Явган зорчигчдын гаргадаг 5 эндүүрэл

Оросын замын цагдаагийн газрынхан олон улсын судалгааны дүнг нэгтгэж, явган зорчигчдод хамгийн их тохиолддог 5 аюулт ташаа ойлголтын талаар мэдээллийг нийтэлжээ. Ялангуяа хүүхдүүд энэ төөрөгдөлд ихээхэн автдаг бөгөөд энэ нь тэдний амь нас, эрүүл мэндэд аюултай байх нь гарцаагүй. Тиймээс доорх төөрөгдлүүдийг анхааралтай гэгч нь уншиж, илүү болгоомжлох нь зүйтэй.

Явган зорчигчдын гаргадаг 5 эндүүрэл

1 Төөрөгдөл 1: Ногоон гэрэл аюулгүй.

Үнэн хэрэгтээ ногоон өнгө нь машин байгаа эсэхийг сайн гэгч нь ажиглаж байгаад зам хөндлөн гарч болно гэсэн санааг илэрхийлдэг байна. Тиймээс ямар ч тохиолдолд замаа сайн харж гарах нь чухал. 

Төөрөгдөл 1: Ногоон гэрэл аюулгүй.

2 Төөрөгдөл 2: Цагаан шугам аюулгүйн баталгаа.

Хэдийгээр цагаан шугамаар гарах нь аюулгүй хэмээн яригддаг ч мөн л сайн харах хэрэгтэй. Замын голд ямар нэгэн зүйлд сатаарах нь хориотой. 

Төөрөгдөл 2: Цагаан шугам аюулгүйн баталгаа.

3 Төөрөгдөл 3: Хэрвээ та жолоочийг харж байвал жолооч гэсэн таныг харж байгаа.

Үнэн хэрэгтээ жолооч таныг хараагүй байж болох юм. Тиймээс жолооч таныг харж байгаа гэдэгт 100 хувь итгэлтэй болсныхоо дараа л гараарай.

Төөрөгдөл 3: Хэрвээ та жолоочийг харж байвал жолооч гэсэн таныг харж байгаа.

4 Төөрөгдөл 4: Ногоон гэрэл болон цагаан шугамаар гарч байх үед машин зогсох ёстой.

Мөн л өмнөх тохиолдлуудтай адил жолооч таныг анзаараагүй байж болно. Эсвэл тэрээр хууль зөрчиж, хориотой гэрлээр гарах оролдлогыг хийж байх магадалалтай тул үргэлж анхааралтай байх нь чухал шүү. 

Төөрөгдөл 4: Ногоон гэрэл болон цагаан шугамаар гарч байх үед машин зогсох ёстой.

5 Төөрөгдөл 5: Харанхуй үед цайвар өнгийн хувцас өмсөх нь таныг тодотгож өгнө.

Үнэн хэрэгтээ энэ тийм биш бөгөөд орой үдшийн цагаар аль болох гэрэл цацарсан зүйл биедээ авч явах хэрэгтэй. Үүнээс гадна хөдөлгөөнийг чиглэж явах нь илүү зохимжтой.

Төөрөгдөл 5: Харанхуй үед цайвар өнгийн хувцас өмсөх нь таныг тодотгож өгнө.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()