1
Ноел, Сью хоёр аль 14 настайдаа анхныхаа хүүхдийг гаргажээ. Түүнээс хойш жил юмуу хоёр жил дараалан, эсвэл бүр жил өнжилгүй ихэрлэсээр өдгөө 19-үүлээ болон элэг бүтэн сайхан амарч байна. Тэд нарийн боовны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд улсаас тэтгэмж авахаас татгалзсан гэнэ. Тиймдээ ч Английн нэгэн телевизийн шоунд уригдан өөрсдийн амьдралын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мянга мянган үзэгчдийг дэлгэцнийх нь урд уяж орхисон юм.
2
17 хүүхэдтэй айл хэр их хоол идэж, хэдэн хос оймс угааж, хэдэн өрөөнд унтдаг гэж та бодож байна? Тэд долоо хоногт л гэхэд 125 хос оймс угаах хэрэгтэй болдог гэнэ. Мэдээж үүнийгээ 7 хоног бүр давтана. Түүнчлэн тэдний байшин 10 унтлагын өрөөтэй ажээ. Мөн долоо хоногийн хүнсэнд 300 фунт стерлинг (Монгол мөнгөөр 855 мянган төгрөг) зарцуулж, өдөр бүр 2 том уут өглөөний бэлэн хоол, бас 8.5 литр сүү авдаг аж.
3
Өглөө бүр гэрийн эзэн Ноел нарийн боовны кафе руугаа явж ирчихээд, 7:45 минут гэхэд хүүхдүүддээ өглөөний цайг нь хоёр хувааж бэлдэж өгнө. Тэгээд хувцсыг нь өмсүүлээд 8 хүний суудалтай машиндаа суулгаад сургуульд нь хүргэж өгдөг аж. Хүүхдүүдийн 6 нь бага ангид, 5 нь дунд ангид суралцдаг ажээ. Тэднийг хоёр хувааж, 10 минутын зайтай хүргэж өгдөг гэнэ.
4
Энэхүү өнөр гэр бүл өдөрт л 6-12 удаа угаалга хийж, 7 хоногт 30 уут угаалгын нунтаг, нэг өдөрт 4 ширхэг ариун цэврийн цаас хэрэглэдэг ажээ.
5
Том болсон ах эгч нар нь бага дүү нараа усанд оруулж, бэлтгэлийг нь базаачихаад оройн 20:00 цагт унтуулаад, өөрсдөө 21:00 цаг гэхэд орондоо орчихдог гэнэ. Харин хосууд оройн 22:00 цагт орондоо орж амардаг аж.
6
Түүнчлэн хүүхдүүдийн төрсөн өдөр болоход зөвхөн бэлгэнд л гэхэд 100 фунт (280 мянга гаруй төгрөг), зул сарын баярын бэлгэнд бол 100-250 фунт (710 мянга гаруй төгрөг) зарцуулдаг гэжээ.