Наранд түлэгдсэн арьсаа хэрхэн хурдан эдгээх вэ?

Зун цаг хэдий сайхан ч хэд хэдэн сул талтай. Нарны илчийг мэдэрч, нуруугаа гарсан майк өмсөж, давхар хувцсаа тайлмагц асуудлууд эхэлнэ дээ. Наранд түлэгдэж хорсох арьсаа хараад ямар ч хүн байсан шаналах нь лавтай. Иймд та бүхэндээ наранд түлэгдсэн арьсаа хэрхэн хурдан хугацаанд эдгээх багахан зөвлөгөөг бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Наранд түлэгдсэн арьсаа хэрхэн хурдан эдгээх вэ?

1 Жин тавих

Түлэгдсэн хэсэгт жин тавьж эмчлэх нь шалгарсан аргуудын нэг юм. Эхлээд хүйтэн усаар жин тавьж болно. Ингэхдээ алчуураа хүйтэн усаар норгож, түлэгдсэн хэсэгтээ тавина. Энхүү үйлдлээ 10 минут тутамд давтсанаар улайлт, өвчин нь алга болж, түргэн эдгэрэх юм. Мөн үүнээс гадна хөнгөн цагааны ацетатыг ашиглан, түлэгдсэн хэсгийн загатналтыг багасгаж болно. Үүнийг устай хольж, түлэгдсэн хэсэгтээ түрхэнэ.

Жин тавих

2 Хүнсний бүтээгдэхүүн ашигла

Овьёосны гурилыг усаар зуурч, түлэгдсэн арьсандаа түрхэж, 2-4 цаг болоод дахин нэмж түрхээрэй. Мөн шанцайны ургамлыг буцалсан усанд чанаж, шүүсийг нь хөргөөд алчууранд шингээж, түлэгдсэн хэсгээ арчиж, эмчилнэ. Бас өөр нэгэн арга нь тараг юм. Таргийг мөн л түлэгдсэн хэсгүүдэд түрхэж, хүйтэн усаар угааж цэвэрлээд арчилгүй өөрөөр нь хатаагаарай.

Хүнсний бүтээгдэхүүн ашигла

3 Савангаас татгалз

Хэрэв та арьсаа наранд түлсэн бол савангаас татгалзаарай. Энэ нь байдлыг улам дордуулж, арьсыг тань хуурайшуулна. Харин үүний оронд та нэг аяга алимны цууг хүйтэн усанд хийж, ороорой. Энэ нь өвдөлтийг намдааж, түргэн эдгээх аж. Мөн хүнсний содыг орохоор бэлтгэсэн усандаа хийснээр таны арьсыг тайвшруулж, өвчинг намдаах үйлчилгээг үзүүлнэ.

Савангаас татгалз

4 Дүрмийг баримтла

Та гадагш гарахаасаа 30 минутын өмнө биеийн тос түрх, гол нь таны сонгосон тос нарны хамгаалалттай байх шаардлагатай. Ялангуяа өглөөний 10-аасс өдрийн 15 цаг хүртэл нар хамгийн хортой туяаг ялгаруулдаг тул болж өгвөл тухайн цагуудад гэртээ байхыг хичээгээрэй. Мөн нэг хэсэгтээ биеэ ил гаргасан хувцас өмсөхгүй байх нь дээр юм. Үгүй бол түлэгдсэн арьс ахин нар үзэж, хорсоно.

Дүрмийг баримтла

5 Чийгшил

Мэдээж тос түрхэх ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тосоо хөргөгчинд байлгаж, бага зэрэг хөргөсний дараа түрхэх нь илүү үр дүн үзүүлдэг гэдгийг мэдэх үү? Та хүйтэн усанд орсны дараа тосоо түрхэж, арьсаа амрааж хэвшээрэй.

Чийгшил

6 Арьс арчилгаа

Тухайн нөхцөлд хамгийн ихээр тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн бол зуун настын орцтой бүтээгдэхүүн юм. Энэ нь таны арьсны үрэвслийг намдааж, шарх, сорвыг түргэх эдгээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн нүүр гэлтгүй түлэгдсэн бүхий л хэсэгтээ түрхэж, арчлах боломжтой аж. Хамгийн гол нь та өөрийгөө зуун настын харшилтай эсэхээ урьдчилж, мэдэх нь зүйтэй.

Арьс арчилгаа

7 Хөргөх

Таны арьс наранд түлэгдсэн бол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл тань бол түлэгдсэн хэсэгтээ хүйтэн жин тавих юм шүү. Учир нь тухайн хэсэг маш их халуу дүүгэн хорсож байдаг тул энэ нь өвдөлтийг намдаах шилдэг арга болдог юм. 

Хөргөх

8 Ид, уу

Та нарны түлэгдэлтийг дотроосоо ч мөн эмчилж болно. Ингэхдээ шингэн зүйлсийг маш ихээр уух хэрэгтэй төдийгүй уураг сайтай хоол хүнсийг идэх нь түргэн эдгэрэх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн төрөл бүрийн жимс идэж байх нь тус болох юм. Учир нь жимс өөртөө их хэмжээний ус агуулдаг билээ.

Ид, уу

9 Амар

Биеэ амрааж, эрч хүч нөхөж авснаар арьс тань түргэн эдгэрч, нөхөн төлжилт хурдан явагдана. Хэрэв таны хөл наранд түлэгдсэн бол аль болох дээш тавьж унтах нь өвдөлтийг намдааж, таныг шөнийн турш тайван амгалан нойрсуулах болно.

Амар

10 Цэврүү үсрэхээс сэргийл

Наранд түлэгдсэн биенд цэврүү үсэрвэл асуудал бүр л хүндэрнэ. Цэврүү үсэрч эхэлмэгц ноцтой арга хэмжээ авч, үүнийг цааш даамжруулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэхдээ цэврүүг хагалж, хатаах ёстой бөгөөд хэдий өвдөж байсан ч цааш халдварлахаас сэргийлж тус аргыг хэрэглэхээс өөр аргагүй юм. Та галын дөлд зүү ариутгаад цэврүүг хатгаж хагалаарай.

Цэврүү үсрэхээс сэргийл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()