Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Эмэгтэйчүүд гэдэг нууцлагдмал, бас урьдчилан таамаглахын аргагүй бодгалиуд билээ. Тэднийг хайрлавал өөдөөс халуу төөнүүлсэн мэдрэмжийг харамгүй өгч, уян наалинхай аашаар чамайг хайлуулна. Харин хайраар дутаавал тэд хоромхон зуурт мөс шиг хүйтэн болж хувираад, хана хэрмийг босгож эхлэх болно. Хамгийн гол нь хайрлах түлхүүрийг нь зөв олно гэдэг л хамгийн хэцүү даваа юм. Ингээд бүгдээрээ энэ сонин “биетүүдийн” талаар 10 сонирхолтой баримттай танилцацгаая. Хайртай бүсгүйгээ баярлуулахад тань хэрэг болж мэдэх юм.

Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

1

Үнэхээр эмэгтэй хүний зөн совин гээч зүйл байдаг. Тиймээс асуултад нь хариулахаасаа өмнө нэг хором ч болов түгдрэх юм бол тэд таныг худал ярьж байна гээд мэдчихдэг.

2

Бүх эмэгтэйчүүд хуучин найз залуугаа өөрийнг нь хүлээсээр байдаг гэдэгт далдхан итгэдэг. 

3

Хайртай бүсгүйгээсээ: “Чи маш сайн залуу, гэхдээ...” гэсэн үг сонссон л бол хувцасаа цүнхлээд, өөр адал явдлын эрэлд гарсан нь дээр. 

4

Найз бүсгүйдээ заавал ямар нэгэн хөөрхөн хоч өгөөрэй. Хуучин найз охидоо “бүжинхэн”, “шувуухай” гэж дууддаг байсан бол энэ удаад түүнд огт өөр нэр өг. Жишээлбэл “муужгай” ч гэх юмуу. Түүнд цорын ганц гэдгээ мэдрэх нь хамгийн чухал байдаг. 

5

Чиний ээж хайртай бүсгүйд чинь таалагддагүйд гайхах хэрэггүй. Учир нь хайртай бүсгүйнхээ төрөл төрөгсөд, аав ээжид нь дотно дулаанаар, хайр халамж гарган харьцахыг чинь л тэр хүлээгээд байгаа юм. 

6

Таалагддаг бүсгүй тань чиний дэмждэг тамирчны нэрийг сонирхож байна уу? Тийм бол тэр хөл бөмбөг юмуу хоккейд дуртайдаа биш, харин чамайг сонирхдог болохоороо тэгж байгаа юм. Тиймээс оройтоогүй дээрээ түүнд хандах хандлагаа өөрчилж, илүү дотно болох замыг хай. 

7

Найз бүсгүйгээ өөрийн найзууд, хамт олон, эцэг эхдээ танилцуулсан л бол тэр эрх мэдлийг гартаа атгаж эхэлдэг. Хайртай хүнийхээ ойр дотныхонд анхны сэтгэгдлийг хэрхэн сайхнаар үлдээхийг тэр сайн мэддэг учраас танай ойр дотныхон түүнийг алдаж болохгүй хэмээн ам уралдуулан зөвлөж эхлэх вий.

8

Дурласан бүсгүйгээ анхны болзооныхоо үеэр дээд зэрэглэлийн ресторанд оруулж, аварга том цэцгэн баглаа бэлэглэхгүй байлаа ч тэр чамайг уучлана. Гэхдээ түүнийг эвшээлгэх юм бол тэр эргэж ирэхгүй.

9

Эмэгтэй хүн бүр анхны болзоон дээрээ секс хийхийг хүсдэг. Гэвч дэндүү цөөн хэд нь л энэ мөрөөдлөө биелүүлж чаддаг. Мэдээж ёс суртахуун, нэр төрөө бодох зэргийг авч хаях юм бол бүх бүсгүйчүүд анхны болзоон дээрхи сексийг мөрөөддөг гэж хэлэх гээд байгаа юм. 

10

Чамайг бүсгүй чинь цаг үргэлж ажиглаж, үйлдэл бүрийг чинь үнэлж цэгнэж байдаг. Түүний төгс эрийн тухай төсөөлөлд нэг л үйлдэл чинь нийцэхгүй байх юм бол чи түүний листнээс хасагдана гэсэн үг. Нэг бүсгүй танилцсан залуугаа эрэгтэйлэг биш байдлаар машинаа барьж байсан гэсэн шалтгаанаар хаясан гэдэг юм билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()