Г.Бодьханд: Миний амьдралдаа авч буй хамгийн том бэлгийг Юнител бэлэглэлээ

2016-06-20, 09:10
11,643

Юнител группээс санаачлан хэрэгжүүлж буй “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн 5 дахь тохирлын шагналын эзэд 6-р сарын 13-нд тодорч, өнгөрсөн баасан гаригт шагналаа гардаж авлаа. Ингэснээр 4 дэх удаагаа зохион байгуулагдсан “5 БАЙР ХӨТӨЛБӨР” амжилттай өндөрлөж байна.

Г.Бодьханд: Миний амьдралдаа авч буй хамгийн том бэлгийг Юнител бэлэглэлээ

Юнител групп урьд нь гурван ч удаа энэхүү хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж 15 айл өрхийг Viva City хороололд бүрэн тавилгатай байраар шагнаж байсан. Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрөөр аз, од нь гийсэн 5 хэрэглэгчээ Зайсангийн Дөл хотхонд байрлах 1 өрөө байраар урамшууллаа. Ингээд хамгийн отгон байрны эзэн Г.Бодьхандын ярилцлагыг хүргэж байна.

С: Юуны түрүүнд байртай болсонд баяр хүргэе. Анх байртай болсноо хэрхэн мэдсэн бэ? Тэр үеийнхээ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Б: Баярлалаа. Би шууд нэвтрүүлгийг үзэж чадаагүй л дээ. Тухайн үед нөхөр бид хоёр айлд байсан юм. Манай хажуу айлын эгч надтай ярьж “Баяр хүргэе. Байр хожсон байна” гэж хэлэхэд л анх мэдсэн. Байртай болсноо мэдээд маш их баярласан. Бүр уйлсан гээч. Тэр шөнөдөө догдлоод унтаж ч чадаагүй. Нэг л итгэж өгөхгүй байсан л даа. Өнөөдөр байрныхаа түлхүүрийг гардаж аваад л бүрэн итгэж байна. Ийм сайхан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. 6-р сарын 12-нд миний төрсөн өдөр болсон юм. Тэгсэн төрсөн өдрийнхөө маргааш буюу 6-р сарын 13-нд би “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-өөс байртай боллоо. Миний амьдралдаа авч буй хамгийн том бэлэг, хамгийн том сэтгэл хөдлөл, догдлолыг  Юнител надад бэлэглэлээ. Маш их баяртай байна.

С: Өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

Б: Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр хотод төрсөн. Одоо Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд амьдардаг. Нөхөр маань Сэлэнгийн хүн учраас бид тэндээ амьдардаг. Нөхрийг маань н.Мөнхтулга гэдэг. Бид хөөрхөн хоёр хүүтэй, ам бүл дөрвүүлээ. Бага хүү маань 2 сартай, харин том нь 2 настай. Нөхөр бид хоёр ногоо тарьж, түүнийхээ үр шимээр амьдардаг жирийн л нэг гэр бүл.

С: Байртай болгосон энэ дугаараа бариад хэр удаж байгаа вэ?

Б: 2 жилийн өмнө нөхөр маань миний төрсөн өдрөөр энэ дугаарыг бэлэглэж байсан. Нөхрийнхөө бэлэглэсэн дугаараар бид байртай боллоо. Их билэгшээж байгаа. Урьд нь энэ дугаар маань энгийн дугаар байлаа. Харин одоо надад аз авчирсан алтан дугаар болсон.

С: “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-өөр байрны эзэн болно гэж бодож байв уу?

Б: Хөтөлбөрт оролцох эрхүүд мессежээр ирэхэд надад яагаад ч юм байр хожих юм шиг санагдаад байсан. Нээрээ ингээд байртай болчихдоггүй юм байх даа гэж хэд хэдэн удаа бодогдож байсан шүү. Хүн юу бодож, хүсэж мөрөөднө түүнийгээ дуудаж байдаг гэдэгт би итгэдэг. Тэр утгаараа миний мөрөөдөл биеэлж байртай боллоо гэж бодож байна. Бид дөрөв Сэлэнгэд нөхрийнхөө барьсан байшинд амьдардаг. Нөхөр бид хоёр мөнгөө цуглуулаад хотод байртай болох юм сан гэж их ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр хотод байртай болчихлоо. Байртай болчихсон болохоор хотод нүүж ирээд амьдрана аа.

С: Байртай болсныг нь мэдээд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

Б: Гэрийнхэн маань мэдээж маш их баярласан, баяр  хүргэсэн. Гэр бүлийнхнээс гадна Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс над руу залгаж, мессеж бичиж баяр хүргэсэн. Монголчууд маань миний баярыг маш гоё хуваалцсан шүү.  Тэр бүх хүний баяр хүргэж бичсэн мессежийг би утаснаасаа 1 жилдээ устгахгүй гэж бодож байгаа. Зарим хүмүүс “5 БАЙР ХӨТӨЛБӨР үнэн юм уу, чи үнэхээр байртай болсон юм уу” гэж асууж байсан. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, Юнителийн “5 БАЙР ХӨТӨЛБӨР” үнэн шударга явагддаг гэдгийг өөрийн биеэрээ мэдэрлээ гэж хэлмээр байна.

С: Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын амьдрал үргэлж одоогийнх шигээ азтай, одтой байхыг хүсье.

Б: Баярлалаа. Энэ дашрамд “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийг санаачлан хэрэгжүүлсэн Юнител группын нийт хамт олонд маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Өнөөдөр би Юнителийн хэрэглэгч байсныхаа хариуд байртай боллоо. Үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалтай, баяртай, маш сайхан байна.

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн 5 дахь тохирлоор дараах хүмүүс гар утасны эзэд боллоо.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.