Ямар эрчүүдэд бүсгүйчүүд дургүй байдаг вэ?

Интернэт, олон нийтийн сүлжээгээр эрчүүдэд зориулсан, хэрхэн эмэгтэйчүүдийн анхаарлыг татах талаар зөвлөгөөнүүд маш их гардаг болжээ. Харин ямар байвал тэдэнд таалагдахгүй вэ гэх зөвлөгөө тун ховор байдаг тул та бүхэнд энэ тухай мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Ямар эрчүүдэд бүсгүйчүүд дургүй байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэт загварлаг

Мэдээж эмэгтэйчүүд хувцас загварт ихээхэн ач холбогдол өгдөг гэдгийг та мэдэх байх. Гэхдээ эрэгтэй хүмүүс хэт тод хувцаслаж, нүд гялбам гоёж гангалах нь тэдэнд тийм ч таатай санагддагүй гэнэ шүү. Энэ нь яг л хэт хэлбэр хөөсөн, хоосон толгойтой, эсвэл бүр шалиг нэгэн мэт сэтгэгдлийг төрүүлж орхидог байна. Түүний оронд цэвэрхэн, өөрийн биений хэмжээнд яг таг таарсан хувцас өмссөн, басхүү сайхан үнэртэй эрчүүдэд бүсгүйчүүд тун талтай байдаг юм. 

Хэт загварлаг

2 Булчинлаг биетэй

Эмэгтэй хүн бүр л булчин шөрмөс нь зангирсан сайхан залуусыг хүсч мөрөөдөж явдаг. Гэхдээ ямарваа зүйлсийн хэмжээ хэтрэхээр амтгүй болдогтой адил хэт их булчинтай эрчүүд тэгтлээ сэтгэл төрүүлдэггүй. Тэд биеийн бүтэц, хоолны калори, эрүүл зөв амьдралын талаар мэдлэг өндөртэй байдаг нь бахархууштай ч болзоот бүсгүйгээ буруу хооллоход нь шүүмжилж, дасгал хөдөлгөөн, фитнесстэй холбоотой зүйл асуухад нь хэнхэг царайлж, хэт их зааварлах нь төвөгтэй байдаг гэнэ.

Булчинлаг биетэй

3 Уяхан сэтгэлтэй

Эр хүний нулимс бол маш үнэ цэнтэй, ховор эд. Гэтэл зарим нь хэтэрхий уяхан сэтгэлтэй байдаг төдийгүй уянгын кино үзэх төдийд л нус нулимстайгаа хутгалдан суух үед бүсгүйчүүдийн сэтгэл зүрх, бодол сэтгэлд сүүдэр тусдаг. Угтаа бол эр хүн гэдэг чинь бүсгүйчүүдээс эр зориг, хүч чадал, сэтгэлийн тэнхээгээрээ ялгарч, эдгээр чанараараа эсрэг хүйстнээ өөртөө татдаг жамтай. Харин ганц ялгарах чанараа алдсан эрчүүд гадаад төрх сайтай байлаа ч бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэх нь юу л бол...

Уяхан сэтгэлтэй

4 Ээжийн хүү

Тэдний хамгийн түрүүнд танилцсан эмэгтэй хүн бол мэдээж ээж нь байдаг. Тээж, төрүүлэн, өөрөөсөө харамлаж, үрдээ бүхнээ зориулсан эх хүнийг бахархахгүй байхын аргагүй. Гэхдээ нас бие гүйцэн, эрийн цээнд хүрсэн атлаа үргэлж ээжийнхээ үгээр байж, үйлдэл бүрээ заалгах нь эмэгтэйчүүдэд огтхон ч таалагдахгүй. Болзоо товлочихоод "Ээж дээр очих хэрэгтэй болчихлоо", "Ээж дуудаад байна" гэх юмуу, эсвэл бүр "Ээж гаргахгүй байна аа" гэх мэт шалтаг хэлж байгаа бол таны болзоот залуу одоо хүртэл ээжийнхээ өврөөс гараагүй байна гэж ойлго. 

Ээжийн хүү

5 Идэмхий

Цаг ямагт л ам руугаа ямар нэг юм чихдэг эрчүүд сайхан харагдахгүй нь лавтай. Амьдралд хоолноос өөр чухал зүйл байхгүй мэт үргэлж идэх зүйл ярьж явдаг эрчүүд огтоос сэтгэл татах увидасгүй байдаг юм. Мэдээж эрэгтэй хүн бүр амттай сайхан, өег хоолонд дуртай. Гэхдээ соёлтой залуу ходоодоо захирч чаддаг юм. 

Идэмхий

6 Хөгийн эр

Хөгийн ааш араншинтай, эр хүний зангараггүй залуус, охид бүсгүйчүүдтэй учраа олохдоо тааруу байдаг. Гэхдээ охидын анхаарлыг өөртөө татах чавдар сайтай байдаг төдийгүй тэдний дээрэнгүй ааш, муу залуусын үйлдэл нь охидын сэтгэлийг хөдөлгөдөг нь хачирхалтай шүү. Тэд үргэлж л хэн нэг эмэгтэйг хуурч, дорд үзэж, өөрийгөө бүхнээс түрүүнд тавьдаг нь хамгийн өөдгүй санагддаг байна. 

Хөгийн эр

7 Аймхай

Дээр дурдсанчлан эр хүний бүсгүйчүүдээс ялгарах онцлог давуу талын нэг нь эр зориг юм. Харин тус шинж чанар түүнд байхгүй бол эр хүн гэж тооцох ч шаардлага байхгүй. Муу залуусаас өмгөөлж хамгаалах нь тэдний үүрэг шүү дээ. Харин үүргээ гүйцэлдүүлж чадахгүй эрэгтэйд бүсгүйчүүд тунчиг дургүй байдаг юм.

Аймхай

8 Чимээгүй

Эмэгтэйчүүд маш их ярьдаг. Тэд бүр өдөрт эрчүүдээс 13,000 үг илүү хэлдэг ажээ.  Тиймээс дуу цөөтэй, яриа муу эртэй танилцвал тэд уйдаж үхэхийн даваан дээр "Хоёулаа бүтэхгүй юм байна" гэдгээ хэлж, санаагаа амраана. Дуу цөөтэй хүмүүсийн ганц давуу тал нь үнэнч шударга зан байдаг билээ. 

Чимээгүй

9 Хүний хэлж байгааг тоодоггүй

Хайр бол халамжлахын нэр. Бүсгүй хүн бүр халамжийг хүсдэг. Харин тэрхүү хүслийг нь уландаа гишгэж, халамжлах нь бүү хэл хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь үл тоож, үл анхаарах эрчүүд бүсгүйчүүдийн дургүйг хамгийн ихээр хүргэдэг байна шүү. Ийм төрлийн залуус царай төрх сайтай байх нь огт хамаагүй, зан чанараасаа болж өөрөөсөө бүсгүйчүүдийг үргээдэг юм.

Хүний хэлж байгааг тоодоггүй

10 Үл тоогч

Энэ нь дээрх шинжтэй ижил төстэй билээ. Мөн л анхаарал халамж огт тавихгүйн дээр ямар ч зүйлд ач холбогдол бага өгдөг сэтгэл хөдлөл багатай хүмүүс. Үнэхээр тухайн бүсгүйд хайртай байсан ч үүнийгээ илэрхийлж гаргаж чадахгүй байсаар түүнийгээ өөр хүнд алдах нь ч бий. Романтик гэдэг үгийн утгыг ч үл мэдэх бөгөөд эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах тал дээр мэдлэг, чадвар тааруу хүмүүс аж.

Үл тоогч

11 Сүржин

Бүх зүйлсийг эмх цэгцтэй байлгахыг хүсдэг хүмүүс билээ. Энэ нь сонсоход сайхан боловч хамт байхад үнэхээр төвөгтэй санагддаг. Ийм төрлийн хүмүүсийг "сүржин" хэмээн нэрийдэж болно. Таны үйл хөдлөл бүрээс өө хайж, бүгдийг жин тан байлгахыг зорьдог юм. 

Сүржин

12 Гажиг

Яг л гажигтай хүн шиг аашилж, үргэлж л тоглоом тохуу хийх залуус бүсгүйчүүдэд таатай санагддаггүй. Эхэндээ тэднийг хөгжилтэй юм хэмээн бодох боловч хэрээс хэтэрсэн тоглоом нь шоглоом болж бүсгүйчүүдийг залхааж, үргээж эхэлнэ. Ингээд бодохоор ямар ч зүйлсийн тун хэтрэхээрээ хэрэггүй хог болж хувирах юм.

Гажиг

13 Шүтлэгтэй эр

Шүтлэгтэй эртэй харилцах маш төвөгтэй байдаг. Бүх зүйлсийг бурхан тэнгэртэй холбон үзэж, хэт номын царайлахыг оролдоно. Бүр "Бурхны тааллаар чи бид хоёр учирлаа. Одоо бурхан чамайг надтай нэг ородн орохыг хүсч байна" хэмээн таныг мунхруулж ч магадгүй. Харин бүсгүйчүүдэд өөрийнхөөрөө болоод задгай эрчүүд таалагддаг юм. Тиймдээ ч хэт их шүтлэгтэй эрчүүд эмэгтэй хүний учрыг олж чадахгүй байсаар насыг барах нь ч бий.

Шүтлэгтэй эр

14 Сайн ах

Бүгдэд "Сайн ах" мэт царайлан, зааварчилдаг. Тэр бүү хэл болзож буй бүсгүйдээ хүртэл ах шиг нь хандаж, болохгүй зүйлсийг нь хэлж өгч, амьдралын тухай асар их зөвлөгөө өгнө. Харин энэ нь эмэгтэйчүүдэд таалагдах нь юу л бол... Бүх л хүнд ахын сэтгэлээр хандах түүнд зав чөлөө тун бага гарна. “Энд асуудал үүслээ, ах нь очьё, тэнд асуудал үүслээ ах нь зохицуулъя” гэх мэт.

Сайн ах

15 Дэндүү сайхан залуу

Сайхан залууг харахад нүд баясах боловч насан туршийн хань болох тал дээр тааруу. Дэндүү сайхан тэднийг эргүүлэх бүсгүйчүүд мундахгүй төдийгүй байнгын хардалт сэрдэлттэй амьдрахыг хүсэх бүсгүйчүүд ховор. Мөн сайхан залуус хэт биеэ тоосон байдаг тул харилцахад төвөгтэй байдаг аж. Ингэхээр бүсгүйчүүд ямар залууд дуртай байх нь вэ? Хариулт нь: Энгийн даруу, цэвэрхэн хамгийн гол нь ухаантай байхад л болно.

Дэндүү сайхан залуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()