Хувцас болон гутлаа цэвэрлэх хялбар аргууд

2016-06-22, 11:16
28,945

Яг гэрээс гарахын өмнө хувцсан дээрээ толбо болгох, чухал уулзалтын өмнө цамцаа түлэх, ялимгүй уртадсан өмдөө хэрхэн гутлан дээрээ тохируулахаа мэдэхгүй байх гэх мэтчилэн хүндрэлүүд бидэнд өдөр бүр л тулгардаг. Эдгээрийг зөв зүйтэй зохицуулж чадаагүйгээс болж хувцасны эдэлгээ муудах нь энүүхэнд. Тиймээс бид та бүхэнд хувцсаа хэрхэн зөв цэвэрлэх, эдэлгээг нь хэрхэн уртасгах тухай мэдээллийг хүргэж байна. 

Хувцас болон гутлаа цэвэрлэх хялбар аргууд

1

Өмд авахдаа таарах эсэхээ ингээд үзчихэж болно. Хүний ташаа, гарын шуу хоёр адил хэмжээтэй байдаг. 

2

Цайвар илгэн гутлыг цэвэрлэхдээ талх ашиглаарай.

3

Хувцсаа индүүдчихээд өлгүүрт өлгөж, сэрвээж, хөргөөгөөрэй. Хэрвээ шууд халуунаар нь өмсөх эсвэл эвхэх юм бол индүүдсэний ямар ч хэрэг гарахгүй. 

4

Хэрвээ таны индүү эвдэрсэн бол индүүдэх шаардлагатай хувцсаа өлгүүрт өлгөөд, усанд орохдоо угаалгын өрөөндөө өлгөж байлгаарай. Халуун усны уур хувцасны үрчгэрийг арилгаж, хамаагүй дээр болгодог. 

5

Лакан гутал, цүнх болон гоёл чимэглэлүүдээ гялалзуулахыг хүсвэл шил арчигч шингэнээр цэвэрлээрэй. 

6

Шагайгаар татсан урттай гутлан дээр ямар ч өмдийг өмссөн бага зэрэг нугалж, нугалаасыг нь хальтхан ил гаргавал байвал илүү загварлаг харагддаг. 

7

Хүйтний улиралд урагдсан жийнсээ өмсмөөр байдаг, гэтэл дотуур өмд харагдах гээд байдаг... Яамаар ч юм бэ дээ? гэж бодож байсан уу? Тэгвэл өмднийхөө урагдсан хэсгийн дотуур өнгийн даавуу, тор зэргийг наагаад өгчих. Ингээд л асуудал шийдэгдчихлээ. 

8

Хувцасны цахилгаан гацаад байгаа бол бага зэрэг саван эсвэл вазелин түрхэж өгөөрэй. 

9

Ноосон, нэхмэл хувцасны утас хөврөөд гараад ирчихсэн байгаа бол танд дэгээ зүү хэрэг болно. Дэгээ зүүгээрээ утсаа дотогш нь сайн хийчих. 

10

Нуруу ил гарсан даашинзны дотуур хөхөвч өмсөх арга

11

Бугуйвч, зүүлтийг чинь зүүж өгөх хүн байхгүй тохиолдолд шархны лентээр түгжээний хажуу хэсгийг дарж нааж өгөөд түгжихэд илүү амар байх болно. 

12

Цагаан кетнийхээ резинэн хэсгийг шинэ мэт болгоё гэвэл хумсны будаг арилгагч буюу ацетоноор арчаарай. 

13

Гутланд шингэсэн эвгүй үнэрийг арилгах бол бүхэл шөнийн турш гутландаа дүрдэг цайнаас хэд хэдийг хуурайгаар нь хийж хонуулаарай. 

14

Ноосон, ангорон материалтай цамц хувцас маш амархан хэвд ордог учраас угааж хатаахдаа өлгүүрээ зөв сонгоорой. Урт, том биш, яг таарсан, ямар ч үзүүргүй өлгүүр хэрэглэх нь зөв. 

15

Муудсан гутлаа ингэж шинэ болгож болох юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()