Тарвасны үрийг буцалгаж уух ямар тустай вэ?

2016-06-20, 17:32
39,119

Зун цаг ирж тарвасны "эрин үе" эхэллээ. Аагим халуун өдөр, хөргөгчнөөс дөнгөж гаргасан тарвас зүсэж идэхэд сайхан байдаг ч, үрийг нь түүж хаях бас л залхуу хүрмээр байдаг шүү. Тэгвэл одооноос эхэлж тарвасныхаа үрийг битгий хаяарай. Учир нь тарвасны үрэнд та бидний бодсоноос ч их ашиг тус агуулагддаг ажээ. 

Тарвасны үрийг буцалгаж уух ямар тустай вэ?

1

Тарвасны 92% нь уснаас бүрддэг. Тиймээс хүний биед хэрэгтэй чийгшлийг өгч, бөөрний үрэвслээс сэргийлдэг. 

2

Түүнчлэн Витамин А, С, В1, В6-аар баялаг тул та байнга хэрэглэж байгаарай. 

3

Ихэнх хүмүүс тарвасны үрийг ямар ч ашиггүй, "хог" гэж боддог. Харин ч тарвас бол тэр чигтээ бүхэл бүтэн эмийн сан юм. Тарвасны үрэнд төмөр, кальци, кали, магни зэрэг амин дэм, эрдэс бодисууд агуулагддг. 

4

Тарвасны үрийг хатаагаад, нүдэж хэрэглэвэл цус харвалт болон зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн цусан дахь холестриний хэмжээг бууруулдаг. 

5

Тарвасны үрийг ялангуяа эрчүүд хэрэглэж байвал илүү тустай. Бэлгийн чадавхийг дээшлүүлдэг юм. 

6

Тарвасны үрнээс гаргаж авсан тос нь арьс, үсэнд тэжээл, чийгшил өгч, өнгөлөг толигор, гялалзсан сайхан болгодог. 

7

Тарвасны үрийг мөн уурагаа нөхөхийн тулд хэрэглэж болно. Нэг аяга хатаасан үр нь 30 гр уураг уусантай тэнцдэг байна. 

8

Тарвасны үрийг хүнсэндээ бага багаар, тууштай хэрэглэж чадвал ой ухаанд сайнаар нөлөөлж, санах ойг уртасгадаг. 

9

Нэг атга хатаасан үрийг савны талаар халуун усанд хийж 45 минут буцалгаад ууж хэвшвэл сахарын өвчнөөс сэргийлж чадна. 

10

Түүнчлэн энэхүү "цайгаа" бөөрний чулуутай үед, эсвэл цистит өвчний үед ууж хэрэглэвэл тустай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()