1
Ник Жонас (Nick Jonas), Кейт Хадсон (Kate Hudson)
Охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаагаад байгаа "Jonas Brothers" поп, рок хамтлагийн гишүүн Ник Жонас, 2013 оноос эхлэн ганцаарчилсан уран бүтээлийг хийж, хамтлаг хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан. Буржгар, долгионтой урт үс, уянгалаг намуун хоолойгоороо охидыг хуйлруулж явсан цаг саяхан ч, сүүлийн жилүүдэд үнэхээр нам жим амьдарч байгаа юм. Тэрээр амьдралын ч тэр, уран бүтээлийн хувьд ч өөрөөсөө 13 насаар эгч, жүжигчин Кейт Хадсонтой нөхөрлөдөг гэнэ. Гэвч тэдний харилцаа энгийн нэгэн найзаас илүү, маш дотно гэдгийг хэд хэдэн ойрын эх сурвалжууд баталжээ.
2
Адам Дуриц (Adam Duritz), Женнифер Анистон (Jennifer Aniston)
Тэд 1990-ээд оны эхээр аль аль нь уран бүтээлийн хувьд ид оргил үедээ явж байсан билээ. Жүжигчин бүсгүй хэдийгээр, Адам Дурицтэй албан ёсоор үерхээгүй ч, үргэлж л хамтдаа маш дотно явж харагддаг байсан юм. Сонирхолтой нь аль аль нь болзоот залуу, бүсгүйтэй байсан гэдэг шүү.
3
Жое Жонас (Joe Jonas), Тэйлор Свифт (Taylor Swift)
Тайлор Свифтийн өсвөр насандаа дурлаж, нөхөрлөж явсан анхны хөвгүүдийн нэг бол дуучин Жое Жонас байв. Харж байгаачлан тэд эхэндээ зүгээр л маш сайн найзууд байжээ. Гэсэн ч хэн хэндээ татагдах сэтгэлээ хорьж чадалгүй үерхээд, удалгүй хоёр тийш болсон. Магадгүй тэд өнөөг хэр нь цэвэр ариун найзын харилцаагаа сэвтүүлсэндээ харамсдаг байж болох юм. Дуучин бүсгүй, Анхны дурлалын шархаасаа "Last Kiss", "Forever and Always" зэрэг дуунуудыг бичсэн байдаг. Харин Жое Жонасын хувьд тэрээр DNCE хэмээх хамтлагийн байгуулж, "Plus size" модель Эшли Грэхэм (Ashley Graham)-тай хамтран, “Toothbrush" дууг дүрсжүүлжээ.
4
Йен Сомерхолдер (Ian Somerhalder), Нина Добрев (Nina Dobrev)
Телевизийн алдартай цуврал кинонуудын нэг "The Vampire Diaries" киноны халуухан, царайлаг гол дүрийн жүжигчид болох Йен Сомерхолдер, Нина Добрев нар ч мөн энэхүү жагсаалтад багтжээ. Тэдний харилцаа, киноны зураг авалтаас эхлэлтэй гэнэ. Хамтран тоглож байгаа учраас нэгнээсээ зөвлөгөө тусламж хүссээр сайн найзууд болсон байна. Гэсэн ч тэднийг бодит амьдрал дээрээ найзаас ч илүү харилцаатай болохыг папарациуд зурагжуулсан байдаг. Гэсэн ч жүжигчин эр, өнгөрсөн жил "Twilight" киноны Розали Хейл (Rosalie Hale)-ийн дүрээр бид бүхэнд танигдсан жүжигчин Никки Рид (Nikki Reed)-тэй хуримаа хийсэн юм.
5
Жастин Тимберлейк (Justin Timberlake), Кэмерон Диаз (Cameron Diaz)
"Bad Teacher" киноны муу багшийн дүрийг бүтээсэн жүжигчин Камерон Диаз (Cameron Diaz), жүжигчин Жастин Тимберлейк (Justin Timberlake) нар уран бүтээлийн ч тэр, амьдрал дээр ч тэр үнэхээр сайн найзууд гэнэ. Үзэл бодол яв цав таарч, сайхан нөхөрлөдөг ч гэсэн бодит хосын харилцаа нь нэг л "явж өгдөггүй". Тиймдээ ч өмнө нь хэд хэдэн удаа хоорондоо болзож, салж нийлж байсаар, эцэст нь энгийн сайхан найзууд, харин ч бүр ашигтай найзууд болж үлдсэн гэдэг.
6
Зак Эфрон (Zac Efron), Ванесса Хадженс (Vanessa Hudgens)
Тэд хоёул "High School Musical" киноны үеэр танилцаж, нөхөрлөсөн юм. Анхандаа үнэхээр сайхан нөхөрлөж байсан ч, мөн л яваа яваандаа үерхэж эхэлсэн юм. Хаа явсан газраа хамт явж, ихэд дотно харагддаг хосууд өнөөг хэр нь тогтсон дурлалын харилцаагүй, найзууд хэмээх нэртэйгээр яваа гэнэ.
7
Дрейк (Drake), Теяана Тейлор (Teyana Taylor)
Алдарт рэппер эр урлагийнхан дундаа маш нийтэч, хөдөлмөрч нэгэнд тооцогддог. Тиймдээ ч хүнтэй нөхөрлөх, найзлахад саад бэрхшээл учирдаггүй гэхэд болно. Тиймдээ ч бүсгүйчүүд түүнд үнэхээр тааламжтай ханддаг билээ. Тэрээр R&B дуучин, Теяана Тейлортой маш дотно харилцаатай байна. Гэвч өнөөг хэр нь тогтсон харилцаа, үерхэл зохиогоогүй аж. Хамтдаа маш дотно байгаа зураг, бичлэг папарациудын дуранд өртсөн байдаг билээ.
8
Заян Малик (Zayn Malik), Жижи Хадид (Gigi Hadid)
Залуу, халуун, царайлаг дуучин Заян Малик, модель Жижи Хадид нар үнэхээр хөөрхөн харагддаг байсан шүү дээ. Гэвч харамсалтай нь тэд хосын харилцаандаа цэг тавьсан. Анхандаа зүгээр л маш сайхан найзууд байсан ч, хоорондоо үерхэх болсон юм. Магадгүй энгийн найзууд хээвэрээ байсан бол тэдний нөхөрлөл илүү удаан үргэлжлэх байсан болов уу.
9
Жастин Бибер (Justin Bieber), Кендалл Женнер (Kendall Jenner)
Канадын алдарт дуучин залуу хэзээд Кардашьяаны гэр бүлтэй маш онцгой харилцаатай байсан. Тиймдээ ч гэр бүлийн гишүүдтэй тодорхой хэмжээгээр нэр холбогдож явдаг. Жастин Бибер хуучин найз бүсгүй Селена Гомез (Selena Gomez)-оос салсан шалтгаан нь Кендалл Женнер гэх мэдээлэл байдаг. Учир нь Кендалл, Жастин руу илт сээтэн хаядаг, зүгээр ч үгүй хамтдаа зураг авалтанд орж байсан гэдэг.
10
Харри Стайлс (Harry Styles), Кимберли Стюарт (Kimberly Stewart)
Өдгөө 22 настай дуучин Харри өөрөөсөө 14 насны зөрүүтэй, реалити шоуны од, загвар зохион бүтээгч Кимберли Стюарттай хэд хэдэн удаа нэр холбогдож байсан. Тэд хэдийгээр өөрсдийгөө энгийн найзын харилцаатай гэдэг ч, тэдний маш дотно байгаа зургууд папарацийн дуранд өртсөн байдаг юм.
11
Дрейк (Drake), Рианна (Rihanna)
Тэд маш онцгой харилцаатай. Нөгөөтэйгүүр маш сайн уран бүтээлийн хамтрагч, найзууд, хосууд юм. Рэппер эр сүүлд, дуучин Крис Браун (Chris Brown)-тай ширүүн маргасан. Түүнийг Нью-Йорк хотын цэнгээний газарт сууж байхад нь Крис нэгэн зурвас илгээсэн байна. Тэрээр "Би одоо ч Рианнатай унтдаг" гэсэн байжээ. Үүнийг нь тэсэлгүй, Дрейк шууд л Крисийн суугаа ширээ рүү ойртож, шилтэй вискигээр толгой руу цохих гэтэл түүний бие хамгаалагч урдуур нь орж, толгойгоо хагалуулан эмнэлэгт хүргэгджээ. Түүнээс ажиглаад байхад рэппер эр, Рианнад үнэхээр сэтгэл татагддаг, онцгой харилцаатай болох нь анзаарагдаж байна.
12
Ниалл Хоран (Niall Horan), Элли Голдинг (Ellie Goulding)
"One Directiоn" хамтлагийн залуу дуучин Ниалл Хоран, гайхалтай үзэсгэлэнтэй, хөдөлмөрч бүсгүй Элли Голдинг нар эртнээс маш дотно харилцаатай ажээ. Тэд 7 насны зөрүүтэй ч, үзэл бодол, зан ааш үнэхээр сайхан нийцдэг гэнэ. Тэдний хамтдаа дотно байгаа зургууд папарацичдын дуранд буусан байдаг. Гэсэн ч өнөөг хэр нь зүгээр л найзууд хэмээн өөрсдийн харилцааг үгүйсгэсээр байгаа юм.
13
Райан Рейнольдс (Ryan Reynolds), Сандра Баллок (Sandra Bullock)
Тэд хэдэн хэдэн удаа хамтдаа сэтгүүлийн нүүрийг чимэглэж, ярилцлагаа хэвлүүлж байсан. Тэр бүрийндээ өөрсдийгөө юугаа ч нууж хаадаггүй, маш сайхан дотно найзууд гэдэг. Райан Рейнольдсын хувьд тэрээр жүжигчин Блейк Лайвли (Blake Lively)-тэй гэрлэсэн билээ. Харин Сандра Баллокын хувьд өдгөө хүүхдүүдийн хамт, өрх толгойлон амьдарч байгаа юм.
14
Харри Стайлс (Harry Styles), Кендалл Женнер (Kendall Jenner)
Модель Кендалл, дуучин Харри нар сүүлийн 6 эсвэл түүнээс ч удаан хугацааны туршид сайн найзууд байгаа аж. Гэвч эх суралжуудын мэдээлж байгаагаар тэднийг найзаас ч илүү, дотно харилцаатай хэмээн баталдаг. Магадгүй тэд удахгүй үерхэхийг бид таашгүй билээ.