1
Аргентинд бутархай зоосон мөнгө байхгүй болжээ.
Та худалдан авалт хийхийн тулд томоохон супермаркетад ортол таниас уучлалт гуйж өнөөдөр худалдаа хийх боломжгүй хэмээн хэллээ. Тэгвэл та мэдээж энгийн дэлгүүр орж хэрэгтэй зүйлээ авах болно. Харин таны хариулт мөнгөний оронд шоколад, чихэр өгвөл та яах вэ? Автобусанд суух билет авах гэтэл танд бутархай мөнгө байхгүй байлаа. Харин жолооч танд тулгарсан асуудлыг ойлгож бүхэл мөнгийг тань бутархай болгох санал тавих боловч энэ нь зах зээлийн ханшаас 60 дахин бага байх гэнэ.
Дээрх хачирхалтай бутархай мөнгөний гачигдал Аргентинд хэдэн жилийн өмнөөс илэрсэн байна. Яагаад бутархай мөнгөнүүд алга болсон талаар хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа аж. Харин Аргентины удирлагууд үүнд энгийн ардыг буруутгаж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар ардууд зоосыг хадгалах эсвэл төмөр их үнэтэй байгаатай холбогдуулан хайлуулж байна хэмээн үзсэн байна. Харин иргэд улс орноо хангалттай хэмжээний зоосон мөнгө гаргахгүй байна хэмээн буруутгаж байгаа гэнэ. 2008 онд 500 сая орчим зоосон бутархай мөнгө гүйлгээнд оруулсан боловч энэхүү асуудал өдөр ирэх тусам хурц болж байна.
Наймаа, арилжаа хийхэд үнэхээр хэцүү болсон байна. Учир нь худалдагч нарт хариулж өгөх хариулт бутархай мөнгө байхгүй байсан аж. Томоохон дэлгүүрүүд ажиллахаа больсон бөгөөд харин хувиараа наймаа эрхлэгчид хариулт мөнгөний оронд ямар нэг шоколад, чихэр, бохь мэт зүйлүүдийг үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа гэнэ. Банкинд хүртэл нэг хүнд өгөх зоосон бутархай мөнгөний хязгаарыг тогтоосон байна. Харин үүнийг Аргентины засгийн газар эсэргүүцэж байгаа бөгөөд энэхүү хязгаарыг тогтоовол өндөр хэмжээний торгууль ноогдуулах болно хэмээн зарласан байна.
Харин энэхүү бутархай мөнгөний гачигдал автобусны жолооч нарт л сайнаар нөлөөлсөн бололтой. Тэд бүхэл мөнгийг худалдан авч бутархай болгож өгч байгаа ч хэд дахин хямд үнээр худалдан авч байгаа гэнэ.
2
Хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн мөнгийг үйлдвэрлэж байв
1862 он буюу Америк улсад иргэний дайн хоёр дахь жилдээ өрнөж байх үед улсаас гүйлгээнд оруулсан зоосон мөнгөний хэрэглээ үгүй болж эхэлсэн байна. Ямар нэгэн бизнес хийхэд хэцүү байсан аж. Учир нь засгийн газар хоёр хэсэгт хуваагдаж тус бүр өөрсдийн цаасан мөнгийг гүйлгээнд оруулж байсан байна.
Үүнээс болоод хувиараа бизнес эрхлэгчид хүртэл өөрсдийн гэсэн мөнгийг гүйлгээнд оруулж байсан бөгөөд энэ нь Иргэний дайны үеийн зоосон мөнгө гэдгээрээ алдартай. Энэхүү зоосон мөнгөнүүдийг дэлгүүрийн эзэд, цэргүүд болон энгийн ард хүртэл хэрэглэж байсан аж. Зоосон дээр ихэвчлэн тухайн зоосыг гүйлгээнд оруулсан байгууллагын нэр эсвэл ямар нэг үндсэрхэг үг хэллэг “Хэрвээ Америкийн туг дээр хэн нэгэн гишгиж байвал түүнийг шууд бууд” -гэх мэтээр бичдэг байсан аж.
Хамгийн гол асуудал нь энэ үед Америкийн эдийн засаг дэлхийн жишигт нийцэж байсан бөгөөд энэхүү олон зоосон мөнгөний ард засгийн газрын хадгалж буй их хэмжээний алт байсан аж. Энэ нь гүйлгээнд орсон зоосон мөнгө ямар ч үнэ цэнэгүй болохыг илэрхийлж байна.
1864 онд үүнд Засгийн газар оролцож янз бүрийн зоос, билет болон цаасан мөнгө хэрэглэхийг маш хатуу чанд хориглосон бөгөөд хуулийг зөрчсөн тохиолдолд 2000 доллараас 5 жилийн хорих ял хүртэл арга хэмжээг авна хэмээн мэдэгджээ.
3
Британийн хөлөг онгоц
Та шуудангийн хайрцагаа нээж үзтэл хайрцаг дотор дүүрэн мөнгө байна гээд төсөөлөөд үз дээ.
Харин та энэхүү баяртай мэдээг танилууддаа яаралтай дуулгасан боловч тэд мөн ийм шуудан хүлээн авсан гэж хэлэв. Гэтэл маргааш нь бүр түүнээс их хэмжээний мөнгийг олов. Хэсэг хугацааны дараа мөнгөө хийх газар ч олдохоо больжээ.
4
Америкчууд цаасан мөнгө хийх анхны оролдлогыг 1775 онд буюу тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн эхлэл үед хийсэн байна. Америкийн ирээдүйн хууль тогтоох байгууллага болох “ Эх газрын холбоо” –ыхон цэргийн хоол хүнс, зарлагад хэрэглэх мөнгийг бий болгосон аж. Энэ үед Америкийн эдийн засаг дэлхийн жишигт нийцээгүй байсан бөгөөд энэхүү мөнгө ямар ч үнд хүрэхгүй аж.
Харин Британийн цэргийн хүчнийхэн өрсөлдөгч нарынхаа замыг хаахын тулд Phoenix дайны талбар дээр яг дээрхтэй ижил мөнгийг хийж хуурамчаар маш их хэвлэж эхэлсэн байна. Энэ бол анхны дайны үеийн мөнгөний уналт байсан юм.
Үүний хамгийн гол зорилго нь Америкийн шинэ мөнгийг хуурамч хэмээн иргэдэд итгүүлж, Америкийн эдийн засгийг нурааж ялалтыг Британийн талд авчрах зорилготой байсан байна. Энэхүү хуурамч мөнгийг маш их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үнэхээр зах зээлд нөлөөлж эхэлсэн аж. Британичуудын төлөвлөж байсны дагуу Америкийн иргэд энэхүү мөнгөнд итгэл алдарсан бөгөөд аль болох энэ мөнгийг хэрэглэхгүй байхыг оролдож байв. Эдгээр мөнгөөр наймаа хийхээ больсон байна.
Британичууд өөрсдийн ялалтандаа хэтэрхий итгэлтэй байсан учраас хийж байсан зүйлээ ч нуухаа больсон аж. 1777 онд тэд Америкийн сонинд хуурамч мөнгийг цаасных нь үнээр худалдаж авна гэсэн зарыг хэвлэсэн байна. 1781 онд энэхүү мөнгө үнэ цэнээ бүр мөсөн алдсан бөгөөд “эх газрын холбоо”-ыхон мөнгөний гүйлгээг хаасан аж.
5
Унгарын инфляци 13 600 000 000 000 000%
Алим авах гээд дэлгүүрт ирээд түрийвчээ гэртээ мартчихжээ. Тэгэхээр та авах гэж байсан алимаа буцааж тавиад мөнгөнийхөө араас явах нь мэдээж. Харин эргэж ирээд хартал таны өмнө харсан үнээс хоёр дахин илүү үнэ байхыг олж харах болно. Харин маргааш нь бүр 5 дахин илүү үнэтэй болчихсон байв. Ингээд хэдэн сарын дараа та зүгээр алим авахын тулд өөрийн унаж буй машиныг худалдаж авахдаа төлж байсантай тэнцэх мөнгө төлөх болно.
1945-1946 оны үед Унгар улс үнийн хөөрөгдөлд маш их өртсөн байна. Энэ үед бүтээгдэхүүний үнэ 15 цаг тутам хоёр дахин нэмэгдэж байсан байна.
1920-иод оны үед Унгар дэлхийн нэгдүгээр дайны үед ихээхэн хохирол амссан бөгөөд инфляцид өртсөн нь 1925 оны мөнгөний шинэчлэлийн гол эх үүсвэр болсон юм. Унгарын кроны оронд алтан пенгёг хэрэглэх болсон нь тухайн үеийн хамгийн тогтвортой мөнгөний нэгж байсан аж. Харин Дэлхийн Хоёрдугаар дайны дараа Унгар өөрсдийн хөрөнгөний 40%-ийг алдсан байна. Үүнээс гадна ЗХУ-д нийт хөрөнгөнийхөө 25-50%-ийн нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон аж.
Пенгёгийн ханш улам буурсаар л байв. Ингээд эцэст нь 100 сая цаасан мөнгө болон нэг тэрбум пенгёг гүйлгээнд оруулсан байна.
Харин “форинт” - хэмээх гадаадын мөнгөний нэгж орж ирснээр чөлөөт уналтыг зогсоож чадсан байна. Харин их хэмжээгээр гүйлгээнд оруулсан хэрэггүй болсон пенгё-г хаяхаас өөр аргагүй болжээ.