1
Хүндрэхэд туслагч
Нэрнээсээ авахуулаад л үнэхээр инээдтэй, сонирхолтой сонсогдож байгаа биз. 15-18-р зууны үеийн Англи улсад хааныг бие засуулах, хүндрүүлэх ажлын байр байжээ. Тэд урьдаас бэлтгэсэн модон суултуурт хааныг суулгаж, бие засуулсны дараа гарыг нь угааж, өмдийг нь татаж өгдөг байсан гэнэ.
2
Хүүр хулгайлагч
Дундад зууны үед амьдарч байсан Виллиам Бурке (William Burke), Виллиам Харе (William Hare) хэмээх цуврал алуурчид, өөрсдийн хөнөөсөн хүмүүсийн цогцсыг анагаахын сургуульд өндөр үнээр зардаг байсан аж. Үүнээс сэдэвлээд маш олон хүмүүс хүүр хулгайлж, зарах болжээ.
3
Хормой хийгч
Дундад зууны үеийн охид бүсгүйчүүд, дэрвэгэр хормойтой даашинзыг өмсдөг байсан шүү дээ. Тиймдээ ч тэдгээр даашинзны хормойг илүү дэрвэгэр, сагсгар болгохын тулд даашинзны дотор сеткэн тор хийдэг байж. Тэрхүү торыг хийдэг мэргэжилтнүүд маш түгээмэл байжээ. Тэдэн дундаа сайн тор хийдэг оёдолчид шилэгдэн, эрхэм дээдсүүдийн даашинзыг урлаж өгдөг байжээ.
4
Харх баригч
16-18-р зууны үеийн Англи улсад харх баригч хэмээх ажлын орон тоо байсан гэнэ. Учир нь хотын хаа сайгүй жижигхэн дайснууд үүрлэж, ард иргэдийн ахуй амьдралд ихээхэн саад болж байсан тул тусдаа ажлын байр хүртэл гаргаж байсан гэдэг шүү.
5
Хүүхэд шийтгэгч
Залуу хархүү, хунтайжыг шийтгэж, зөв зүйтэй хүмүүжил олгоно гэдэг эртны хаад, хатдын хувьд ихээхэн зөрчилдөөнтэй хэрэг байлаа. Тиймээс ч тэд мэргэжлийн хүүхэд хүмүүжүүлэгч, шийтгэгчийг авч ажиллуулдаг байжээ. Нэг ёсондоо хүүхэд асрагч гэж хэлж болно.
6
Компьютер
Өнөөгийн бидний хэрэглэж байгаа компьютер гараагүй, зохион бүтээгдээгүй үед бүсгүйчүүд компьютерийн үүргийг гүйцэтгэж, тоо бодон, бичиг баримт цэгцлэх ажлыг энэ мэтээр хийж байжээ.
7
Үс хөвсийлгөгч
Эртний Грек, Ромын эзэнт гүрний үед охид бүсгүйчүүд үсээ хөвсийлгэн, буржгар харагдуулахын төлөө юу ч хийхээс буцахгүй байжээ. Тиймдээ ч тэдэнд мэргэжлийн үс хөвсийлгөгч хэрэгтэй байсан нь мэдээж юм.
8
Илтгэгч
Өнгөрсөн зууны үед, өндөр хөгжилтэй барууны зарим орнуудад үйлдвэрийн ажилчидад ажлаа хийж байхад нь мэдээ унших, зохиол уншиж өгдөг илтгэгч нар байжээ.
9
Үйлчлэгч
Дундад зууны үед, дээдсийн хатагтай нарын хувцыг засаж, усанд оруулан, үс зүсийг нь арчилж торддог үйлчлэгч нар цөөнгүй байсан байна. Тиймдээ ч энэ төрлөөр маш олон охид бэлтгэгдэж, шалгуулан ажилладаг байв. Ингэх явцдаа хатагтайн уур ундууцлыг хүргэн зодуур амсах нь ч цөөнгүй байсан гэдэг.
10
Үсчин
Хүн төрөлтхний амьдралын аль ч үед, хүмүүс гоо сайхан, үс засалтандаа гойд анхаарсаар ирсэн билээ. Тиймдээ ч энэ төрлөөр ажилладаг, мэргэжил олгодог сургалтууд цөөнгүй байсан гэдэг. Үсчин, гоо заслын мэргэжил ч эртнээс улбаатай ажээ.
11
Амтлагч
Ихэс дээдэс, хаан угсааны хүмүүс цөм өөрсдийн хувийн хоол амтлагчтай байжээ. Энэ нь амт чанараас илүүтэй, тухайн хоолонд хор байна уу? үгүй юу гэдгийг давхар шалгадаг байсантай холбоотой.
12
Химич
Өнөөгийн эрүүл мэнд, эм зүйн салбарт тодорхой хувь нэмрийг оруулсан ажил мэргэжлийн нэг бол яалт ч үгүй химич билээ. Ургамлын орц, найрлага, үйлчилгээг судлан тан бэлтгэдэг байсан аж.
13
Шулмын ангууч
Та анзаарсан бол эртний дундад зууны үеийн кинонуудад шулам, цус сорогчийн ангууч хэмээх хүмүүс ихээр ажиглагддаг шүү дээ. Үнэхээр л чөтгөр шулмыг зайлуулдаг байсан үгүй нь эргэлзээтэй ч, ихэнх сурвалж дээр энэ тухай дурдсан байдаг юм.
14
Боулинг өрөгч
Бид өнөөгийн хөгжил дэвшилд хүрэхээс өмнө, бүхнийг өөрийн гараар нэг бүрчлэн хийдэг байсныг та юу эс андахав. 1930-аад оны сүүл үеэс энэхүү ажлын байр шинээр гарсан гэхэд болох юм.
15
Мөс зүсэгч
Өнөө үед бол мөс зүсэх, хөлдөөх зэрэг гарын үзүүрээр хийчих ажилд огтхон ч асуудал байхгүй. Харин эрт үед хүмүүс уулын тогтоол усны мөс, голын мөсийг зүсэж өдөр тутамдаа хэрэглэдэг байжээ. Мэдээж энэ нь мод огтлох дайны хүчир ажил тул эр бяр, тэсвэр тэвчээртэй хүний хийх ажил байсан нь ойлгомжтой.
16
Доргоны ангууч
Үнэхээр хачирхалтай сонсогдож магадгүй ч, 1800-аад оны сүүл үед энэхүү амьтныг агнах, мөшгих хүмүүс цөөнгүй байжээ. Тэдний үсийг зарах, эмчилгээ болон хүнсэнд хэрэглэдэг байсантай холбоотой.
17
Хануур хорхой цуглуулагч
1800-аад оны эхэн үеэр хүмүүс элдэв төрлийн хануур хорхойг хүний муу цус, хорыг гадагшлуулах зорилгоор түгээмэл ашиглаж байжээ. Тиймээс энэхүү хорхойг ухаж гаргаж ирэх, цуглуулах мэргэжилтэн хэрэг болсон байна.
18
Яндан хөөлөгч
Яндан хөөлөгч нар гэрийн яндан зуух руу орж, хөө тортог, үнс нурмыг цэвэрлэх ажлыг хийдэг байжээ. Яг л Санта Клаус шиг, яндангаас яндангийн хооронд амьдардаг байсан гэхэд болно.
19
Зурагчин
1839 оны үеэр Парис хотод хүний хөрөг зургийг авах, сэдэвчлэх зэрэг нь моодонд ороод байсан гэхэд болно. Охид бүсгүйчүүд, ноёд түшээд энэ мэт зургаа авахуулан, тэр нь өнөөг хэр нь бидэнд уламжлагдан ирсэн юм.
20
Сэрүүлэг
Өнөө үед ч хүмүүс өөрийн гар утас, бугуйн цаг гээд бүхий л зүйлсдээ сэрүүлгийг тавьдаг болсон. Харин эрт үед хүмүүс энэ асуудлыг хэрхэн шийддэг байсан бол? Тэд өглөөний тогтсон цагт шүгэл үлээж, хүмүүсийг дуг нойрноос нь сэрээдэг байжээ.