, занг урьдчилан таамаглахын аргагүй гэнэ. Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандаж, түүндээ амархан шантарч, гутардаг байдал нь огтхон ч таалагддаггүй ажээ.
14
Мэдрэмжгүй байдал
Юм бүхэнд хэтэрхий их ач холбогдол өгч, шүүмжлэл бүхнийг өөртөө эмзгээр хүлээн авах нь эр хүнд тохирох зан биш. Харин Каньегийн хувьд тэрээр өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчдэд хариуг нь барьчихдаг, нэг талаар их хэцүү хүн гэнэ. Харин Кимийн тухайд тэрээр элдэв цуурхал, хэл аманд огтоос эмзэглэдэггүй бөгөөд энэ талаараа нөхрөөсөө илүү юм.
15
Бүхнийг хяналтандаа байлгах гэж оролддог
Канье эхнэрээ өөрийнхөө үгээр байлгахыг хүсдэг байна. Хувцас, гадаад төрх, нүүр будахад хүртэл оролцдог хэмээн дээр дурдсан даа? Мөн Кимийг бие давхар байхдаа нүүрээ будах, өндөр өсгийт өмсөхийг нь хориглож байжээ. Кимийг нүүр будаг, өндөр өсгийт, загварлаг хувцасгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ.