1
Жийнсэн хүрэм
Хавар намар, зун, өвөл гээд бүхий л улиралд өмсөхөд тохиромжтой, загварлаг жийнсэн хүрэм хэзээд моодноос хоцрогддоггүй билээ. Тиймээс та ч гэсэн шүүгээндээ өөрийн хүсэл сонирхолд нийцэх, загварлаг хүрмийг нэмээрэй. Үүнийг өмд, богино шорт, бариу даашинз, урт макси юбкан дээр ч өмсөж болдгоороо давуу талтай.
2
Баллерина
Хавар зуны улиралд хөлд эвтэйхэн, дээр нь загварлаг баллеринад дургүй эмэгтэй хүн гэж үгүй билээ. Өсгийтэй гуталтай үед цүнхэндээ жижигхэн, эвхэгддэг баллерина хийгээд явсан ч болно.
3
Хар хүрэм
Албан уулзалт, ажил хэрэг төлөвлөх зүйлс бидэнд бишгүй л олон тохиолдоно. Тэр бүрийд пүүз, бэлтгэлийн цамцтай очих таагүй шүү дээ. Тиймээс ч танд хар богино хүрэм хэрэгтэй. Ажлын болон энгийн үед ч таныг маш зарчимч, эмх цэгцтэй харагдуулахаас гадна биеийг зөв галбиртай харагдуулдаг юм.
4
Өдөр тутмын гоёл чимэглэл
Бүсгүйчүүдийг гоёл чимэглэл, ээмэг зүүлтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дандаа урт, тод чамин ээмэг биш, энгийн жижигхэн, шигтгэдэг ээмэг байхад таныг маш эмэгтэйлэг, энгийн хэрнээ ихэмсэг харагдуулдаг. Дээр нь мөн л бүхий л хувцастай сайхан зохицно.
5
Биед таарсан хөхний даруулга
Эмэгтэй хүнийг зөв галбиртай, хөхийг хэлбэрлэг том харагдуулдаг чухал зүйлсийн нэг бол хөхний даруулга шүү дээ. Хэлбэр, хэмжээнээс шалтгаалан өргөлттэй, хатуулгатай, хатуулгагүй, мөртэй, мөргүй гээд олон сонголтоос сонгож болох юм.
6
Цагаан футболк
Зүгээр л маш энгийн, элдэв чимэглэл, гоёлгүй цагаан фодволк таны шүүгээнд ч мөн хэрэгтэй юм. Давуу тал нь гэвэл биед маш эвтэйхэн, ямар ч хувцсан дээр зохицно. Материалын хувьд нурж унасан сул, бага зэрэг гэрэлтдэг бол бүр ч догь.
7
Багтаамж сайтай цүнх
Бүсгүйчүүд үргэлж л цүнхэндээ маш олон зүйлсийг нэг дор авч явдаг. Тэдний цүнхнээс ариун цэвэрийн хэрэгсэл, нүүр будаг, үнэртэй ус, жижиг эмийн сан, зүү утасны сав, цэнэглэгч, дэвтэр үзэг, элдэв амттанаас авахуулаад хэдэн ээлжийн солих хувцас ч гарч мэднэ. Тиймээс энэ бүх зүйлээ багтаахын тулд багтаамж сайтай, дээр нь загварлаг арьсан цүнх заавал байх шаардлагатай.
8
Богино түрийтэй гутал
Хавар намрын улиралд өмсөхөд тун таатай. Бороотой, бороогүй гээд л хүйтэн, сэрүүн өдрүүдэд хэрэгтэй байдаг. Түүнчлэн бэлтгэлийн хувцаснаас бусад бараг бүхий л хувцастай төгс сайхан нийцдэг. Хөлд эвтэйхэн учир, алсын замд ч тэр тохиромжтой.
9
Савхин хүрэм
Яг л рок одыг санагдуулам, тоноглолтой савхин хүрэм нь аль ч насны бүсгүйчүүдэд тохиромжтой. Нас тогтсон бүсгүйчүүдийн хувьд, элдэв тоноглолгүй энгийн загвартай хүрмийг сонгож болно. Таныг үнэхээр дур булаам харагдуулна гэдэгт итгээрэй.
10
Гүйлтийн пүүз
Мэдээж бидэнд биеийн тамир хийх, дасгал сургуулилт, амралт зугаалгаар явах зүйлс бишгүй олон тохиолддог. Харин энэ бүхэнд танд гүйлтийн, хөлд эвтэйхэн, хөнгөн пүүз хэрэг болно.
11
Жийнсэн цамц
Ялангуяа сүүлийн үеийн залуусын дунд трэнд болоод байгаа цамц бол яахын аргагүй жийнсэн мэт даавуун материалтай цамц юм. Угааж, хэрэглэхэд бат бөх, будаг гарч бөөсрөхгүй гээд олон талын тавуу талтай билээ. Мөн дээр нь таныг загварлаг, дэгжин харагдуулж чадна.
12
Хар бариу өмд
Шулуун загварын хар өмд нь ямар ч хувцсан дээр сайхан зохицдог. Дээр нь таныг илүү гоолиг, сайхан биетэй харагдуулах болно. Илүү дутуу гоёл чимэглэл, загвар хийцгүй учраас моод хоцрогдох зовлонгүй юм.
13
Гоёмсог хүзүүний зүүлт
Болзоо, үдэшлэг, баярын арга хэмжээн дээр таныг үнэхээр дур булаам үзэсгэлэнтэй харагдуулах болно. Ялангуяа өмссөн хувцсыг тодотгон, царай, хүзүүг гайхалтай харагдуулдаг юм.
14
Гар цүнх
Зуны улиралд илүү тохиромжтой байдаг. Жижиг сажиг хэрэглэл, гар утас, хэтэвчээ хийх багтаамжтай. Өдөр тутам, баярын арга хэмжээ гээд бүхий л зүйлд бариад явахад тохиромжтой.
15
Сул өмд
Сул, хэлхгэр загварын хар өмд нь дасгал хийх, болон өдөр тутамд өмсөхөд биед эвтэйхэн, дээр нь загварлаг харагдуулдаг. Бүхий л насны охид бүсгүйчүүдэд, сайхан харагдах учир шүүгээнд тань заавал байх учиртай.
16
Хар туфль
Өдөр тутам, албан уулзалт, баярын арга хэмжээ гээд бүхий л цаг мөчид таны эрхэм анд нөхөр болдог. Хөлд эвтэйхэн, дээр нь таны хөлийг илүү сайхан, урт гоолиг харагдуулдаг. Хар туфлиэс гадна биеийн өнгөтэй лакан туфлийн трэнд өнөө цагт өргөн дэлгэрээд байгаа тул түүнээс ч гэсэн нэгийг авчихад гэмгүй хэмээн зөвлөх байна.
17
Даашинз
Жижиг хар даашинз буюу "Little Black Dress"-ийг яагаад үе үеийн бүсгүйчүүд өмссөөр байдаг гээч? Учир нь алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель (Coco Chanel) үүнийг бүсгүйчүүдийн баримтлах ёстой "мөнхийн дүрэм" болгосон байдаг. Маш сонгодог загварын энэхүү даашинз таныг үнэхээр ихэмсэг, ажил хэрэгч харагдуулах болно. Албан уулзалт, ажил хэрэг, хурал цуглааны үед илүү тохиромжтой. Түүнчлэн гадуур нь энгийн кардиган цамц, жийнсэн хүрэм алийг нь ч өмссөн болно.