Үхлээс эргэж ирсэн хүмүүс

Өнөөгийн шинжлэх ухааны салбарт тайлбарлахын аргагүй, гайхалтай зүйлс олон болсоор байна. Тэдний ихэнх нь үхэл болон үхлийн дараах амьдралтай холбоотой байдаг. Харин зүрх нь хэсэг хугацаанд зогсоод, үхэгдэгсдийн тоонд орсон хэдий ч эргээд амилсан түүх цөөнгүй байдаг нь анагаах ухааны салбарыг гайхшралд оруулаад байгаа юм. Ийнхүү бид та бүхэндээ үхлээс мултарсан хүмүүсийн гайхалтай түүхүүдийг хүргэж байна.

Үхлээс эргэж ирсэн хүмүүс

1 Луз Мираглос Верон (Luz Miraglos Veron)

Аналиа Боутер (Analia Bouter), өөрийн 5 дахь хүүхдээ хугацаанаас нь өмнө буюу 12 долоо хоногийн өмнө төрүүлжээ. Хүүхэд төрсөн ч, харамсалтай нь амьгүй гарсан байна. Эмч нар эцэг эхэд нь хүүхдийнхээ цогцсыг авахыг хүссэн аж. Тэд үүнээс 12 цагийн дараа хүүхдийнхээ цогцсыг авахаар цогцос хадгалах газарт ирсэн гэнэ. Гэвч тэд моргийн хаалгыг нээхэд гайхамшиг болжээ. Эмч нар хэдийгээр хүүхдийг нас барсан болохыг тодорхойлсон ч, хүйтэн моргт 12 цаг болсон хүүхэд гэнэт уйлж эхэлсэн байна. Тэдний охин амьд мэнд байжээ. Ийнхүү нүдэндээ нулимс тээсэн хосууд бяцхан охиноо тэврэн эмнэлгээс гарсан байна. Тэрээр өдгөө эрүүл саруул өсч торниж байгаа ажээ. 

Луз Мираглос Верон (Luz Miraglos Veron)

2 Бага Альваро Гарса (Alvaro Garza, Jr.)

1987 онд, Альваро Гарса (Alvaro Garza) 11 настай байхдаа, тоглож байгаад мөстэй гол руу цөмрөн унасан байна. Ийнхүү 45 минутын туршид хөлдүү голд аврал эрэн хөвсөн бөгөөд түүнийг уснаас гаргахад биеийн хэм нь огцом унаж, хэдийн комад орсон байж. Яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэж, зүрхний хэм цочроох төхөөрөмжөөр цохиулжээ. Гэсэн ч хүүгийн биеийн байдал дээрдэхгүй байсан тул амьсгалын аппаратыг салгахаар зэхэж байв. 4 хоногийн дараа хүү гэнэт сэргэж, алхаж, тэр ч бүү хэл үг хэлжээ. Эмчийн үзлэгээр хүү цоо эрүүл байсан нь тогтоогдсон байна.

Бага Альваро Гарса (Alvaro Garza, Jr.)

3 Мичиган (Michigan)

Ти Хьюстон (Ty Houston) хэмээх эр, Мичиган мужийн нэгэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг байжээ. Тэрээр 2012 онд сонгуульд саналаа өгөх үеэрээ тусламж хүссэн бүсгүйн хаширгааныг дуулсан байна. Улмаар түүн дээр очиход бүсгүйн нөхөр газарт ухаангүй хэвтэж,  ямар ч амьсгал, зүрхний цохилтгүй болсон байв. Тэрээр залууг доош нь хэвтүүлэн, анхны тусламж үзүүлжээ. Түүнээс хэдхэн минутын дараа эр сэргэж, сувилагч эрээс "Би саналаа өгсөн бил үү?"  хэмээн асуусан гэдэг.

Мичиган (Michigan)

4 Йоханнесбург (Johannesburg)

2011 оны 7-р сард, 80 настай Өмнөд Африк эр амьсгал хураасан талаар цагдаагийнханд мэдээлэл иржээ. Тэд хөгшин эрийг цогцос хадгалах газарт хүргэж, хөргөгчинд хадгалсан байна. Түүнээс удалгүй 21 цагийн дараа нас барсан эр сэрж, хашгиржээ. Цогцос хадгалах газрын ажилтан үүнийг сүнс хэмээн санаж, хөшиж орхижээ. Улмаар чимээ гарсан өрөөнд очиж, хөргөгчийг нээхэд хөгшин эр, ажилтан руу галзуу мэт дайрсан гэдэг. Ийнхүү түүнийг эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байдаг.

Йоханнесбург (Johannesburg)

5 Кельвин Сантос (Kelvin Santos)

Бразилаас ирсэн 2 настай хүү, зогсолтгүй ханиалгасаар нас барсан байна. Түүнийг нас барснаас 3 цагийн дараа гэнэт сэргэж, ус өгөхийг хүсчээ. Гэвч усаа ууж дуусгалгүй ахин амьсгал хураасан аж. Хүүг эмнэлэгт хүргэн, зүрхний хэмнэл сэргээх төхөөрөмжид оруулахад гэнэт сэргэн, 2 дахь удаагаа үхлээс аврагджээ.

Кельвин Сантос (Kelvin Santos)

6 Карлос Камежо (Carlos Camejo)

33 настай Венесуэл эр, хурдны зам дээр явж байхдаа осолдож, нас барсан байна. Улмаар түүнийг цогцос хадгалах газарт хүргэж, удалгүй эхнэрт нь хэл дуулгажээ. Эхнэр нь нөхрөө мөн эсэхийг харахаар моргт ирэхэд нөхрийх нь эрүү чичигнэж байсан аж. Улмаар түүнийг сэхээн амьдруулах тасагт хүргэж, шархыг нь боожээ.

Карлос Камежо (Carlos Camejo)

7 Эрика Нигрелли (Erica Nigrelli)

Миссури мужид багшилдаг Англи хэлний багш бүсгүй, жирэмсний 36 долоо хоногтой байхдаа өвдөж, төрөхийн хүндрэлийн улмаас амьсгал хураажээ. Бүсгүйг нас барсны дараа охиныг эсэн мэнд гарган авч, бүсгүйн биеийг цогцос хадгалах газарт хүргэжээ. Бүсгүйн нөхөр моргт очиход эхнэр нь гэнэт амьсгалж эхэлсэн байна. Ийнхүү тэрээр 5 хоногийн турш комад байсан боловч, сэргэж, өдгөө эрүүл саруул байгаа юм. 

Эрика Нигрелли (Erica Nigrelli)

8 Мандло (Mandlo)

Өнгөрсөн 3-р сард, нэгэн биеэ үнэлэгч бүсгүй, зочид буудлын өрөөнд нас барсан гэх дуудлага ирсэн байна. Улмаар түүнийг оршуулах ажиллагааны үеэр гэнэт сэргэж, "Та нар намайг алахыг хүсээ юу" хэмээн хашгирсан аж. Үнэхээр хачирхалтай байгаа биз.

Мандло (Mandlo)

9 Ли Шуйфэнг (Li Xiufeng)

БНХАУ-ын иргэн, 95 настай хөгшин эр нас бараад 6 хоногийн дараа гэнэт сэргэжээ. Түүнийг олох мөчид тэрээр орон дээрээ амьсгалгүй байсан бөгөөд, оршуулах ёслолын үеэр гэнэт сэргэсэн байна. Түүнийг сэргэх үед, гэр бүл болон оршуулгад оролцсон хүмүүс бараг бүгд л цочролд орсон гэхэд болно. Хөгшин эрийг эмч нар үзээд тархины бэртэл авсан болохыг хэлжээ.

Ли Шуйфэнг (Li Xiufeng)

10 Людмила Стеблицкаяа (Lyudmila Steblitskaya)

2011 оны 11-р сард, түүний охин Настя эмнэлэгт эхийгээ эргэхээр очиход, эмч нар эхийг нь нас барсан хэмээх аймшигт мэдээг дуулгажээ. Ийнхүү Людмилаг цогцос хадгалах газарт хүргэж, ойролцоогоор 21 цаг болсон байж. Гэтэл тэрээр гэнэт сэргэж, орилжээ. Энэ үеэр охин нь эхийгээ эргэхээр таарч, нүдэндээ ч итгээгүй гэнэ. Учир нь охин нь эхийгээ оршуулах ажиллагаанд бэлдэж байсан ажээ.

Людмила Стеблицкаяа (Lyudmila Steblitskaya)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()