1
Гэр бүлийн харилцаа
АНУ-д гэр бүлийн харилцаа, уур амьсгал нь бусад улсуудаас тэс өөр байдаг. Ихэнх Америк гэр бүл 1-3 хүүхэдтэй байдаг. Тэд бүтэн цагаар ажлаа хийж, тогтмол орлоготой байдаг бөгөөд тэр хооронд хүүхдүүд нь хичээл, сургууль цэцэрлэгтээ суралцдаг. Хэдийгээр маш олон гэр бүл салж, хүүхэд өнчирдөг ч тэд хэзээ ч хүүхэддээ тэтгэмж өгөх, анхаарал тавихаа мартдаггүй маш халамжтай, хариуцлагатай хүмүүс юм. Тэдний хүүхдүүд нас биед хүрч, сургиулаа төгсмөгц тэд биеийг нь даалгаж, тусад нь гаргадаг. Харин тэмдэглэлт өдөр, хурим, баярт мөчид хүүхдүүд нь төрсөн гэртээ цугларан, халуун бүлээрээ баяраа тэмдэглэдэг байна. Тэд хүүхдэдээ хэзээ ч гар хүрч, хатуурхан харьцдаггүй. Хүүхдээ багаас нь аль болох биеийг нь даалгахыг хичээж, яг л насанд хүрсэн хүн шиг харьцдаг байна. Тиймдээ ч хүүхэд багачууд нь багаасаа их нээлттэй, биеэ дааж өсч хүмүүждэг ажээ. Үүгээрээ ч Азиудаас ялгарч чаддаг.
2
Цагийг маш сайн баримталдаг
Тэдний хувьд цаг баримтална гэдэг амьдралдаа мөрддөг чухал зүйлсийн нэг юм. Яарахгүй байхын аргагүй том улсад амьдарцгааж байгаа тул бүхий л зүйлс нь тогтсон цаг хугацаатай, хүмүүс нь хэзээ ч хоцрох, ярьж хэлээгүй байж ажил, уулзалтаа цуцална гэж байдаггүй. Яг л тогтсон цагтаа эсвэл бүр наана нь ажлын байр, уулзалтын газраа ирдэг. Хүндэтгэх шалтгаанаар хожимдох, хэлэх боломжгүй бол тухайн хүнээс уучлалт хүсэн хоолонд оруулах, кофегоор дайлах гэх мэтээр уучлалт хүсдэг байна.
3
Явган алхах хэвшилтэй
Хөдөлгөөн бол эрүүл амьдралын үндэс юм. АНУ-д буруу хооллолт, илүүдэл жин харьцангүй ихтэй учир тэд ажилдаа явах, уулзалт цуглаанд явахдаа явган алхах, эсвэл унадаг дугуйгаар явахыг эрмэлздэг. Мөн явган шатаар алхах, өглөө гүйх, ажлын байрны дасгал хийх зэрэгт чухал ач холбогдол өгдөг ажээ. Хэрвээ та Америкт аялах, жуулчлахаар явах гэж байгаа бол тэднийг маш энгийн амьдралтай, идэвхитэй хүмүүс болохыг мэдэх болно.
4
Цахим болзоо
Америкчууд маш найрсаг, яриасаг хүмүүс юм. Тэд мөн цахим болзоо, өөрөө хэлбэл сохир болзоонд хүртэл маш их ач холбогдол өгдөг. Интернэтээр танилцсан бүсгүй, залуутайгаа уулзахад маш их ач холбогдлыг өгч, урьд нь уулзаж байгаагүй сайн танихгүй ч гэсэн баглаа цэцэг, эсвэл ямар нэгэн бэлгийг бэлэглэдэг. Мөн уулзалтын үеэр тухайн хүн таалагдахгүй байсан ч, хэзээ ч ганцааранг нь үлдээн ширээнээс босох, түрүүлэн явдаггүй. Энэ нь маш бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Тиймдээ ч Америк залуус маш романтик, илэн далангүй нээлттэй ард түмэнд тооцогддог юм.
5
Бүсгүйчүүд эхлээд...
Та Америк кинонуудаас анзаарч байсан бол эрчүүд нь үнэхээр боловсон соёлтой байдаг шүү дээ. Тэд бусдыг хүндэтгэх, сайхан харьцахдаа гарамгай хүмүүс юм. Ялангуяа эрчүүд нь бүсгүйчүүдэд хаалга онгойлгож өгөх, суудал тавих зэргийг хэнээр ч хэлүүлдэггүй. Бяцхан хүүхдүүд хүртэл хар багаасаа энэ мэт соёл, хүнлэг чанарт суралцсан байдаг учир хөвгүүд нь охидыг дээрэлхэх, суудал булаах, шоглох зэрэг нь харьцангуй бага юм.
6
Амралтын өдрүүд
Тэд ажлын 5 өдөр ажиллаж, харин үлдсэн 2 өдөрт нь гэр бүлийнхэнтэйгээ амарч өнгөрүүлдэг. Эдгээр өдрүүдэд гэр бүлийн гишүүд амттай зоог барих, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, нохойгоо салхилуулах, кино үзэх, аялалд явах гэх мэтээр аль болох үр дүнтэйгээр амардаг байна. Гэрийн ажил, цэвэрлэгээнд нэг их ач холбогдлыг өгдөггүй. Шаардлагатай нөхцөлд бүхнийг хамтдаа түргэн хийж дуусгаад дараагийн ажиллагаандаа шилждэг гэсэн үг. Та сайн анзаарах юм бол тэд маш гэрсэг, хариуцлагатай, эмх журамтай ард түмэн ажээ.
7
Хоолны дэглэм болон хооллолт
Америк хүмүүс ихэвчлэн халбага сэрээгээр бус гараараа хооллодог. Тэд үүнийгээ яг л үзэг барихтай ижил хэмээн зүйрлэдэг байна. Гэхдээ мэдээж шөлтэй хоолыг гараараа идэхгүй шүү дээ. Тэд түргэн хоол буюу амталж шарсан төмс, бургер, хачиртай талх гэх мэт хоолыг илүүд үздэг. Эдгээр хоолонд сэрээ хэрэггүй шүү дээ. Мөн ямарваа хоол, бүхэл махыг сэрээ ашиглан, хэрчиж, хуваан жижиглэн иддэг. Тэгэхээр сэрээ, таваг хоёр үүрдийн найзууд гэсэн үг юм. Ажлын ачаалал, цагийн хуваарьтаа баригдан гудамжинд, машиндаа хооллох нь элбэг байна.
8
Сайхан харилцаа
Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшид гээд бүгд маш сайхан харилцаатай байдаг. Хүмүүс нь тань руу инээмсэглэн харж, эелдгээр мэндэлнэ. Удаан уулзаагүй найзууд, ажлын хамт олон уулзахад тэд сэтгэл нь маш их хөдөлж, хамтдаа хооллох, ярилцах гэх мэтээр өнгөрүүлдэг. Тэд хүнтэй мэндлэх, уучлал гуйхдаа үнэхээр уриалагхан хүмүүс юм. Хажууд нь шинэ хөрш нүүн ирэх, шинэ хүүхэд шилжиж ирэх гэх зэрэгт өндөр ач холбогдол өгөн, найрсагаар угтан авдаг байна. Мөн үргэлж хүндэтгэлийн үг хэллэг ашигладаг.
9
Амралт зугаалгыг өргөн дэлгэр өнгөрүүлдэг
Тэдний хувьд амралтын өдрөөрөө аль болох адал явдалтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьдог. Спортын тоглоомоор хоорондоо тоглох, олон янзын үйл ажиллагаа зохион байгуулах, усанд сэлэх, амралт аялал зугаалгаар явах, тоглолт үзэх гэх мэтээр аль болох үр бүтээлтэй мартагдахгүй дурсамжыг үлдээдэг байна. Тиймээс ч тэдний амьдрал илүү сонирхолтой, аз жаргалтай байдаг юм.
10
Тэмдэглэлт өдрүүд
АНУ-д зул сарын баяр, Улаан өндөгний баяр, Талархлын өдөр, Аавуудын өдөр, Ерөнхийлөгчийн өдөр, Дурсгалын өдөр зэрэг маш олон баярууд байдаг. Тэд эдгээр өдрүүдэд бүх нийтээр амрах, гэр бүлээрээ халуун дулаан оройн зоог барих, эсвэл тухайн баярын уламжлалт нийцэхүйц үйл ажиллагааг явуулах гэх мэтээр маш өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тэд ихэнхдээ архидан согтуурахгүй, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ тэмдэглэхийг зорьдог байна. Мэдээж архи уух, согтох зүйлс байх ч энэ нь тийм ч ноцтой байдал үүсгэдэггүй ажээ.