Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шинэ жилийг олон арга замаар тэмдэглэж болох боловч Өмнөд Солонгосын сургуулийн хүүхдүүд шиг угтсан бол хүүхэд бүрт тийм ч тааламжтай санагдахгүй л байсан болов уу. Учир нь шинэ жилийн үеэр эдгээр сурагчдыг Ансанагийн ойролцоо байх Тэбудо арлын “Цэнхэр луу” хэмээх хүүхдийн зусланд явуулж биеийн тамирын болон сэтгэл зүйн бэлтгэл хийлгэдэг аж. Бэлтгэлийг тэтгэвэрт гарсан усан цэргүүд хийлгэдэг байна. Сурагчид нүцгэнээр хүйтэн цасан дээр хэвтэж, том мод өргөх гэх мэт хүч хөдөлмөр шаардсан ажлыг хийдэг аж. Ингэж шинэ жил угтах нь төдийлөн таатай биш боловч магадгүй эрэгтэй хүүхдүүдийн хувьд эрүүл бие бялдар, чийрэгжихэд тус болж болох юм.