1
Монгол улсын нийслэл болох Улаанбаатар хот нь далайн түвшнээс 1300-1350 метрийн өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх гэх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог юм. Тус хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот гэгддэг бөгөөд дундаж температур нь -1 хэм хүрдэг ажээ.
2
Монгол хэмээх нэрний “Мон” гэдэг нь эр зориг, эрэлхэг гэсэн үг бөгөөд тэд уул, усаа дээдэлдэг ард түмэн тул араас нь "гол" гэх үгийг залгаж, “Монгол” нэрийг бүтээсэн гэдэг.
3
Тус ард түмний үндэсний ундаа нь айраг юм. Гүүний сүү буюу саамыг бүлж, исгэснээр айраг гаргаж авдаг байна. Энэ нь нэг төрлийн согтууруулах ундаа бөгөөд ихээр уувал согтож ч мэдэх аж.
4
Тэд эрт дээр үеэс гэрт амьдарсаар иржээ. Монгол үндэсний гэр их өвөрмөц. Тэд нүүдэлчин ард түмэн тул буулгаж, барихад хялбар болгон зохион бүтээсэн байдаг. Гэр нь яс мод болон бүрээс гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Түүнчлэн экологийн хувьд хамгийн зөв, эрүүл бүтэцтэй гэгддэг.
5
Нэрт судлаач Виллиам Копертвэйт (William Coperthwaite) 1962 онд анх Монгол гэрийн талаарх мэдээ мэдээллийг Америкчуудад нээн таниулсан байдаг юм.
6
Монгол үндэсний спорт бол бөхийн барилдаан. Үүнийг эрийн гурван наадмын нэг хэмээдэг байна. Үндэсний баяр наадмаар барилдан түрүүлсэн бөхөд "арслан", үзүүрлэсэн буюу хоёрдугаарт орсон бөхөд "заан" гэх цолыг олгодог. Мөн арслан цолтой бөх дараа жилүүдийн наадамд дахин нэг удаа түрүүлвэл аварга цолыг хүртдэг уламжлалтай ажээ. Ард түмэн нь бөхчүүдээ маш ихээр хүндэтгэдэг аж.
7
Чингис хааны ач хүү болох Хубилай хаан нь Хятадыг эзэлж, Юань гүрнийг байгуулсан байдаг. Тэрээр Бээжин хот болон Хөх хотыг байгуулсан. Харин өдгөө Бээжин хот нь Хятад улсын нийслэл бол Хөх хот нь Өвөр Монголын нийслэл болжээ.
8
Монгол улс 1924 оны 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улс болж Үндсэн хуулиа баталсан бөгөөд дэлхийн 2 дахь коммунист орон болсон байдаг.
9
Тус улсын хамгийн өндөр мод нь шинэс бөгөөд өндөр нь 42 метр аж.
10
Монгол улсын их сургууль нь тус улсын хамгийн том сургууль юм. 1942 онд байгуулагдсан төдийгүй сурагч бүр энэхүү сургуульд орохыг хүсдэг байна.
11
Эрдэнэзуу хийд нь Буддын сүм хийдээс үлдсэн хамгийн эртнийх нь аж. Энэ нь 1586 онд Хар хорин хотод байгуулагдаж байсан юм.
12
Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч гишүүнээр элссэн албан ёсны хугацаа нь 1961 он байдаг билээ.
13
Монголчууд эрт үеэс Уйгаржин босоо бичгийг ашиглаж ирсэн байдаг. Үүнийг дэлхийд цор ганц босоо бичиг ч хэмээдэг юм. Харин сүүлд буюу 1941 онд крилл бичгийг ашиглах болжээ. Хэдий тийм боловч тус улсын иргэдийн ихэнхи нь уйгар бичгээр уншиж, бичиж чаддаг байна.
14
Ноос ноолуур үйлдвэрлэлээр алдартай бөгөөд үүгээрээ дэлхийд 2-р байрыг эзэлдэг юм.
15
АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш (George Bush) 2005 оны 12-р сарын 21-нд анх удаа Монгол улсад айчлал хийж байсан билээ.
16
Тус улсын иргэн бүрийн цээжээр шахуу мэддэг түүхэн номыг “Монголын нууц товчоо” гэдэг. Иргэн бүр үүнийг хүндэтгэн залдаг бөгөөд бүгд уншсан байдаг. Үүнд Монгол улсын үүх түүх, анхны гарал үүсэл, байлдан дагуулалт гэх мэт Чингис хааны намтар дээр суурилсан түүхийг утга зохиолын өндөр түвшинд бичсэн байдаг ажээ. Гэвч Монголын нууц товчооны анхны эхийг Хятад ханз бичиг дээр олдсон ч гэж ярьдаг.
17
Тэд өнө эртнээс ахмад настнаа хүндэлж ирсэн гайхалтай уламжлалтай. Харин тэдний энэхүү хүндэтгэлээ илэрхийлэх зүйл нь хадаг юм. Хадаг нь цагаан, цэнхэр, шар гэх мэт өнгөтэй байдаг бөгөөд тэд үүнийгээ ахмадуудад барьж, хүндэтгэлээ илэрхийлдэг байна.
18
Малчин бүрт өөр өөрийн гэх тамга байдаг. Тэд үүгээрээ морио тамгалж, өөрийн эзэмшлийнх гэдгээ тунхагладаг байна. Мөн морио тамгалахдаа багахан найр хийдэг гэнэ.
19
Дундад зууны монголын хүнд морьт цэрэг нь тус бүр 30 сумтай 2-3 саадаг, махир сэлэм, дайсныг жадлах, дэгээдэх сэрвээт жадаар зэвсэглэж мод, шир, төмөр, халх бамбайн арьс, мяндас, ширмэл, гархин хөө хуяг, ялтас ширэн дуулгатай байжээ. Харин хөнгөн морьт цэрэг нь урт хөнгөн жад, хурц ясан ба төмөр зэвтэй нум сум хэрэглэж, цэрэг бүр ташуур, бугуйл ганзагалж, хэт хутга, хуурай, шөвөг, билүү, зүү утас биедээ авч явдаг байсан аж.
20
Монгол улсын төрийн далбаа нь өөртөө гүн утгыг агуулдаг. Улаан цэнхэр улаан гэх өнгөний хослолтой бөгөөд улаан хэсэг дээр нь алтан соёмбо байрлана. Энэхүү алтан соёмбо нь мандан бадрах, эв найрамдалтай байхыг бэлгэдсэн байдаг юм.
21
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монголын анхны сансарт ниссэн хүн билээ. Тэрээр 1981 оны 3-р сарын 22-нд хөдөлсөн бөгөөд сансарт 7 өдөр, 20 цаг, 42 минутыг өнгөрөөсөн гэдэг.
22
Дамдины Сүхбаатар нь Монголчуудын хувьсгалын эцэг гэгддэг юм. Тэрээр хэсэг бүлэг нөхөдтэйгээ эвлэлдэн нэгдэж, Манжийн дарлалд олон жилийг өнгөрөөсөн улс орноо зөв замд чиглүүлж, хувьсгал хийж чадсан байдаг. Өдгөө түүний хөшөөг босгож, төв талбайд байршуулсан байдаг аж.
23
Чингис хаан ард иргэдээ татвараас зайлсхийх, урсгал усанд бохироо угаах, бие засах зэргийг хатуу хориглодог байсан бөгөөд, эс бөгөөс толгойг нь авч цээрлүүлдэг байжээ. Тэрээр энэ мэтчилэн хууль дүрмийг ягштал баримтлуулж, ард иргэдээ захирч явсан хүчирхэг удирдагч билээ.
24
Монгол хэл нь Алтай язгуурын хэлд багтдаг юм. Мөн үүнд Турк, Казак, Узбек, Солонгос зэрэг хэлнүүд ч багтана.
25
Тус улсын гол шашин нь шарын шашин болон бөө мөргөл юм. Шашны мөргөлдөөн үүснэ гэсэн асуудал огт байдаггүй бөгөөд эзэн богд Чингис хаан бөө мөргөлийг шүтдэг байсан гэдэг.
Та энэхүү мэдээллийн өмнөх дугаарыг доорх линкээр орж үзээрэй.
~ Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ ~