Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгджээ

“Попын хаан” гэгддэг алдарт дуучин Майкл Жейксон (Michael Jackson) үеийн үед гайхалтай дуунууд, донжтой бүжгүүдээрээ хүн бүрийг алмайруулж явсан билээ. Гэхдээ түүнийг амьд ахуй үед насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэмээн буруутгаж байсан ч шүүхээс гэм буруугүй хэмээн дүгнэсэн байдаг. Харин саяхан түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг нь нотлохуйц бичлэг олджээ. 

Майкл Жексоны бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь илчлэгджээ

1

Тэрээр 2003 онд бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, хүчирхийлсэн гэх хэргээр буруутгаж байсан боловч гэм буруугүй хэмээгдээд, энэхүү хэрэг нэг хэсэгтээ хаагдсан. Гэтэл саяхан тухайн үед цагдаа нар Майкл Жейксоны гэрийг нэгжиж буй бичлэг нь олдож, олон нийтийн дунд шуугиан тариад байна.

2

Тус бичлэгт Майкл Жейксоны “Neverland Ranch” эдлэнгийн бүх өрөөг шалгаж, ноцтой зүйлс байгаа эсэхийг олж илрүүлж байгааг харуулна. Мөн цагдаа нар түүний нууц өрөөг хүртэл олж илрүүлсэн аж. Энэхүү өрөөнд хүүхдийн машин тэрэг, тоглоомнууд маш их байсан нь яг л хүүхдийн өрөө мэт харагдаж байсан гэдэг. Хамгийн их анхаарал татаж байсан зүйл бол “Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн жүжигчин Маколей Калкин (Macaulay Culkin)-ны зургийг жаазалж тавьсан байсан ба зураг дээр нь “Битгий намайг энэ байшинд ганцааранг минь орхиоч” хэмээн бичсэн байв.

3

Номын тавиурт байрлах номнуудын завсарт бага насны хөвгүүдийн шалдан зурагнуудыг хийсэн байсан бөгөөд эдгээр нь тэрээр хүүхдүүдийг дагуулж ирэн, тоглоомуудаар хуурч байгаад бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх дүгнэлтэд хүргэжээ.

4

Майкл Жейксон 13 настай Гэвин Арвизо (Gavin Arvizo) гэх хүүд бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр баривчлагдсан байдаг. Тэрээр хүүг гэртээ аваачин бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэх бөгөөд үүнийг нь гэрийн үйлчлэгч нь хүртэл гэрчилж байсан юм. Харин тэрээр хохирогчийн гэрийнхэнд их хэмжээний мөнгө өгч, гомдолгүй болгосон гэдэг. Энэ нь үнэн эсэхийг мэдэхгүй боловч ямартай  ч түүний хүүхэд хүчирхийлж байсан нь баттай тогтоогдсон байна.

5

Үүгээр үл барам түүний хүчирхийлсэн Гэвин Арвизо нь хорт хавдартай байсан тул түүнийг Жейксон эмчилгээнд хамруулж өгөн, оронд нь цагаагтгагдсан байдаг. Гэтэл ийм бурангуй хэрэг үйлдсэн хүн яагаад ялаа эдлэлгүй, тэнгэрийн орон өөд одов? Олон нялх хүүхдийн ирээдүйг өөрийн гараар баллаж, амьдралд нь хэзээ ч арилахгүй хар толбо үлдээсэн түүний зөв гэж үү?

6

Хэрэг явдал намжсаны дараа 13 настай Жорден Чандлер (Jordan Chandler) гэх хүүд дуучин эр мөн л хүчирхийлэл үзүүлж, садар самуунд уруу татсан гэх гомдол гарав. Гэтэл үүний дараахан хүүгийн ээж, Майкл ямар ч буруугүй, тэр хүүд минь огт халдаж байгаагүй хэмээж гомдлоо буцаасан байдаг. Харин дараа нь энэ бүхний тайлал болж дуучин эр хүүгийн гэрийнхэнд 22 сая доллар өгсөн хэмээн шуум явж эхэлсэн юм.

7

Удалгүй энэхүү бичлэг задарснаар бүгд ойлгомжтой болж, цагдаа нар ч өөрсдийн дүгнэлтээ гаргаж, Попын хааныг хүүхэд хүчирхийлэгч нэгэн байжээ гэдгийг нотолсон байна. Тэрээр унтлаганы өрөөнийхөө цаана нэгэн нууц өрөөтэй төдийгүй тэнд хүүхэд бүрийн хувьд хүслэн гэж болохуйц бяцхан ордонг байгуулсан аж. Амьд ахуй цагтаа дуучин хүүхдүүдийг өөрийн эдлэндээ аваачиж байнга л хөгжилддөг байсан боловч ийнхүү хөшигний цаана тэдгээрийг хүчирхийлдэг байжээ. 

8

Хамгийн хачирхалтай нь тэрээр эмэгтэй биш эрэгтэй өсвөр насны хүүхдүүдийг ийн бэлгийн дарамтанд оруулдаг байсан нь түүнийг гаж донтон байсан мэт ойлгуулна. Үүнээс гадна тухайн үед цагдаа нар дуучны гэрийг нэгжиж ийнхүү нотлох баримт олсон боловч хэргийг далдлах болсон нь өөр учир шалтгаантай байсан бололтой. 

9

10

11

12

13

14

15

16

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()