1
Хэлээ цэвэрлэх
Шүдний чулуу болон буйлны үрэвслээс сэргийлэхийн тулд байнга шүдээ цэвэрлэж, шүдний утас хэрэглэж занших хэрэгтэй. Үүнээс гадна амны эрүүл ахуйн чухал нэг хэсэг нь хэлээ цэвэрлэх байдаг бөгөөд бид үүнийг ихэнхидээ мартдаг. Хэлний угт янз бүрийн нян болон вирус бөөгнөрдөг бөгөөд энэ нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Тиймээс шүдээ угаасныхаа дараа хэлээ цэвэрлээрэй. Хэрвээ та өдөрт нэг удаа ийнхүү хэлээ цэвэрлэвэл нянгийн тодорхой хэсгээс салж чадна гэсэн үг юм. Харин анх удаа цэвэрлэж байгаа тохиолдолд болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь бөөлжиж ч магадгүй. Хэдий чинээ хэлээ цэвэрлэнэ, төдийн чинээ хэл тань мэдрэмтгий болох болно.
2
Тохой руугаа найтааж байгаарай
Та найтаах гэтэл танд ямар нэг алчуур байхгүй бол тохой руугаа найтаасан нь хамгийн зөв арга гэнэ. Таныг найтаах үед алга тань бохир байж таарвал нян таны аманд орох магадлалтай. Үүнээс гадна тохой руугаа найтаах нь найтаах явцын нянг агаарт тарахаас сэргийлдэг байна. Энэ аргыг том жижиггүй мэдэж байхад илүүдэхгүй л болов уу.
3
Усыг ундаа болгоорой
Хэрвээ энгийн цэвэр ус уухыг хүсэхгүй байвал өөрөө ундаа хийгээд ууж болох л юм. Үүнд хэдэн зүсэм нимбэг, жүржийг усандаа хийгээд уухад л болно. Илүү өвөрмөц зүйлийг хүсэж байна уу? Тэгвэл гаа, киви болон өргөст хэмхийг усандаа хийгээрэй. Энэ нь ямар ч уух зүйлийг орлох бөгөөд магадгүй та илүү их шингэн уудаг болох ч юм бил үү? Ер нь бид өдөр тутам хангалттай хэмжээний усыг уудаггүй. Ямар нэг амттай зүйл эсвэл давстай зүйл идмээр санагдах үед ус уух хэрэгтэй байдаг гэнэ.
4
Нүдээ амрааж бай
Ихэнхи хүмүүс өдрийн турш компьютер ширтэж ажилаа хийдэг. Буруу суулт болон гэрлийн тусгалаас болоод толгой өвдөх тохиолдол нэлээд бий. Үүнийг “компьютерын харааны синдром” гэдэг бөгөөд компьютернаас холдох үед өвдөхөө больдог. Нүдээ хамгаалахын тулд ойр ойр завсарлах хэрэгтэй юм байна. Нүдний эмч нар 20-20-20 гэсэн зөвлөгөөг өгч байгаа бөгөөд энэ нь 20 минут суусны дараа 20 секунд 20 сантимерийн зайд байгаа зүйлийг харах шаардлагатай аж. Богино хугацааны амралт нь таныг ядрахаас бага ч болов сэргийлэх юм байна.
5
Нарны тос байнга хэрэглэж байгаарай
Жилийн аль ч улиралд нарны тос хэрэглэх нь арьсны хөгшрөлт болон арьсны хорт хавдраас сэргийлдэг болох нь батлагджээ. Австралийн эрдэмтдийн тогтооснооор нарны тос байнга хэрэглэдэг хүн үеийнхнээсээ залуу харагддаг гэнэ. Мөн үүнээс гадна толбо, үрчлээ хүртэл бага байдаг байна. Тиймээс хэрвээ та хөгшрөх явцаа удаашруулахыг, арьсаа хамгаалахыг хүсвэл ямар ч улиралд нарны тос хэрэглэж байгаарай.
6
Аяга угаадаг паралоноо шарах шүүгээнд халааж болно
Судалгаанаас харахад айл гэрийн хамгийн бохир зүйл нь суултуур биш харин аяга таваг угаадаг паралон байдаг гэнэ. Учир нь паралон дээр янз бүрийн хүнсний гаралтай бактери үүрлэх магадлалтай аж. Тиймээс энэ нянг устгахын тулд 30 секундын турш печинд хийх хэрэгтэй аж.
7
Уур чинь хүрээд байвал 10 хүртэл тоол
Хэрвээ уур чинь хүрээд байвал 10 хүртэл тоол. Тоолох бүртээ гүн амьсгаа аваарай. Энэ нь тухайн уур хүргэж буй эд зүйлс болон хүнээс сатаарахад хэрэг болно. Хэрвээ 10 тоолсон ч уур чинь хүрээд байвал үргэлжлүүлэн тоолоод байгаарай.