1
Анхандаа энэхүү товчлуур дээр ийм тэмдэгт биш харин "on", "off" буюу унтраах, асаах гэсэн хоёр үг байсан гэнэ. Харин электроны хэлбэлзлээс сэргийлэн, ийм тэмдэгтийг сийлэх болжээ.
2
Эхэндээ i, o үсэг байсныг "1", "0"-ийн цифр болгон өөрчилсөн байна.
3
Дэлхийн II дайны үед инженерүүд хоёрчилсон систем дээр тулгуурлан энэхүү товчийг бүтээсэн юм. Бичиг үсэг мэдэх үгүйгээс үл хамааран, хүн бүхний ойлгож болох тэмдэгт нь энэ байжээ.
4
1, 0-ийн цифр давхацсан байгаа нь хүчдэлийг бүрэн салгах, түүнчлэн хүчдэлийг бууруулах, бага хүчдэл дээр тохируулах гэсэн утгуудыг ч илэрхийлнэ.
5
0-ийн цифр нь унтарсан цахилгааны урсгалыг илэрхийлж байгаа бол, 1-ийн цифр нь одоо ажиллаж байгааг урсгалыг илэрхийлнэ.
6
Өдгөө энэхүү тэмдэгтийг энгийн дүрстэй хэрнээ оновчтой утгыг агуулдаг хэмээн үзэж, дэлхийн маш олон компани албан ёсоор хэрэглэж байна. Гэхдээ 2015 онд "Unicode"-ийн тэмдэглэгээт болох хүртлээ албан ёсных болоогүй л байсан юм.
7
Сонирхуулахад Нью-Йорк хотын эрүүл мэндийн төв хэлтэс 2010 онд энэхүү тэмдэгтийг бэлгэвчний уутан дээр "түр зээлэн" хэрэглэж байжээ.
8
Унтраалганы товчлуурууд дээрх энэхүү тэмдэглэгээнүүд таны харж байгаачлан харилцан адилгүй. Гэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нь 0-ийн цифрийг эвдэлсэн 1-ийн цифр хэлбэртэй тэмдэгт юм.