Жолооч нарын гаргадаг 10 алдаа

Автомашин жолоодно гэдэг холыг ойртуулж, хөтөч болох авч болгоомжгүйгээр ашигласан тохиолдолд аминд ч хүрч болох аюултай эд. Тэдэнд мөрдөх ёстой дүрэм журам гэж байх боловч өдөр тутамдаа анзааргагүйгээр болон хэт яарснаас болж дүрэм зөрчих, цаашлаад бусдын эд хөрөнгийг сүйтгэх, аминд хүрэх гэх мэт аюулыг дагуулж байдаг. Ингээд та бүхэндээ жолооч нарын гаргадаг түгээмэл 10 алдааг танилцуулъя.

Жолооч нарын гаргадаг 10  алдаа

1 Суудал

Суудлаа өөртөө тааруулж сууна гэдэг мөн л асуудалтай. Нэг бол хэт хойш болгож, нэг бол хэт урагш болгох зэрэг нь таны тав тухыг алдагдуулхаас гадна маш их эрсдлийг дагуулж байдаг. Та гараа эгц шулуун болгон, жолооны хүрдэнд байршуулахад гар тань нугларахгүй таарах ёстой бөгөөд энэ нь таны суудлын зай яг тохирсныг илтгэнэ. Харин өндөр намын тухайд өвдөг тань яг нугаларч таарах ёстой аж. Ингэснээр та хамгийн тухтай байрлалаа олж, машин барихад ямар ч төвөггүй болох юм.

Суудал

2 Дуут дохио

Зам дээрх саадыг хойно яваа машинд мэдэгдэх гэх мэт зайлшгүй тохиолдолд дуут дохио өгч, бусдад анхааруулах нь зүйн хэрэг. Гэхдээ ямар ч зүйлсийн тун хэтэрвэл хог болж хувирдаг тул чухал хэрэг гараагүй бол аль болох дуут дохиог хэрэглэхгүй байхыг зөвлөе. Таны дарсан ганц дуут дохионоос болж, нялхас гүн нойрноос сэрж, цочсон нэгэн унаж, бүдэрч гэхлэн үүсэх асуудал өч төчнөөн байдаг билээ. Ялангуяа хороолол дотор дуут дохио дуугаргах хориотой байдаг. 

Дуут дохио

3 Хэт удаан явах

Та хөдөлгөөнд оролцож байхдаа шалтгаангүйгээр хэт удаан явах нь хууль бус юм шүү. Мэдээж тохирох хурдыг цаанаас нь зааварлаж өгсөн байдаг боловч үүнээс улбаалан хурдаа огцом хасах нь тун ч аюултай байна. Учир нь таны ард ойрхон явж байсан машин таныг огцом хурдаа хассаны улмаас осолдож, машиныг тань мөргөж мэднэ. Мөн хотын замд хэт удаан явах нь бусдад төвөг удаж, цаг завийг нь гарздаж байгаа хэрэг болох юм.

Хэт удаан явах

4 Эгнээгээ буруу эзэлдэг

Замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу тухайн жолооч явах чиглэлээс хамаарч, голын, захын гэхчлэн эгнээнд байршин явдаг. Гэтэл зарим жолоочид яаруу, адгуу зангаасаа болж, сийрэг эгнээ рүү орж, улмаар түгжрэл үүсгэх гол шалтгаан нь болдог аж. Ийн эгнээ байр сольж явсаар та ердөө л 10-15 минут л хождог юм шүү. Тиймээс бусдад төвөг удаж, уур бухимдлыг нь барж, эрсдэлтэй алхам хийхээс аль болох татгалзаж байгаарай.

Эгнээгээ буруу эзэлдэг

5 Гэрлээ шилжүүлдэггүй

Ялангуяа хурдны замд яваа тохиолдолд машин зөрөх болгонд гэрлээ шилжүүлж байх нь жолооч нарын эрхэм үүрэг байлтай. Гэтэл зарим жолооч нар огтхон ч гэрлээ шилжүүлж, ойрын гэрэл дээрээ тохируулдаггүй бөгөөд үүнээс нь болж хүний амь эрсдэж ч болно гэдгийг ухаардаггүй юм. Энэ нь жолооч нарын гаргадаг томоохон алдааны нэг билээ. Мөн хотод холын гэрлээ асааж явахыг хориглодог бөгөөд энэ нь урдаас ирж буй машины үзэгдэх орчинд саад болж байдаг юм. 

Гэрлээ шилжүүлдэггүй

6 Эргэлт

Эргэлт хийнэ гэдэг урлаг, тэр ч бүү хэл бүхэл бүтэн шинжлэх ухаан гэдгийг ойлгодоггүй. Үнэн хэрэгтээ цэвэрхэн, зөв эргэлт хийх нь хамгаас чухал. Ялангуяа туршлага муутай, шинэхэн жолооч нар эргэхдээ зайгаа тооцоололгүй, элдэв осол гаргах, эсвэл тулж орхиод дахин ухарч, урагшлах шаардлага гардаг. Энэ нь таныг ухаан болоод чадвар муутай нэгэн мэт харагдуулахаас гадна эрсдэл өндөртэй юм.

Эргэлт

7 Гар тоормостой явах

Бид машинаа зогсоохдоо гар тоормосоо татаж, гарч явдаг. Харин эргэж орж ирээд гар тоормосоо буулгахаа мартаж, тэр чигээрээ явах нь элбэг тохиолддог юм. Гэвч энэ нь машинд тань маш их хор хөнөөлтэй байдаг аж. Ийн байдалтай удаан явснаар машины дугуй шатах, цаашлаад буудахад ч хүргэж мэднэ. Тиймээс та ямагт анхааралтай байж, машинаа гамнаж эдлээрэй.

Гар тоормостой явах

8 Тормос

Хэрэв та механик хөдөлгүүртэй машин ашигладаг бол энэхүү зөвлөмжийг анхааралтай уншаарай. Тус төрлийн машинууд огцом, дээш өгсөж яваад түр зогсолт хийх тохиолдолд тормос дээрээ хөлөө тавьж байхаас илүүтэй араандаа хийх нь аюулгүй юм. Ийн тормозоо гишгэж, зогсолт хийх тохиолдолд тормос алдаж, машин ухрах магадлал өндөр байдаг билээ.

Тормос

9 Толио тааруулах

Толио өөрт тааруулах нь маш чухал байдаг. Эс бөгөөс элдэв осол гарах эрсдэл өндөр байдаг юм. Харин шинэхэн жолооч нар толио өөрт яг тохируулан, байршуулж чадаагүйгээс болж, нэлээдгүй асуудалтай тулгардаг байна. Толио далий, буруу тааруулвал та хүзүүгээ нааш цааш болгон хөдөлгөх шаардлага гарах тул тун ч төвөгтэй юм шүү. Та яг л өөрийн хамгийн тухтай байрлалаа эзэлж байгаад толио дахин тааруулаад үзээрэй.

Толио тааруулах

10 Турбо хөдөлгүүрийн сул тал

1980-аад оны үед турбо хөдөлгүүрт машин ихээр үйлдвэрлэгдэж байсан боловч нэгэн үе тасалдаж, энгийн хөдөлгүүрт машин трэнд болж байсан билээ. Харин өдгөө эргээд бүхий л машин турбо хөдөлгүүртэй болон шинэчлэгдэж байгаа юм. Энэ нь хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шатах холимогийн дүүргэлтийг сайжруулж, хөдөлгүүрийн эргэлтээс хамаарч шатах процессыг хурдасгах зориулалттай бүтээгдсэн нэмэлт төхөөрөмж билээ. Гэхдээ энэ нь ч мөн сул талтай. Таны машины хөдөлгүүрийн тос болон шатахууныг жирийн машинаас илүү ихээр зарцуулж байдаг төдийгүй мотор хурд, хүчтэй болох тусам хаазаа гишгэж, осол аваар гарах эрсдэл өндөр болдог билээ.

Турбо хөдөлгүүрийн сул тал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()