Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй гадаадын иргэд Монгол улс, тэрчлэн их эзэн Чингис хааны талаар ярилцаж байна. Энэ нь бидний эх нутаг, ард түмэн төдий чинээгээр дэлхий нийтийн анхааралд байгаагийн илрэл билээ. Ийнхүү бид та бүхэндээ гадаадын сайтууд дээр бичигдсэн Монголчуудын тухай сонирхолтой мэдээллийг орчуулан хүргэе.

Гаднынхан Монголчуудын тухай ингэж бичжээ

1

Монгол улс анх Ар болон Өвөр Монгол хэмээх 2 хэсэгт хуваагдаж байсан ч, өдгөө Өвөр Монгол нь БНХАУ-ын биеэ даасан бүс нутаг болсон юм. 

2

Монгол улсын нийслэл хотыг Улаанбаатар гэдэг. 2008 оны байдлаар тус газарт 1 сая хүн амьдардаг гэх тооцоо байсан билээ. Хот нь анх 1639 онд байгуулагдсан бөгөөд 1778 оноос хойш нийт 28 удаа байршлаа сольсон байдаг.  

3

Монгол улс маш сийрэг, хүн амын нягтрал багатай газруудын нэг юм. 1 хүнд 4.3 хавтгай дөрвөлжин километр газар нутаг ноогддог байна.

4

Монгол улсын газар нутгийн хэмжээ нь, 1.564.116 хавтгай километр юм. Далайд гарцгүй орнууд дундаа газар нутгийн хэмжээгээрээ Казакстан улсын дараа ордог аж.

5

Монголын морьтон баатрууд олон хоногийн турш унд хоолгүй явдаг байсан тул, тэд малынхаа гэдсийг цэвэрлэж, түүндээ шар тос хийн, замдаа идэж, өл залгуулж явдаг байжээ. Үүнээс үүдэн зайрмаг үүссэн байх магадлалтай.

6

Монгол эрчүүд тэсвэр тэвчээр, хатуужлаараа бусад орны эрчүүдээс хавьгүй илүү юм. Энэ нь тэдний нүүдэлчин аж ахуйтай холбоотой.

7

Улаанбаатар хотын нэр өмнө нь "Өргөө" нэртэй байсан. Энэ нь тэдний амьдардаг сууцыг илтгэж байв. 

8

2011 оны 9-р сарын 17-нд Монгол бөхийн тэмцээн Гиннесийн номонд бичигдсэн. Учир нь маш олон бөхчүүд нэг дор барилдсан юм. 

9

Монголын хөрөнгийн бирж нь бусад орнуудтай харьцуулахад хамаагүй жижигхэн.

10

Монгол улсад хүн амаасаа 13 дахин их адуу байдаг. Дэлхийн 179 орны, 7 тэрбум хүн жилдээ 250,9 сая тонн мах хэрэглэдэг. Харин Монголчууд нэг хүнд ноогдох малын тоогоор 10 дугаарт бичигддэг ажээ. 

11

Их Монгол улсын хаан Чингис хаан 1162 онд Хэнтий аймгийн Бурхан халдун уулын ойролцоо Дэлүүн Болдог хэмээх газарт төрсөн. Түүний нэрийг анх Тэмүжин гэдэг байсан ч 20 насандаа Боржигон Монгол аймгийг толгойлж, 1206 онд өөрийн цол нэрээ авчээ. Түүний нэрийн утгыг Далай хаан, Бүх дэлхийн захирагч хэмээн тайлбарладаг.

12

Тэрээр 1227 онд таалал төгссөн байдаг. Түүнийг нас барсан, хөдөөлүүлсэн газар өнөөг хэр нь нууцлаг байсаар байна.

13

Хоёр бөхтэй тэмээ нь Монголынх юм. Гэвч түүний тоо толгой нь жилээс жилд буурсаар байгаа учир, хамгаалахын тулд эрчимтэй ажиллаж байна.

14

Зөвхөн Монголд л та хөөмийн аялгууг сонсож чадна. Энэ нь нэг хүн давхар хоолойны өнгөөр дуулахыг хэлнэ.

15

Монголын говь нь Азийн хамгийн том цөл бөгөөд дэлхийд 5-т ордог юм.

16

2002 онд Тайваньд Монгол улсыг БНХАУ-ын нэгэн хэсэг хэмээн үзэж, газрын зураг дээр дарж байсан. 

17

Монголд цоохор ирвэс амьдардаг юм. Тэд тэсвэр тэвчээр, байгальдаа дасан зохицох чадвараараа бусад төрлөөсөө илүү юм.

18

Монгол улсын 38 хувь нь 18-аас доош насны хүүхэд багачууд байдаг.

19

Хятадын цагаан хэрмийг МЭ VI зуунд Монголчуудын довтолгооноос хамгаалан барьсан.

20

Монгол улсын тэнгэр нь гүн хөх, маш цэлмэг байдаг. Тэдний тэнгэр заяатай хүмүүс хэмээн дууддаг. Учир нь жилийн 260 өдөр нь нартай, гэгээтэй байдаг юм. 

21

Чингис хаан 2011 онд "Time" сэтгүүлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг удирдагчдын 25-т орсон юм. 

22

Хамгийн анхны үлэг гүрвэлийн араг ясыг Монголын говь цөлөөс олсон байдаг.

23

Чингис хаан, тухайн үед мэдэгдээд байсан хуурай газар нутгийн талыг дангаараа эзэлсэн хүчирхэг удирдагч байсан.

24

Төв Азийн орнуудад, Чингис хааны Y хромосомтой үр удам нь 17 саяд хүрнэ гэв.

25

1956 онд найруулагч Дик Повелл (Dick Powell), Чингис хааны тухай "The Conqueror" нэртэй киног бүтээж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()