1
Солирын металл
1911 онд Египетийн Герзе хотоос нэгэн бунхан олж илрүүлсэн байна. Гэтэл тус бунхан дотор 9 ширхэг металл гоёлын шигтгээ байсан аж. Хамгийн сонирхолтой нь энэ нь бүр 2000 жилийн өмнөх үетэй холбогдож байсан төдийгүй тухайн үед ямар нэгэн металл эд байхгүй, бүр байх ч боломжгүй гэж үздэг. Гэтэл тус металл эдийг жижиглэн хувааж, гоёл чимэглэл болгон хэрэглэдэг байсан бөгөөд судлаачид магадгүй солир унаж, түүнээс үлдсэн металлаар энэ бүхнийг урласан байх хэмээх дүгнэлтийг гаргажээ.
2
Шивээс
Мэдээж өнөө үед бол шивээс хийлгэнэ, хийнэ гэдэг тийм ч гайхаад байх зүйл биш. Бид бүгд ямар нэгэн чухал зүйлийг арьсан дээрээ бичүүлж, хэзээ ч мартахгүй дурсамж үлдээхийг хичээдэг. МЭӨ 1300 онд амьдарч байсан ч толгой болон хуруу гар нь цагийн аясаар устаж үгүй болсон нэгэн цогцсыг судалж үзэхэд түүний хатсан арьсан дээр шивээс байгаа нь харагджээ. Гэтэл бас өөр 3 эмэгтэй муммиг шалгаж үзэхэд тэдэнд ч мөн яг адил шивээс, хүзүү болон нуруу хэсэгт нь байсан аж. Энэ нь тухайн үеийн бүсгүйчүүд шашин шүтлэгээсээ үүдэж ийнхүү шивээс хийлгэдэг байсан байх гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.
3
Чөтгөр
4000 жилийн өмнөх Египетчүүд маш их шүтлэгтэй хүмүүс байсан бөгөөд үхсэн хүмүүс бүгд чөтгөр болон эргэж ирдэг гэх мухар сүсэгт итгэдэг байжээ. Харин эрдэмтэд авсан дотроос 2 ширхэг чөтгөр дүрстийг олж илрүүлсэн юм. Энэ нь нохой биетэй боловч хүн толгойтой байсан нь хүн төрөлхтнийг цочролд оруулж орхисон юм. Тэд үүнийг эртний Египетчүүд буруу хэрэг хийн шийтгүүлж, тус ялд унасан хэмээн дүгнэсэн байдаг.
4
Зүрхний шигдээс
Зүрхний шигдээс нь орчин үед бол нэлээн нийтлэг өвчинд тооцогдоно. Суурин амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолтын хэвшил, хөдөлгөөн дутагдах, стресс ядаргаа зэргээс болж зүрх ачааллаж, өвдөх нь элбэг. Гэтэл эртний хүмүүс угтаа бол байнга шахуу хөдөлмөрлөж, хамгийн их уураг, шим тэжээл сайтай хоол хүнсийг идэж хэрэглэж байсан атал ийнхүү зүрхний шигдээсээр ч мөн өвчилж байжээ. Судлаачид 52 муммиг шинжилгээнд хамруулж судалж үзтэл тэдний 20 нь атеросклероз буюу судасны хатууралтай байсан төдийгүй нэг нь хааны удмын гүнж байсан юм. Магадгүй түүний тансаг цатгалан байдал болоод өөх тос ихтэй хоол хүнс зэрэг нь өвчлөлд нь гол нөлөө үзүүлсэн биз. Ийм өвчтэй хүмүүс дунджаар 45 насалсан байна.
5
Үсний засалт
Эмэгтэй хүн бүр л бусдад сайхан харагдах, өөртөө таалагдах гэж эрмэлзсээр ирсэн. Энэ нь эртний Египетийн бүсгүйчүүдээс л анх дэлгэрсэн гэж хэлж болно. 3300 жилийн өмнө амьдарч байсан нэгэн бүсгүйн гавлыг олж, шалгаж үзэхэд үс нь хэвээр байв. Яаж ч бодсон бүхэл бүтэн 3000 гаруй жил болсон гавал үснээсээ салаагүй байна гэдэг байж боломгүй. Харин үнэн хэрэгтээ энэ нь талийгаачийн өөрийн үс биш хиймэл үс байв. Тухайн үеийн бүсгүйчүүд өөрсдийн үсэндээ үс залгаж, гоёдог байсан нь тогтоогдсон билээ. Тус бүсгүйн биеийг нь оршуулсан боловч ийнхүү зөвхөн гавал нь олдсон ч мөн л гайхшрал төрүүлнэ.
6
Занданшуулсан ураг
100 жилийн өмнө Гиза хотоос нэгэн мумми олж илрүүлсэн бөгөөд энэ нь 45 см урттай байсан юм. Кэмбриджийн их сургууль үүнийг судлахаар болж, томографын шинжилгээ авч үзэн, үүнийг ургийн мумми болохыг олж тогтоосон аж. Энэ нь ердөө 16-18 долоо хоногтой байсан бөгөөд дутуу төрсний улмаас удаан амьдарч чадалгүй нас барсан байна. Тэд ийнхүү бяцхан ургийг занданшуулсан нь хүн бүрийг чухалчилж үзэн, эрхэмлэн дээдэлдэг байсныг илтгэнэ. Мөн энэхүү занданшуулсан ураг нь хамгийн жижиг мумми хэмээн нэрлэгдэх болсон билээ.
7
Египетчүүдийн хорт хавдар
Бид хорт хавдар гээч өвчнийг хожуу сүүлд үүссэн хэмээн эндүүрдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эртний Египетчүүд ч мөн хорт хавдраар өвчилж, амиа алдаж байсан аж. 4200 настай муммиг Испаний их сургуульд судалж үзсэн байна. Тус мумми нь эмэгтэй байсан бөгөөд түүнийг томографын шинжилгээнд хамруулахад хөхний хорт хавдартай байсан гэдэг нь илэрчээ. Мөн 2011 онд 2250 настай муммид судалгаа хийхэд эрэгтэй шарил байсан ба тэрээр түрүү булчирхайн хорт хавдартай байсан гэдэг нь илэрчээ.
8
Эртний бичээс
2011 онд архелеогич Пьер Таллет (Pierre Tallet) судалгаа хийж яваад эртний бичээсийг олжээ. Энэ нь пирамид барьж байсан эд үеийн зүйлсийг бичсэн байсан аж. Үүнийг тайлж уншихад пирамид барихад тулгарсан асуудлыг товчхон бичсэн нь тогтоогдсон юм. Ямартай ч ийнхүү эртний Египетийн тэмдэглэлийг олж чадсан явдал нь маш том нээлт болсон байдаг.
9
Хатсан тархи
МЭӨ 525 онд Персийн хаан Камбис (Cambyses) Египет улсын нийслэл Мемфис хотыг зорин, хамгийн чадварлаг гэсэн архитектур, уран барималчдыг авч явсан аж. Харин тэд мэдлэг чадвараар дутуу дулимаг байсан тул удалгүй буцаасан гэдэг. Гэтэл үүнийг нотлов уу гэлтэй 2014 онд Египетийн алдарт уран барималчдын авсыг олж илрүүлэв. Харин тэдний авс гоё ганган байсангүй, зарим нь бага сага засахыг оролдсон боловч амжилтанд хүрээгүй, харин зарим нь зүгээр нэг халтартуулаад орхисон байв. Угтаа бол уран барималчид өөрсдийн авсыг хамаг чадвараа гарган урлах ёстой байсан боловч тэдний авьяас үүнээс илүү гараагүй нь илт байсан гэдэг.
10
Секс бичиг
Өнгөрсөн зуунд олж илрүүлсэн 2 бичгийг өдгөө Оксфордын их сургууль хөрвүүлэн орчуулах тал дээр ажиллаж байгаа бөгөөд ямартай ч энэ нь секс бичиг байна гэдгийг дуулгасан юм. Тус бичиг нь 1700 жилийн настай тул зарим нэг үсгийг гаргаж уншихад асуудал үүсээд байгаа аж. Энэхүү бичигт хайр дурлал, сексийн талаар бичсэн гэх бөгөөд удахгүй бүгдийг нь хөрвүүлэн танилцуулах юм.