Таныг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж ч болох 10 тохиолдол

Бидний амьдрал үнэхээр баялаг, адал явдалтай зүйлсээр дүүрэн гэдгийг өнгөрсөн үеэс бэлээхэн харж болно. Тиймдээ ч аж төрөх, амьд явахад маш олон зүйлийг нүдээр харж, биеэр туулах хэрэгтэй болдог. Харин энэ явцдаа сөрөг хандлагатай үйл явдлыг хүссэн хүсээгүй туулснаар бидний сэтгэц, бие махбодид ажиглагдаагүй өөрчлөлтүүд гарч, энэ нь даамжирсаар биднийг огт танихгүй, "галзуу" нэгэн мэт өөрчилж орхидог юм. 

Таныг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж ч болох 10 тохиолдол

1 Хурд хэтрүүлэх

Зөвхөн хурд хэтрүүлэн жолоо барьснаас болж жилд хэдэн мянган осол гарч байдаг. Ингэснээс гэм хоргүй энгийн ард хохирч, жолооч өөрөө ч амь эрсдэх нь бий. Өнөө үед онцын зөрчил гаргаагүй, зөвхөн хурд хэтрүүлэн жолоо барин цагдаад саатуулагдвал, эрхээ хураалгах, торгуулах гэх мэт арга хэмжээг авдаг болж. Харин 1920-оод оны дунд үед, иймэрхүү зүйлстэй нүүр тулгарахад эрх хасах, цаашлаад шоронд хорих, бүх насаар нь эрхийг нь хураах зэрэг ял шийтгэлүүд авагддаг байсан аж. Хурд хэтрүүлэх нь бидний стрессийн хэмжээ, уур бухимдал зэргээс шууд шалтгаалдаг. 

Хурд хэтрүүлэх

2 Шашинд хэт донтох

Бид хичээлээ хийхдээ ч, тэгж их хичээл зүтгэл гаргах нь тун цөөн. Гэвч зарим итгэгч нар шашны номлол, сурах бичиг, цуглаанд хэт донтож, өөрөө ч ганцаараа бус араасаа хэд хэдэн иргэдийг дагуулан, тархийг нь угаадаг. Энэ нь ялангуяа Христийн шашинтнуудад түгээмэл ажиглагддаг. Хэт их мухар сүсэгтэй байх, түүндээ оюун ухаанаа цоожилж, өөрийгөө хязгаарлах нь биднийг хүндхэн байдалд оруулдаг. 

Шашинд хэт донтох

3 Өглөө ном унших

Номын хорхойтнууд л үүнийг мэдэх биз ээ... Хэрвээ нэг л уншаад, дотор нь орчихвол номын сүүлийн хуудас хүртэл уншихыг зорино. Үүрийн гэгээ, үдшийн бүрий хүртэл зөвхөн номондоо л төвлөрч, түүгээр амьдардаг. Тиймээс ч маш олон хүмүүс ингэсээр цаашлаад номын солиотой болох, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хүртлээ хүндэрдэг. Харанхуйд ч гэрэл барьж ном унших, өглөө сэрээд номоо шүүрч авах гээд тэднийг номоос салгах аргагүй мэт... Ялангуяа өглөө ном унших нь тухайн өдрийн ажлын бүтээмжийг 40 хувиар бууруулж, элдэв гутранги бодлуудыг толгойд суулгаж байдгийг өөрсдөө ч бид анзаардаггүй. 

Өглөө ном унших

4 Архичин эцэг

Гэр бүлийн уур амьсгал итгэл, харилцан хүндлэл дээр оршдог. Үр хүүхдийн цангинасан инээд хөөр, эхнэрийн сайхан инээмсэглэл, эцэг хүний ноён нуруу гэр бүлийг бат бөх, аз жаргалтай болгодог билээ. Гэтэл тухайн гэрт архидалт, хүчирхийлэл оршиж байгаа үед, тэр гэр бүл хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Олсон хэдэн төгрөгөө архинд зарцуулж, үр хүүхдээ зодож, дарамталж амьдардаг бол тухайн гэр бүлээс ирээдүйд өөртөө итгэлгүй, ядруу, аймхай нэгэн урган гарч ирнэ. Харин хөвгүүдийн хувьд эцгийнхээ зэрлэг балмад зан, архины донг дуурайх эсвэл бүр жигшиж, амьдралыг үзэн яддаг нэгэн ч болж мэднэ. 

Архичин эцэг

5 Ядуурал

Ядуу зүдрүү байдал хүмүүсийн сэтгэлгээ, ухамсарт маш муугаар нөлөөлдөг. Тэд өөрсдийгөө болон нийгмээ үзэн ядах, амьдралыг зүхэх хандлагатай болдог юм. Ялангуяа бага насны балчир хүүхэдтэй хүмүүст байдал илүү хүндээр тусдаг гэхэд болно. Хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа хүмүүст, үр хүүхдээ тэжээж, тэтгэхэд хүрэлцэх мөнгө, ажил байхгүй. Тиймээс ч энэ нь маш хүндээр тусдаг гэхэд болно. Энэ мэт шалтгаанаас үүдэн үр хүүхдээ гудманд хаях, төөрүүлэх зэрэг хүнээс гарамгүй харгис үйлдлүүд гарсаар байдаг. 

Ядуурал

6 Эр хүн шиг байх

Бүсгүй хүн байж яг л эр хүн аяглаж, аашилж, эр хүний хийдэг хар бор ажлыг хийх, хүнд замаар амьдрал ахуйгаа авч явдаг бүсгүйчүүд маш олон. Гэрт орж эм, гадаа гарч эр болсоор хэдэн хүүхдээ өлсгөхгүй, цангаахгүйн тулд байдаг чадлаараа зүтгэнэ. Энэ мэт амьдралаар өрх толгойлон, амьдралд нухлуулан байгаа бүсгүйчүүд дэндүү олон юм. Хүйсийн тэнцвэргүй, иймэрхүү байдал нь цаашлаад сэтгэцийн эмгэгтэй болгох, архи, мансууруулах бодист донтуулах, бүр хүйсээ солиулах гэх мэт сөрөг үр дагаврыг авчирж болно. 

Эр хүн шиг байх

7 Татах өвчин

Унаж татах өвчин нь амьдралыг үнэхээр хүнд болгодог өвлөлүүдийн нэг билээ. Энэ нь хэзээ сэдэрч, дахихыг мэдэхгүй юм. Учир нь тархи, сэтгэцийн өвчлөлтэй холбоотой аж. Гэр бүлд иймэрхүү хүн байхад түүнийг асрах, сувилах дээр нь тухайн хүнд ч гэсэн маш хүнд байдаг. Хүнээс хамааралтай байна гэдэг нь хэн хүний хүсээд байх зүйл биш билээ.

Татах өвчин

8 Хөгшин хүнтэй гэрлэх

Ялангуяа 19-20-р зууны үед бага насны охидыг өөрөөс нь үе мултарсан хөгшин хүнтэй хүчээр гэрлүүлж, дэндүү балчир насандаа хүний хань, хүүхдийн ээж болгодог байсан. Энэ мэт бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийг бага балчираас нь өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болгож орхидог. Цаашлаад их дарамт, хүчирхийлэл дунд өөрийн ухаанаа алдах, сэтгэцийн эмгэгтэй ч болж мэдэх талтай. 

Хөгшин хүнтэй гэрлэх

9 Олон цагаар ажиллах

Ямар ч амралтгүй, олон цагаар ажиллах нь хүнийг мэдрэлийн ядаргаанд оруулж, хөгшрөх процессийг хурдасгадаг. Өдөрт 10 цаг болон түүнээс дээш ажиллах нь хүнийг маш ихээр ядрааж, амьдралын идэвхигүй болгодог. Энэ л дангаараа хүнийг мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэх хангалттай шалтгаан болдог юм.  

Олон цагаар ажиллах

10 Хүнтай муудалцах, ам зөрөх

Хүнтэй муудаж маргах, байнгын стресстэй ажиллах нь хүнийг маш ихээр ядрааж, бухимдуулдаг. Энэ нь сэтгэл зүйтэй маш их холбоотой билээ. Тйимээс аль болох тайван байж, хэрүүл маргаанаас хол байх нь өөрт тустай. Учир нь үргэлж иймэрхүү зүйлстэй учирч, өөрийгөө ядраах нь дахин сэргэхгүйгээр тархины эд эсийг үхүүлж байдаг юм.

Хүнтай муудалцах, ам зөрөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()