1
Сургууль дээрээ өдрийн хоол иднэ гэдэг тэдний хувьд зүгээр ч нэг цайны цагаа өнгөрөөж буй хэрэг биш, харин боловсролын системийнх нь бас нэгэн чухал хэсэг байдаг. Сайтама хотын дунд сургуулийн 5-6-р ангийн хүүхдүүдийн тухай энэхүү бичлэг дээр харуулна.
2
Сургуулийн гадаа ногооны талбай байх бөгөөд дунд ангийн сурагчдын өөрсдийнх нь тарьж ургуулсан төмс ногоог хураан авч, хоол хийж сурагчдад үйлчилнэ. Сургуулийн гал тогоонд нийт 5 тогооч байх бөгөөд тэд өдөр бүр 3 цагийн хугацаанд нийтдээ 720 хүүхдийн хоол бэлтгэдэг аж.
3
Өнөөдрийн хоолонд нухсан төмс, лийрний соустай шарсан загас өгч байна. Түүнчлэн савтай сүү ч бас дагалдуулна. Хүүхдүүд цайныхаа цаг болохоор гэрээсээ авчирсан хормогч, малгай, маскыг зүүн, гараа угааж ариутгаад, хоолны өрөө лүү явж хоолоо авчирцгаах бөгөөд тогооч нарт баярлалаа хэмээн хэлэхээ мартахгүй.
4
Анги бүрт тусгай сүүний сав, аяга таваг, халбага сэрээ байна.
5
6
Сүүгээ ууж дууссаны дараа, бүгд хайрцгаа задалж, дахин боловсруулахад бэлтгэнэ.
7
Бүх хоолоо идсэний дараа тэд шүдээ угаацгаана. Иймийн тулд сойзоо өдөр бүр авч явдаг юм.
8
Хэрэглэсэн аяга тавгаа том ангийнхан бол гал тогоо руу оруулж өгнө, харин бага ангийн сурагчид цахилгаан шатныхаа тэнд үлдээдэг ажээ.
9
Шалаа ч мөн цэвэрлэнэ. Бүх зүйлсээ жин тан, цэвэр цэмцгэр болгож байж, тэд үдээс хойшхи хичээлдээ ордог байна. Дэлгэрэнгүйг доорх бичлэгнээс авч үзээрэй.